Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00177

 








    2025        01        20                                     197/ШШ2025/0

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  тоотод байранд байрлах Ашид капитал ББСБ ХХК /РД: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  тоотод оршин суух А.Э /РД:  /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,830,789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч А.Э  холбогдуулан 2,830,789 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 710243 Цахим зээлийн гэрээний үүрэгт 360,647 төгрөг, 710221 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 2,465,141 төгрөг, 71025517тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 1 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг нийт 2,830,789 төгрөгийг хариуцаг А.Э гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Миний бие А.Э нь зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт нэхэмжилсэн 2,830,789 төгрөгийг 3 сарын турш хуваан төлөх саналтай байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 830,789 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж байна. гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрсөн. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч А.Э холбогдуулан 2,830,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,830,789 тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, А.Э холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Э холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,830,789 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, А.Э холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,243 төгрөгийн тал хувь болох 30,121.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,121.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ