| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02105/И |
| Дугаар | 197/ШШ2025/01196 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/01196
2025 02 14 197/ШШ2025/01196
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, Таван богд финанс ББСБ ХХК /рд:6710891/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У*******,,,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,950,295.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Талуудын хооронд байгуулсан 1107361 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 19243 дугаартай цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,695,328.66 зээлийн хүүгийн төлбөрт 209,530.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,436.30 төгрөг, нотариатын зардалд 16,000 төгрөг, бүгд 2,950,295.01 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Анхбаяраас гаргуулж ББСБ ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,950,295.01 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,950,295.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,950,295.01 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Анхбаярт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,950,295.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,154.70 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 31,077.35 төгрөгийг улсын төсвөөс, 31,077.35 төгрөгийг хариуцагч Б.Анхбаяраас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН