Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00175

 








 2025        01        20                                            197/ШШ2025/001 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,   байрлах Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК/РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,   тоотод байрлах В ХК /РД:  /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК нь хариуцагч В ХК-д холбогдуулан 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

"Виваланд ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-тай 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 698 тоот гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу 10,200,000 төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлтэй одоог хүртэл төлөгдөөгүй байгаа нь төрийн өмчит компанийн авлагад бүртгэлтэй байгаа бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний аудитын газраас дээрх авлага барагдуулах албан шаардлага хүргүүлээд байна.

Иймд төрийн байгууллагын авлага барагдуулах ажлыг шуурхай гүйцэтгэж, манай байгууллагын ажилд дэмжлэг үзүүлж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Тусгай зөвшөөрлийн өр авлага барагдуулах ажлын хүрээнд зөвшөөрлийн өр авлага барагдуулах ажлын хүрээнд В  ХХК-ийг хариуцагчаар холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барагдуулсан байх тул ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.гэжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК нь хариуцагч В  ХХК-д холбогдуулан  10,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК нь хариуцагч В  ХХК-д холбогдуулан  10,200,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийн тал хувь буюу 89,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 89,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ