Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 116/ШШ2024/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                  Нэхэмжлэгч: “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компани /РД: /

                Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын хооронд үүссэн Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Б., хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Б.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Нэхэмжлэгч “” ТӨХК-ийн зүгээс Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан, “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

              Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

           2.1. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийсэн байна.

        2.2. “” ТӨХК-д Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 03/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус гаргажээ.

          2.3. ” ТӨХК-аас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/285 дугаартай албан бичгээр Үндэсний аудитын газарт гомдол гаргасны дагуу тус газраас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09/1405 дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн байна.

         2.4. Нэхэмжлэгч “” ТӨХК-аас Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан 202оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.[1]

          Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

        3.1. Нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас манай компанид төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот, 03/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 тоот сөрөг дүгнэлтүүдийг гаргасан. Дээрх албан шаардлагууд болон сөрөг дүгнэлтийг эс зөвшөөрч, 03 дугаар сарын 22-ны өдөр дээд шатны байгууллага буюу Үндэсний аудитын газарт гомдол гаргасны дагуу тус газраас 2024 оны 09/1405 тоот хариу албан бичгээр дээрх албан шаардлагууд болон сөрөг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

            1. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлагад заасан татварын өр төлбөрийн зөрүү нь татварын цахим нэгдсэн *******тэй холбоотой, манай компаниас шалтгаалаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг манай зүгээс ТЕГазраас тодруулахад НӨАТ-ын 2023 оны 12 сарын тайлан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн өр төлбөр нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өр гэж тооцогдож, 2024 оны лавлагаагаар баталгаажна. Татварын тодорхойлолт нь тухайн авсан өдрийн л үлдэгдлийг гаргахад ашигладаг, жилийн эцсийн өр төлбөрийг баталгаажуулахгүй, татварын тооцооллоор баталгааждаг. Энэ нь 2019 оны ТЕГазрын даргын баталсан лавлагаа мэдээллийн журамд тодорхой заагдсан байгаа гэсэн хариултыг тус тус өгсөн байна. Бид Дорнод аймгийн татварын хэлтэст 2021 оны 3, 4 дүгээр сард 2 удаа, 2023 оны 3, 10 дугаар сард 2 удаа, 2024 оны 1 дүгээр сард 2 удаа нийт 6 албан тоотыг хүргүүлсэн. Дорнод аймгийн татварын хэлтсээс татварын цахим *******д анх шилжихдээ татварын эхний үлдэгдлүүд нь буруу татагдаж татварын байцаагч нар тус *******ийн алдаа биднээс шалтгаалаагүй тул технологийн газарт хүсэлт явуулж засуулдаг, хүсэлтийг явуулсан гэсэн тайлбар хэлдэг байсан ба манай тайлангийн ногдлоор тооцоо нийлж явж байсан. Татварын байцаагч нар нь тайланг хянаж шалгаж хүлээн аваад ногдол үүссэн татварын тайлангуудаар нотлогдож байна. Мөн мэдээлэл технологийн албанаас лавлагааг Үндэсний аудитын газар нь Татварын ерөнхий газартай байгуулсан лавлагаа, мэдээлэл солилцох гэрээний дагуу гаргуулж авах эрхтэй тул авах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн. Манай компани 897.8 сая төгрөгийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин нягталж татварын тайланг нэг бүрчлэн тулган шалгуулахаар хүсэлт илгээсэн боловч татварын цахим ******* эхний үлдэгдлээ буруу татсан, *******ийн алдаатай тодорхойлолтоор жилийн эцсийн татварын өр төлбөрийг тодорхойлох нь буруу гэж үзэж байна. Бид Дорнод, Сүхбаатар аймгийн татварын хэлтэстэй тооцоо нийлж, санхүүгийн тайлан гаргасан.

        2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлагад дурдсан 13,780.7 мянган төгрөгийн томилолтын зардал нь Эрчим ******* яамны Төрийн нарийн бичгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, ЭХЯ-ны СХОГ-ын даргын бичсэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БНХАУ-ын Бээжин хотноо ажилласан ажлын тайлан, JW Marriott Hotel Beijing Central  зочид буудлын баримт, ******* ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нотлогдсоор байна.

            3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор нь 2024 оны 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг гаргасан. Аудитын байгууллагаас гаргасан сөрөг дүгнэлт нь гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцох үндэслэл болдог учир миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Сөрөг дүгнэлтэд тусгасан асуудлууд нь хууль дүрэм, журамд заасан үндэслэлийг хангаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайлбал, сөрөг дүгнэлтийн үндэслэл хэсгийн 2 дахь заалтын тухайд, Эрчим ******* салбар нь худалдан авалтыг 100 хувь худалдан авах  төлөвлөгөөнд тусгах боломжгүй онцлог салбар юм. Ямар нэгэн аваар саатал гарахад бэлэн байдалд ажилладаг ба 36 МВт-ын хүчин чадалтай ч өвлийн оргил ачаалалд 37-38 МВт хүртэл ачаалал авдаг хүнд үйлдвэр юм. Үндсэн үйлдвэрлэлтэй холбоотой материал, сэлбэг элбэг биш, тоноглолууд нь 50 гаруй жил ажиллаж байгаа, зарим сэлбэгүүд нь үйлдвэрлэгдэхээ больсон тул зайлшгүй нөөцлөх шаардлагатай материал ч байдаг. Бид ******* ******* яамнаас өгсөн чиглэлийн дагуу өвлийн ачааллыг давах бэлтгэл хангахаар худалдан авдаг. Худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсанаас бусад худалдан авалтыг компани цех, алба, хэлтсүүдийн сар тутам шаардлагатай хэрэгцээт бараа материалуудыг гүйцэтгэх захирлаар хянуулан батлуулж, түүнийхээ дагуу худалдан авалтуудыг зохион байгуулдаг. Манай компанид тухайн жилд яг ямар тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл эвдэрч засвар хийгдэх нь тодорхойгүй ажлууд байдаг учир худалдан авах материал сэлбэгийг 2019 онд 250.0 сая төгрөг, 2020 онд 500.0 сая төгрөгөөр худалдан авах төлөвлөгөөндөө батлуулж ажиллаж байсан. Гэтэл 2021 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирсэн хяналт шалгалтаар бөөн дүнгээр худалдан авах төлөвлөгөөнд батлуулсан нь худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төсөвт өртөг, худалдан авах ажиллагаанд мөрдөх журам, хэрэгжүүлэх хугацаа зэргийг тодорхой тусгалгүйгээр “Бусад” гэсэн нэртэйгээр шууд худалдан авалт хийсэн нь хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг өгсөн. Иймд тус дүгнэлтийн дагуу 2022, 2023 онд худалдан авах төлөвлөгөөнд тусгахаа больж, Эрчим ******* сайдаас баталсан зорилтот түвшинд батлагдсан зардлын хүрээнд худалдан авалтыг босго үнэ давуулахгүй худалдан авалтыг зохион байгуулж ажилласан. Ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу худалдан авалт хийсэн бөгөөд хуульд заагдсан “босго үнэ” хязгаарыг зөрчөөгүй байна. Дурьдсан үнийн дүнгийн худалдан авалтыг задлавал босго үнэ давж худалдан авалт хийсэн тохиолдол байхгүй байна. Мөн сөрөг дүгнэлтийн үндэслэл хэсгийн 3 дахь заалтын тухайд, Тендерийн болон тендерийн бус 538.1 сая төгрөгийн худалдан авалт нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэсэн боловч ямар ямар худалдан авалтыг оруулсан нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Мөн аудитын баг нь Сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй бөөн дүнгээр бичсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

             3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг эс зөвшөөрч үндэсний аудитын газарт гомдол гаргасан. Хариу албан бичигт Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах талаар зөвлөсөн байсан. Татварын өр, төлбөрийн зөрүү нь татварын нэгдсэн *******тэй холбоотой алдаа учраас бид уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар татварын газарт хүсэлт гаргаж шалгуулсан. 2024 оны лавлагаагаар баталгаажих талаар бидэнд мэдэгдсэн. Татварын ерөнхий газрын даргын баталсан лавлагаа мэдээллийн журамд тодорхой заасан байгаа талаар дурдсан. Анх татварын *******д шилжихдээ хуулбарлах хэсэгт алдаа гарсан талаар тус албаны хүмүүс мэдэж байгаа. Татварын байцаагч нар нь тайланг хүлээн авч шалгасан. Мэдээлэл технологийн газраас хүртэл лавлагаа гаргуулсан. Манай компанийн хувьд 891 818 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Системийн алдаатай тодорхойлолтоос болж алдаа гаргасанд тооцогдох нь буруу гэж үзэж байгаа тул албан шаардлага үндэслэлгүй юм. Мөн 13 сая орчим төгрөгийн томилолтын зардлын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бээжин хотод аялсан ажлын тайлан, буудлын баримт зэрэг баримтуудыг танилцуулсаар байхад албан шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байгууллага маш өндөр хүчин чадлаар ажилладаг, нилээдгүй олон жил ажиллаж байгаа төхөөрөмж учраас сэлбэг хэрэгсэл нь ч олдохгүй болсон. Тиймээс эвдрэл их гардаг тоног төхөөрөмжийг түрүүлж авч нөөцлөх шаардлага зайлшгүй гардаг. Бөөн дүнгээр худалдан авах төлөвлөгөө батлуулахдаа нэр заалгүйгээр “бусад” гэсэн нэршилтэйгээр худалдан авалт хийж байгаа нь буруу гэж үзсэн. Бид бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хууль журмыг нарийвчлан баримталдаг бөгөөд босго үнэ давуулж худалдан авалт хийсэн зүйл огт байхгүй юм. Аудитын баг нь сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй. Тиймээс Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

          3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолтыг үндэслээд татварын үнийн зөрүү гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу бие даасан, үнэн зөв байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Яагаад гэвэл нотлох баримт болон бодит тайлантай тохирч байгаа юм. Аудитын албан шаардлага нь аудитаар илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байхыг шаарддаг. Аудитор дүн шинжилгээний арга нь эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой байдаг. Нотлох зүйлийн эх сурвалжаа буруу тогтоосон гэж үзэж байна.

         Томилолтын баримт нь нотлох баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны баримтгүй гэж дүгнэлт дээр дурдсан байгаа. 5 788 008 төгрөгөөр томилолт нь хэмнэгдсэн харагдаж байна. Шалгагдах үед томилолтын баримт байгаагүй гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дүгнэлтэд томилолтын зардлын хуудас байгаагүй гэж дурдсан. Ингэснээр бусад баримтууд байсан гэдгийг нотолж байгаа юм. Бид нэмэлт өргөтгөл барихтай холбоотой зайлшгүй гадаадад газар дээр нь очиж үзэх шаардлагатай байсан. Гэтэл дотоодын томилолтод өгдөг бичиг байгаагүй гээд үгүйсгэж болохгүй. Манай өр төлбөртэй холбоотой 897 сая гэдэг дүнг буруу эх сурвалжаас авсан учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Дахимал материаллаг алдаа гэж үзэхгүй байна. Санхүүгийн аудит хийх журман дээр сөрөг дүгнэлтийн талаар дурдсан байдаг. Ямар тохиолдолд сөрөг дүгнэлт өгөх ёстой, ямар үед няцаагдах ёстой талаар нарийн дурдсан. Эдгээр заалтыг аудитор өөрөө зөрчсөн байна. Жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж баталгаажуулж, 3 дугаар сарын 15-ны дотор хяналт шалгалт хийх талаар хуульчилсан. Гэтэл энэ хуулийн хугацааг хэтрүүлэн /6 хоног/ ажиллагааг явуулсан байна. Ямар ашиг сонирхол нь зөрчигдөөд хэн нь ямар алдаа гаргаад, залилангийн асуудал үүсгээд байгааг баримтжуулаагүй. Ямар худалдан авах ажиллагааг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь тодорхой бус хэвээр байна. Мөн сонсох ажиллагааг дутуу хийсэн гэж харж байна. Сонсох ажиллагааг хэрхэн явуулсан талаар мэдээлэл бүртгэж баримтжуулна гэж заасан байдаг. Гэтэл бөөн дүнгээр базсан тоог цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгээр бүх зүйлийг няцааж болохгүй. Албан шаардлага, сөрөг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            3.4. Хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасны дагуу “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр жилийн эцсийн санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгуудад аудит хийсэн. Аудитаар нийт 4,313.1 сая төгрөгийн 31 зөрчил  илэрснээс, 20.5 сая төгрөгийн 7 төлбөрийн акт тогтоож, 1,466.4 сая төгрөгийн 7 албан шаардлага, 1 хариуцлага тооцуулах албан шаардлага, 2,288.1 сая төгрөгийн 9 зөвлөмж өгч, тендерийн болон тендерийн бус 538.1 сая төгрөгийн худалдан авалтад ашиг сонирхлын зөрчилтэй болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн 1 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий аудиторт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 364 дүгээр албан бичгээр уламжилсан.

         1. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 03/75ДОА-2024/93/НА-СТА-ТӨА  А1170308 дугаартай албан шаардлагын талаар:  “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ний 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан татварын өр төлбөрийн дүн цахим татварын ******* дэх татварын тооцооллын эцсийн үлдэгдлийн дүнгээс зөрүүтэй байсан зөрчлийг асуудлыг бүртгэлд тусган шалгагдагч байгууллагын удирдлагад танилцуулахад “Татварын цахим *******д анх шилжихдээ татварын эхний үлдэгдлүүд нь буруу татагдаж Татварын байцаагч нар тус *******ийн алдаагаа биднээс шалтгаалаагүй технологийн газар руу хүсэлт явуулж засуулдаг, засаж өгөхгүй байгаа гэдэг шалтгаанаар тайлангийн ногдол төлөлтөөр тооцоог нийлж үлдэгдлийг баталгаажуулж өгдөг” гэсэн тайлбарыг өгсөн. “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ий удирдлага өр төлбөрийн бүртгэлийг  нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмын дагуу хөтлөөгүй байсан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.5-д заасны дагуу санхүүгийн тайлангийн оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байсан. Санхүүгийн тайланд тусгагдсан татварын өр төлбөрүүдийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, Татварын ерөнхий газраас авсан лавлагааны дүнгээс 897.8 сая төгрөгөөр зөрүүтэй буюу илүү илэрхийлсэн байсан. Иймд бид татварын өр төлбөрийн үлдэгдлийг нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу үнэн зөв бүртгэн тооцоо нийлсэн актаар баталгаажуулан, санхүүгийн бүртгэл, тайланд тусгах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн болно.

           2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас өгсөн 07/79ДОА-2024/93/НА-СТА-ТӨА А1170308 дугаартай албан шаардлагын талаар: Тус байгууллагын төслийн ажлаар явсан Эрчим ******* яамны холбогдох албан тушаалтнуудын гадаадад ажилласан хугацааны эрх бүхий албан тушаалтны томилсон болон үнэлж хаасан томилолтын үнэмлэхээр нотлогдохгүй, Эрчим ******* сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөөнд гадаад томилолтын зардал баталж өгөөгүй байсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,  13.7, 20.2.5-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд бид цаашид батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргаж байх, эрх бүхий албан тушаалтнаар гадаад томилолтын хуудсыг үнэлүүлж, баталгаажуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн болно.

          3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийн талаар:  Бид "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ний 2023 оны санхүүгийн тайланд төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн үе шатанд тогтоосон материаллагийн хэмжээнээс материаллаг алдаа зөрчил нь хэтэрсэн мөн залилангийн шинж чанартай зөрчил нь өргөн тархсан, тооцоо нийлсэн актаар өр төлбөрийг баталгаажуулахгүй тайлагнасан зэрэг нь нийтийн ашиг сонирхол, шударга байдлыг эрхэмлэн ажиллах үүрэг бүхий удирдлагын шударга байдалд (АДБОУС 240) үл итгэн 2023 оны санхүүгийн тайланд аудитын нотолгоонд үндэслэн Сөрөг дүгнэлтийг өгсөн. Аудитаар хэрэгжүүлсэн горим сорилын үр дүнгээр эрх бүхий байгууллагын удирдлага буюу Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргатай холбоотой нөхцөл байдал илэрч, түүнд нарийвчилсан горим сорил хэрэгжүүлж, дүгнэх шаардлага тулгарсан учир бид 5 арилжааны банкнуудад 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 274, 275, 276, 277, 278 дугаар албан бичгээр хандан 15 ААН, 4 иргэний дансанд нэмэлт горим сорил хэрэгжүүлэн, “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-тай санхүүгийн харилцаанд орсон байгууллагуудын удирдлагууд нь зарим удирдлага бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, зарим удирдлага ямар бүтээгдэхүүн хэзээ нийлүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байгаа зэрэг зөрчлийг илрүүлэн баталгаажуулан баримтжуулсан. Аудитын багийн “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ний санхүүгийн тайланд “Сөрөг” санал дүгнэлт өгөхөд дараах хангалтай, зохистой нотлох баримт нөлөөлсөн. Үүнд:

- Төлөвлөлтийн үед тогтоож баталсан эрсдэлийн хүрээнд санамсаргүй түүврийн аргыг ашиглан гүйцэтгэлийн үе шатанд горим сорил хэрэгжүүлж дүгнэсний дараа залилангийн шинж чанартай асуудлууд илэрсэн. Залилангийн шинж чанартай асуудалд Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргатай холбоотой нөхцөл байдал илэрсэн нь байгууллагын удирдлагын шударга байдалд үл итгэн Сөрөг дүгнэлтийг  өгсөн.

- НГАОУС[2] Санхүүгийн тайланг тасралтгүй байдлын төсөөллөөр бэлтгэхтэй холбоотой эргэлзээ төрүүлж  болзошгүй үйл явдал, нөхцөл байдал:  А99-д зааснаар  ААН-ийн тасралтгүй ажиллагааны төсөөлөлд дангаараа эсвэл нийлмэл байдлаар ноцтой эргэлзээ төрүүлж болохуйц үйл явдал, нөхцөл байдалд Санхүүгийн өр төлбөр гэж дурдсан байна.

- Сөрөг дүгнэлтийн үндэслэлд Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ АДБОУС-д нийцүүлнэ гэж заасан байдаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгосон ажил гүйлгээнд илэрсэн асуудлууд нь тоон хэмжээний хувьд материаллаг буруу илэрхийлэлтэй байгаа бөгөөд шинж чанар, буруу илэрхийлсний дараа үүсэх тодорхойгүй, онцгой нөхцөл байдал нь  АОУС 320, АОУС 705 зэрэг стандартын дагуу үзэхэд өргөн тархсан гэж үзэж байна.

- АДБОУС 240 /Санхүүгийн тайлангийн аудитад залиланг авч үзэх аудиторын үүрэг, хариуцлага/  Аудитын нотолгоог үнэлэх А36-д аудитор материаллаг болон материаллаг бус буруу илэрхийлэл олж тогтоовол, үүнийг залилангаас үүдэлтэй эсвэл залилангаас үүдэлтэй байх магадлалтай, мөн үүнд гүйцэтгэх удирдлага (ялангуяа дээд түвшний удирдлагууд) оролцсон гэж үзэх үндэслэл аудиторт байгаа бол аудитор нь залилангийн улмаас үүдэлтэй материаллаг буруу илэрхийллийн эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ. Түүнчлэн аудитор нь өмнө авсан нотолгооны найдвартай байдлыг дахин нягтлахдаа ажилтнууд, удирдлага болон гуравдагч талыг оролцуулсан хуйвалдаан байж болох нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзан үзнэ. /Аудитын олон улсын стандарт ном хуудас 89/  Эдгээр нөхцөл байдал илэрсэн нь санхүүгийн тайланд Сөрөг дүгнэлт өгөх үндэслэл болсон.

- Аудитын баг ярилцлагын горим сорил хэрэгжүүлж “Терриу бюльдинг” ХХК-ний захирлаас “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-д ямар бараа нийлүүлсэн талаар асуухад би мэдэхгүй манай мэргэжилтэн Отгонбат, Бямбажав /”Терриу бюльдинг” ХХК нь аудитын явцад санхүү болон нийгмийн даатгалын тайлангаа ирүүлээгүй тул ” ТӨХК-ий мэргэжилтэн байх гэсэн үл итгэх байр сууринаас хандаж байгаа/ нар мэднэ гэсэн. “Дорнын нягт хийц” ХХК-ний захирал Г.Даваа нь би ямар нэг бараа нийлүүлээгүй бөгөөд найзын гуйлтаар татварын мөнгөө авч үлдээд буцаагаад өөрийнх нь хэлсэн  “Дорнын төгөлдөр цамхаг” ХХК руу шилжүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Биет болон утсаар  хийсэн ярилцлагын тэмдэглэл, нотлох баримт  зэрэг нь “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн удирдлагын шударга байдалд итгэх итгэл, үнэмшлийг аудитын багт өгөөгүй. АДБОУС 240 А5-д Хөрөнгө шамшигдуулалтад байгууллагын хөрөнгийн хулгай хамаардаг бөгөөд … хөрөнгийг янз бүрийн арга замаар завшсан байж болно. Хүлээн аваагүй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хөлсийг байгууллагаар төлүүлэх (жишээлбэл, зохиомлоор байхгүй бэлтгэн нийлүүлэгчдэд төлбөр төлөх, тухайн байгууллагын худалдан авалтын ажилтанд худалдан авах үнээ өсгөсөнд нь зориулж бэлтгэн нийлүүлэгчээс өгсөн мөнгө, зохиомлоор байхгүй ажилтанд өгсөн төлбөр) /Аудитын олон улсын стандарт ном хуудас 93/ гэж тодорхой заасан байгаа тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр дүгнэсэн.

- Байгууллагын удирдлага буюу Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ий Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Төгсмандах, Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Д.******* нар нь тендерт шалгарсан ижил бараа нийлүүлэгч компаниас бус ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй гэж хуулиар тодорхойлсон этгээдтэй шууд худалдан авалтыг хийсэн.  АДБОУС 240 А52-д  Илэрсэн залилангийн үр дагавар нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Тухайлбал жижгэвтэр нөлөө багатай залиланд хэрэв дээд түвшний удирдлага оролцсон байвал нөлөө бүхий залиланд тооцогдож болно.

- АДБОУС 240 А54-д Гүйцэтгэх буюу засаглах удирдлагын ур чадвар, шударга байдал нь аудиторын хувьд ихээхэн асуудалтай байгаа гэж үзсэн.

      - НГАОУС /гэрээт ажлыг гүйцэтгэх/ Залилан ба хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл: А52, А52(в)-д зааснаар залилан ба хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг санхүүгийн тайлангийн дүгнэлт болон тайланд үзүүлэх үнэлгээний үр нөлөөг анхааран авч хэрэгжүүлэх ёстой. Нэхэмжлэлийн 3 дах хэсэгт дурдагдсан тендерийн болон тендерийн бус худалдан авалтад ашиг сонирхлын зөрчилтэй болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн 538.1 сая төгрөгийг асуудлын бүртгэлээр нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулан сонсох ажиллагааг хийж баталгаажуулсан болно гэжээ.

           3.5. Хариуцагч Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа үе шат нь стандарчлагдсан, бидний хийх ажлыг стандартаар баталж өгсөн байдаг. Дүгнэлтэд Татварын өрийн талаар дурдсан. Шалгагдагч байгууллага болон харилцаанд орсон байгууллага нь ямар нэг алдаа зөрчилгүй байх ёстой. Гэтэл Татварын газраас 1.2 тэрбум төгрөгийн өртэй гэдэг мэдээллийг бидэнд өгсөн, энэ нь маш өндөр дүн юм. Өр гэдэг нь хөрөнгөтэй адил зүйл юм. Бүхий л баримтаар баталгаажсан учраас маргах зүйл байхгүй гэж бодож байна.

Мөн худалдан авалтын ажиллагааг хийхдээ худалдан авах ажиллагааны хуульд заасны дагуу дүрэм баталсан атлаа шалгаруулалт явуулаагүй, гэрээнд заасан үнийн дүнгээс өндөр үнээр худалдан авалт хийсэн, худалдан авсан гэх зарим зүйлс нь байхгүй, зарим нь үлдэгдлээр байршсан байгаа. “” ТӨХК-ийн 100 жилийн ойтой холбоотой худалдан авалтууд хийгдсэнээс шалтгаалж ерөнхий нягтлан нь эрүүгийн хэрэгт шалгагдаж хариуцлага хүлээсэн. Ерөнхий нягтлангийн хамаарал бүхий компанийн дансаар тухайн мөнгө орсон байдаг.

Томилолтын асуудлын хувьд батлагдсан удирдамжтай, хаашаа ямар зорилгоор явсан нь тодорхой байх ёстой. Аудит хийж байх үед билет байгаагүй, дараа нь билетийг гаргаж өгсөн. Бид хоног хугацаатай ажилладаг, нийт төрийн 232 байгууллагад шалгалт хийдэг. Тиймээс эргэж үзэх цаг хугацаа байгаагүй.. Үндэсний аудитын газарт чанарын хяналт гэж байдаг. Манай материал, нэхэмжлэгч талын баримтыг үндэслэж чанарын хяналт хийгээд авсан арга хэмжээ нь тохирч байна гэж үзсэн. Төрийн хяналтын дээд байгууллагын шийдвэрт гомдол гаргаж байгааг гайхаж байна гэв.

             3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын өр, худалдан авалт нь залилангийн шинжтэй байна гэж үзсэн. Бид энэ байгууллагын үйл ажиллагаатай сөрөг байдлаар хандсан. Энэ үед удирдах ажилтан захирал нь залилангийн үйл ажиллагаанд хамтран оролцсон байдаг. 355 сая төгрөгийн худалдан авалт хийгдсэн байсан. Ингээд тухайн компанитай холбогдоход “би мэдэхгүй нягтлан бодогч маань мэднэ” гэж хэлээд гар утасны дугаарыг өгдөггүй байсан. Харин манай хоёр мэргэжилтэн мэднэ гэж Отгонбат, Бямбажав гэх “” ТӨХК-ийн хоёр ажилтанг дурддаг. Хувийн байгууллагад ажилладаг талаар ямар ч баримтыг гаргаж өгөөгүй. Тухайн хувийн компани нь Худалдаа хөгжлийн банкны данстай байдаг. Гэтэл дан станцаас орсон гүйлгээ хийгдсэн байдаг. Тиймээс бид анхнаасаа энэ төрийн байгууллагад итгээгүй. Гэтэл зүгээр л хүнсний дэлгүүр, шүдний эмнэлгийн зарлага гарсан байдаг. Иймээс байгууллагын удирдлагад үл итгэж сөрөг дүгнэлт гаргасан. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар мэдээллийн Татварын албанаас гаргаж өгсөн. Үүн дээр зөрүүтэй талаар баримтыг ирүүлсэн гэв.

          3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ТӨХК нь анх тайлангаа ирүүлэхдээ тооцоо нийлсэн актаа хавсаргаагүй байсан. Өмнөх онтой нь харьцуулж үзэхэд 992.008.000 төгрөгөөр өр нь өссөн байсан. Иймээс бид баталгаажуулалт хийхийн тулд татварын ******* рүү нь орж шалгасан. Ингэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн зөрүү илэрсэн. Ингээд цаашаа хянаж шалгах ёстой байсан. Бидэнд өгсөн мэдээлэл нь “Татварын байгууллагын *******тэй” холбож тайлбарласны дагуу бид өөрсдөө Татварын байгууллагад хандаж мэдээлэл авсан. Үүн дээр үндэслэж албан шаардлага гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

        1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас “Зөрчил арилгах тухай” 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДОА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Санхүүгийн тайланд тусгагдсан татварын өр төлбөрүүдийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, Татварын ерөнхий газраас авсан лавлагааны дүнгээс 897.8 сая төгрөгөөр зөрүүтэй буюу илүү илэрхийлсэн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй байна...” гэсэн албан шаардлагыг гаргажээ.[3]

             3. Дорнод аймаг дахь төрийн аудитын газраас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/79 ДОА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоотТөрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Тус байгууллагын төслийн ажлаар явсан Эрчим ******* яамны холбогдох албан тушаалтнуудын гадаад албан томилолтын зардалд 13,780.7 мянган төгрөг олгосон байна. Энэ нь томилох эрх бүхий албан тушаалтны томилсон болон үнэлж хаасан томилолтын үнэмлэхээр нотлогдохгүй байна.

            Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7 дэх “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэсэн албан шаардлагыг гаргасан.[4]

            4. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 303 тоотТөрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8.9.8-д заасны дагуу “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгуудад аудит хийлээ. Дүгнэлтийн үндэслэл хэсэгт дурдсан буруу илэрхийлэл нь санхүүгийн тайланд материаллагаар нөлөөлсөн бөгөөд өргөн тархсаныг хангалттай, зохистой аудитын нотолгоонд үндэслэн нотолсны улмаас “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн бүх материаллаг зүйлсийн хувьд үнэн зөв толилуулаагүй байна.

           Дүгнэлтийн үндэслэл: Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ Аудитын дээд байгууллагын олон улсын стандарт, түүнд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан журам, зааврын дагуу гүйцэтгэж, аудит хийгдэх байгууллагаас хараат бус, аудиторын ёс зүйн үүрэг хариуцлагыг биелүүлж ажилласан. Бидний цуглуулсан хангалттай бөгөөд зохистой аудитын нотолгоогоор материаллаг шинж чанартай 1,704.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн нь Сөрөг дүгнэлт өгөх үндэслэл болно. Үүнд:

        1. Тайланд тусгагдсан татварын өр төлбөрийн дүн цахим татварын ******* дэх татварын тооцооллын эцсийн үлдэгдлийн дүнгээс 897.8 сая төгрөгийн илүү байна. Мөн татварын албатай тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болох санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийг тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах” гэж заасныг хэрэгжүүлэн ажиллаагүй, иж бүрэн байх, үнэлгээ ба хуваарилалт, оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байна.

          2. Тайлант хугацаанд тендэрээр худалдан авсан ижил нэр төрлийн материалыг өөр компаниас босго үнэ давсан үнийн дүнгээр 4 иргэнээс 85.2 сая төгрөгийн, 10 компаниас 156.3 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “босго үнэ” гэж бараа ажил үйлчилгээний төсөвт өртөгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг”, 8.2-д “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендэр шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Сангийн сайдын 2021 оны 102 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын 3.1-д “Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн захиалагч төлөвлөгөөг хуулийн 48 дугаар зүйл болон энэ журамд заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан даруйд боловсруулна” гэснийг зөрчсөн, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна.

         3. Тендерийн болон тендерийн бус 538.1 сая төгрөгийн худалдан авалтад ашиг сонирхлын зөрчилтэй болон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрч, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

        4. Томилох эрх бүхий албан тушаалтны томилсон, үнэлсэн албан томилолтын үнэмлэхгүй, 13,780.7 мянган төгрөгийн томилолтын зардал гаргасан нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйцэлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

        Асуудлыг онцолсон хэсэг: Эрчим ******* яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтад хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг 48 хувь буюу хангалтгүй гэж үнэлсэн байна.

           Аудитын гол асуудал: “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК нь Чойбалсангийн дулаан цахилгааны станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мвт-ын шинээр станц өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын хөгжлийн банкнаас авсан зээлийн 107,986.0 сая төгрөг, хуримтлагдсан хүүгийн 1,278.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн “Дорнодын ДЦС-ын зуух, турбин, хими, ус бэлтгэл, цахилгаан тоноглол, дулааны автоматикийн тоноглолуудыг солих”-оор ХБНГУ-ын сэргээн Босголтын Банкнаас, “Чойбалсан хотын цахилгаан, дулааны шугам сүлжээний алдагдал бууруулах”, “Сүхбаатар аймгийн ЦДАШ болон Дэд станцыг шинэчлэх”-ээр Дэлхийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газраар дамжуулан авсан 6,284.4 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна...” гэсэн үндэслэлүүдийг дурдаж “Сөрөг дүгнэлт” гаргаж “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-д хүргүүлжээ.[5]

         5. Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09/1405 тоот “Танай компаниас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/285 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дорнод аймаг дахь төрийн аудитын газраас Дорнод ******* ******* ******* ******* ТӨХК-нийн 2023 оны санхүүгийн тайланд “сөрөг” санал дүгнэлт өгсөнтэй санал нийлэхгүй байгаа тухай хүсэлтийг нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд:

     1.Татварын өр төлбөрийн үлдэгдлийг зөрүүтэй тайлагнасан талаар: Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор “” ТӨХК-ийн татварын өрийн үлдэгдэл 1,272.8 сая төгрөг байсан нь танай компанийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх дүнгээс зөрүүтэй, энэхүү зөрчилд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 897.8 сая төгрөгийн албан шаардлагыг өгсөн. “” ТӨХК-ийн татварын өрийн үлдэгдэл өмнөх оноос 992.8 сая төгрөгөөр өсөж 2,196.8 сая төгрөгийг жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх илэрсэн нөхцөл байдлаас үзэхэд “” ТӨХК-ийн удирдлага өмнөх оноос татварын өр төлбөрийг нэмж үүсгэн тайлагнасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн учраас татварын нэгдсэн цахим *******ээс шалтгаалан үүссэн зөрүүнээс үл хамааран танай компанийн санхүүгийн тайланд материаллаг нөлөө үзүүлж байна.

       2.“” ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудитын “Сөрөг” дүгнэлт өгсөн талаар: Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн аудит хууль дээдлэх, хараат бус бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандарт нийцсэн байх зарчмыг баримтална”. “Төрийн аудитын стандарт МNS 6817:2020-ын 6.3.1-т “...Аудитор нь хараат бус байдлаа хадгалснаар тайлангаа үнэн зөв гаргаж, зорилтот хэрэглэгчдэд мөн тэгж харагдана” гэж тус тус заасны дагуу Дорнод аймаг дахь төрийн аудитын газар нь хараат бусаар төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна. Аудитын багийн зүгээс төлөвлөсөн горим, сорилыг хэрэгжүүлэх явцад “” ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 7,226.2 сая төгрөгийн зөрчил илэрч танай компаниас ирүүлсэн тайлбарыг үнэлэн, үндэслэлтэй тайлбаруудыг нь хүлээн авч аудитын зөрчлөөс хасаж эцсийн байдлаар 4,313.1 сая төгрөгийн материаллаг дүнтэй зөрчлийг аудитын тайланд тусган баталгаажуулсан байна. Дорнод аймаг дахь төрийн аудитын газраас “” ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад илэрсэн зарим материаллаг буруу илэрхийллүүд нь залилангаас үүдэлтэй, Аудитын дээд байгууллагын олон улсын стандарт 240-ийн А54-т заасны дагуу Гүйцэтгэх буюу засаглах удирдлагын ур чадвар шударга байдал нь аудиторын хувьд ихээхэн асуудалтай байгаа гэж дүгнэсэн ба Төрийн аудитын тухай хууль, Төрийн аудитын стандарт MNS 6817:2020-ын дагуу аудитын дүгнэлтэд гуравдагч этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хязгаарлсан заалттай байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг “” ТӨХК-ийн захирал Г.Отгонбаатарт хүргүүлсэн байна.[6]

        6.Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж заасны дагуу Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын баг бүрэлдэхүүн  “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгуудад санхүүгийн аудит хийжээ.

Тус аудитын шалгалтаар “Дорнод ******* ******* ******* *******” ТӨХК нь санхүүгийн үйл ажиллагаандаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 41 дүгээр зүйлийн 41.2.2-д “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д  “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй, дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагч, түүний итгээжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09/1405 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/97 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

Өөрөөр хэлбэл Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэсэн хуулийн дагуу Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг гаргаж “Дорнод ******* ******* ******* *******” ТӨХК-д хүргүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

           7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагааг явуулсан нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           8. “Дорнод ******* ******* ******* *******” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Ө.*******ыг томилжээ.

           9. Иймд “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан, “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 03/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн, Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан, “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/75 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 07/79 ДоА-2024/03/НА-СТА-ТӨА А1170308 тоот албан шаардлага, 303 дугаартай “Сөрөг” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дорнод ******* ******* ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Нягтлах гэрээт ажлын олон улсын стандарт.

[3] Хавтаст хэргийн 8-р хуудас

[4] Хавтаст хэргийн 9-р хуудас

[5] Хавтаст хэргийн 11-13-р хуудас

[6] Хавтаст хэргийн 6-7-р хуудас