Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/00078

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *********-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***********д холбогдох 2,162,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***********нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,162,488 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар бүрийн 5-ны өдөр 3 сарын хугацаанд хуваан тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, 24,775 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч *****************-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Л.НАРАНГЭРЭЛ