Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01379

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01379

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,320,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2261000383 тоот зээлийн гэрэний үүрэгт 1,315,200 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,320,200 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэчулуунаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Начин заан финанс ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,320,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 820,200 төгрөгөөр барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Эрдэнэчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,320,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Эрдэнэчулуун нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,320,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 820,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эрдэнэчулуун холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,320,200 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 820,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,073.20 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 18,036.6 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 18,036.6 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН