Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00176

 








 2025        01        24                                            197/ШШ2025/00

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  байрлах Есөн шижир инвест ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух Д.Э  /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 834,920.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан 834,920.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас, цахилгаан бараа худалдан авахтай холбогдуулан 2,699,900 төгрөгийн сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Д.Э нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь Д.Эзээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хаана оршин суугаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Д.Э 3,854,349 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч Д.Энь нэхэмжлэлд заасан зээлийн холбогдох төлбөрүүдээ бүрэн төлж хаасан. Иймд манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн төлсөн тул хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан 834,920.26 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан 834,920.26 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,589 төгрөгийн тал хувь буюу 24,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,589 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ