| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/НЭ2025/02773 |
| Дугаар | 197/ШШ2025/01151 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/01151
2025 02 13 197/ШШ2025/01151
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар би,
Нэхэмжлэгч:****** давхарт байрлах “******” ХХКомпани/регистрийн дугаар *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Сурагчийн *** тоотод оршин суух, У.Б /регистрийн дугаар ******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.293.293,11 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зээлдэгч У.Б нь 2021 оны 10-р сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1.999.900 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээ болон хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй хаягтаа байхгүй цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.223.093,11 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70.200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 84.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 6 хувааж төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “****” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 4.293.293,11 төгрөгийг хариуцагч У.Батболд хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 932.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 931.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 931.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “****” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.293.293,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 932.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 931.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 931.000 төгрөгөөр тус бүр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.000 төгрөгнөөс 42.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 42.000 төгрөг, хариуцагч У.Б-оос 42.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ”****” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР