Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00069

 

 

 

 

 

05 оны 01 сарын 3 өдөр

Дугаар 316/ШШ05/00069

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би С******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н******* холбогдох Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,033,564.9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ******* ******* ******* ******* ХХК нь Б.Н******* холбогдуулан Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,033,564.9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Б.Н******* оршин суугаа хаяг, утсыг: Сэлэнгэ аймаг, ******* *******, -р , , , утас: гэж тодорхойлжээ.

Гэвч хариуцагч Б.Нямаа нь тухайн хаягтаа оршин суудаггүй, байхгүй, түүнд шүүхээс мэдэгдэх хуудсыг мэдэгдэх боломжгүй байгаа нь мэдэгдэх хуудас, Сэлэнгэ аймаг, ******* *******ын ийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь оршин суугаа хаяг, холбоо барих утас дээрээ байхгүй тохиолдолд шүүхээс хариуцагчийг шүүхэд дуудах болон хариуцагчийг шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгэр ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,640 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогын /1001300009 данс/-аас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргах боломж болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н******* холбогдох Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,033,564.9 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,640 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогын /1001300009 данс/-аас буцаан гаргуулж нэхэмжлэгч С******* ******* ******* ******* ******* ХХК /РД: 677353-д олгосугай.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан дахин шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН