| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09876/И |
| Дугаар | 197/ШШ2025/01197 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/01197
2025 02 14 197/ШШ2025/01197
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******, Есөн шижир Инвест ББСБ ХХК /рд:6062296/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У*******,*******,*******,*******,,/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,158,086.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Отгонжаргал нь манай Есөн шижир Инвест ББСБ ХХК-тай 2021.10.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ахуй хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 2,699,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Отгонжаргал нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Отгонжаргалаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд зээлдэгч Б.Отгонжаргалаас үндсэн зээл 2,449,621.42 төгрөг, үндсэн хүү 2,439,266.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,198.36 төгрөг, нийт 5,158,086.63 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.Отгонжаргал миний бие Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,158,086.63 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 158,086.63 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Отгонжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,158,086.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,158,086.63 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 158,086.63 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Отгонжаргалд холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,158,086.63 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 158,086.63 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,479 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 48,739.5 төгрөгийг, хариуцагч Б.Отгонжаргалаас 48,739.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН