| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2210000001098 |
| Дугаар | 2023/ДШМ/725 |
| Огноо | 2023-07-18 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/725
2023 7 18 2023/ДШМ/725
Т.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Э.Н,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210000001098 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Т.М-г, 19.. оны 3 дугаар сарын 25-ны өдөр ..... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Горгаз” шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../.
Шүүгдэгч Т.М нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 45 дугаар байрны “В” подвалд үйл ажиллагаа явуулах “Наранмандах цонх” ХХК-ийн ажлын байрны амралтын өрөөнд Т.Э /М/-г 14 настай байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 3 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.М-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-н цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Т.Мэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэрэгт гэрчийн мэдүүлэг, нотлох баримт хангалтгүй байна гэж үзэж байна. Зөвхөн хохирогчийн хэлсэн худал мэдүүлгээр намайг яллаж байгаад гомдолтой байна. Гэрч Н-ын “... жил бүр Дундговь аймаг руу явж ирэхдээ зан ааш нь ууртай, сонин зан ааш гаргаад байдаг болчихсон байсан...” гэсэн мэдүүлгийг миний хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Ээж Б , гэрч С нараас зөвхөн ажиллаж байсан болон төрсөн өдрийн талаар гэрчийн мэдүүлэг авсан байна. Ээж Б , гэрч С нараас дахин мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ашиг сонирхлын зөрчилгүй байхад өөрийн эцэг, эхийг оролцуулаад явж болох байхад Төрийн захиргааны төв байгууллагаас хүн томилж нийлж яллаж байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд хошууч Э өмгөөлөгчтэй мэдүүлэг авах байтал сүүлийн мэдүүлгийг надад хэлэлгүй хуурамч гарын үсэг зуран прокурорт шилжүүлсэнд гомдолтой байна. Бид хоёр харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Яагаад намайг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Надтай чатаар өмнө нь харилцаж байсан мөртлөө одоо огт харилцаж байгаагүй гэж хэлж байгааг нь гайхаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарыг ямар харилцаатай байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг нэмж өгөх хүсэлтэй байна. Насанд хүрээгүйг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон байхад зөвхөн хохирогчийн худал мэдүүлгээр нэг талыг барьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн яллаж байгаад гомдолтой байна. Ганц хохирогчийн үгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь ганц намайг биш миний эхнэр, 3 хүүхдийн амьдралыг үгүй хийж байна. ...” гэв.
Шүүгдэгч Т.М-н өмгөөлөгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.М-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх үргэлжилсэн үйлдлээр 3 удаа хүчиндсэн гэж дүгнэсэн. Энэ нь цаг хугацааны хувьд тодорхой бус байдаг. Хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заатад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Т.М нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 45 дугаар байрны “В” подвалд үйл ажиллагаа явуулах “Наранмандах цонх” ХХК-ийн ажлын байрны амралтын өрөөнд Т.Э /М/-г 14 настай байхад нь үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 3 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Мын “... 2020 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд ээжийн төрсөн ах С-ын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Наранмандал цонх” ХХК-д туслахын ажил хийгээд мөнгө авдаг байсан. Тухайн ажил дээр Болд ахын эхнэрийн дүүгийн том хүүхэд болох Т.М-г надаас бэлгийн харьцаанд орж байсан уу гээд асуугаад байдаг байсан. Мөн анх тэврээд байдаг байсан. Тэгээд тухайн жил бэлгийн харьцаанд оролгүй байж байгаад 2021 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд ажил хийж байгаад тухайн барилга дотор байх өрөөн дотор амралтын өрөөнд Т.М-г нь бэлгийн харьцаанд орох уу гэж асуухаар нь үгүй гэсэн чинь зүгээр гоё байдаг гээд намайг татаж арын өрөөнд оруулаад бэлгийн харьцаанд 3 удаа орсон. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй. Би Т.М-гд бэлгийн харьцаанд орохоосоо өмнө насанд хүрээгүй гэдгээ хэлсэн боловч тоогоогүй. ...” /1хх 71-74/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Эгийн /Б.М овог нэрээ өөрчилсөн/ “... Би энэ хэргээс болж сургуулиа солих болсон тул овог нэрээ өөрчлөх санал гаргаж, миний аав, ээж намайг дэмжиж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээс өөрийн аав Түвшинбатын асрамжинд шилжсэн. Үүний дараа овгоо ээж Б байсныг өөрчилж, Т болгосон ба өөрийн нэр Мыг Т.Э болгосон. Одоо миний албан ёсны нэр Т.Э болсон. ... 2021 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Т.М-г ах Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 45 дугаар байрны “Наранмандах цонх” ХХК-ийн ажлын байрны амралтын өрөөнд 3 удаа миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийсэн. Энэ үед би 13 настай байсан. ...” /1хх 85-88/,
“... Т.М-г ах бид хоёр хамт ажиллаж байх үед амралтын өрөөнд буйдан дээр суулгаад би өөрийнхөө гар утсыг цэнэглээд утсаа үзээд сууж байхад Т.М-г ах өрөөнд орж ирээд хажууд суугаад надтай ойр зуурын юм ярьж байснаа надаас асуулт асуугаад чи хүнтэй унтаж байсан уу гэж асуусан. Би үгүй гэж хэлсэн. Т.М-г ах чи хүнтэй унтаад үзчихсэн байна шүү дээ гээд байсан. Өөрөөсөө ах хүн юм уу, залуу хүн юм уу гэж асуусан. Би өөрөөсөө хөгшин хүн гэж хэлсэн. Т.М-г ах дахиад хийж үзэх үү гоё ш дээ гэж хэлэхээр нь би үгүй ээ, хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Т.М-г ах намайг буйдан дээр хэвтүүлээд миний дээрээс дарж хэвтээд өмдний нэг талын гуя хэсгийн бүх хувцсыг тайлсан. Би Т.М-г ахад “та эхнэртэй хүн шүү дээ, яаж байна” гэж хэлэхэд “ийм гоё зүйл хийж байхад тийм зүйл ярих хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд 10-15 минут орчим бэлгийн хүчирхийлэл үйлдээд бэлгэвчгүй байсан бөгөөд гадуур дур тавьсан. Үүнээс хойш амралтын өрөөнд 2-3 хоногийн зайтай намайг хүсээгүй байхад Т.М-г ах дахин нэг удаа хүчирхийлсэн. Мөн энэ үйлдлээс хойш 3 хоногийн дараа Т.М-г ах дахин намайг хүчирхийлсэн. Би Т.М-г ахыг “та болио, Со ах хүрээд ирнэ шүү дээ” гэх мэтээр хэлдэг байсан. Би өмд хувцсаа тайлуулахгүй гэж эсэргүүцэхээр дээрээс дарж байгаад хүчээр тайлчихдаг байсан. Би Т.М-г ахтай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ороогүй. Намайг хүсээгүй байхад хүчирхийлсэн. Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 14 нас хүрсэн бөгөөд миний төрсөн өдрийг ажлын байран дээр Соронзонболд ах, ээж Буянтөгс нар тэмдэглэж өгсөн. Энэ үед Т.М-г ах байсан бөгөөд одоо 14 хүрч байгаа юм уу, тийм жаахан хүүхэд байсан юм уу гээд байсан. Миний төрсөн өдрөөс хойш Т.М-г ах намайг хүчирхийлэхэд би 14 нас хүрчихсэн байсан. ...” /1хх 110-112/,
Гэрч Б.Б-ийн “... 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу 14 насных нь төрсөн өдөр болох үед миний охин Б.М нь Соронзонболд ахын ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах вакум цонхны үйлдвэрт ажиллаж байсан. Төрсөн өдрөөр нь ажлын байран дээр нь хоол хийж, тэнд байсан Т.М-г, Соронзонболд ах нар идэж байсан. .../2хх 197-198/,
Гэрч Ш.Т-ын “... манай охин “ааваа надад энд байхад хэцүү байна. Учир нь би онгон биш болчихсон байх” гэж хэлсэн. ... би охиноосоо хамгийн сүүлд хэн чамайг оролдсон талаар асуухад ээжийн ах Болдын барилгын ажил дээр туслаж байгаад нэг ахад оролдуулсан гэж хэлсэн. Тэгээд би Маас энэ талаар өөр хүнд мэдэгдсэн ээждээ хэлсэн гэж хэлсэн. ...” /1хх 123-124/,
Гэрч Б.С-ын “... Мын төрсөн өдрийг 2021 оны зун ажил дээр хоол хийж өгөөд хөнгөн тэмдэглэж байсан санагдаж байна. Би хэдэн насны төрсөн өдөр болсныг нь санахгүй байна. М манай вакум цонхны үйлдвэрт 2 жил ажилласан. Сүүлийн жил ажиллахад нь төрсөн өдөр нь болоод тэмдэглэсэн. ...” /2хх 208/,
Шинжээч эмч Ц.Б-ын “Б.Мын биеийн үзлэгт охин хальс гэмтэлгүй онцлог шинжийн хувьд цагираг хэлбэртэй, нүх дунд зэрэг, суурь өндөр, нимгэн уян, сунамтгай, охин хальсны 3, 9 цагийн сууриа хүрээгүй ирмэг мэлгэрдүү төрөлхийн сэтэрхийтэй, цочроход агшилтгүй байсан. Б.Мын охин хальсны нүх дунд зэрэг, уян сунамтгай зэрэг шинжүүдээс хамаарч охин хальс урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой.” /1хх 199-200/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1487 дугаар “Б.М биед механик гэмтэл тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. Охин хальс гэмтэлгүй. Охин хальсны нүх дунд зэрэг, уян сунамтгай зэрэг шинж байдалтай холбоотойгоор урагдал үүсэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Бэлгийн замаар дамжих трихомониазын халдвартай. ДОХ, тэмбүү, заг хүйтний халдвар илрээгүй байна.” /1хх 189-192/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6060 дугаар “Т.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн чадвартай байна. Бэлгийн замын халдварт тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониоз өвчингүй байна.” /1хх 230-231/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 424 дүгээр “Т.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт, мэдээлэл үгүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. Зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 242-243/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12668 дугаар “Т.Эгийн нас 15 нас 1 сар 16 хоногтой байна. Т.Эгийн өндөр 160 см, жин 65 кг, өсөлт хэвийн явагдаж байна. Т.Эг гадна төрхөөр нь насанд хүрээгүйг нь мэдэх боломжтой.” /2хх 201-202/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.М-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Т.Мэс “... гэрч Буянтөгс, Соронзонболд нараас дахин мэдүүлэг авахуулах мөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр гадны байгууллагаас хүн томилсон, надаас өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон байхад хүчиндсэн гэж үзсэнд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэрч Б.Б-, Б.С нар нь шүүгдэгч Т.Мд холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн ба тэднээс тухайн үед хохирогч Т.Э вакум цонхны үйлдвэрт ажиллаж байсан эсэх, тухайн үед 14 насанд хүрсэн байсан эсэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулснаас хүчиндэх гэмт хэргийг үйлдэж байсан гэх үйл баримтыг тодруулахаар гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул дээрх нэр бүхий гэрч нараас дахин мэдүүлэг авах нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.” гэж заасан.
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн тогтоолоор Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Нарангарвууг насанд хүрээгүй хохирогч Б.Мын хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байх ба зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарласны дараа дахин 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор Т.Мд холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Нарангарвууг насанд хүрээгүй хохирогч Б.Мын хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь хуульд нийцсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, мөрдөгчийн зүгээс Т.Мд яллагдагчийн эрх, үүргийн тайлбарлаж өгсөн байх ба тэрээр яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баримт дээр баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь авагдсан байна. Түүнчлэн өмгөөлөгч сонгож аваагүй, өмгөөлөгчийн хамт дахин мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.М нь насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд санаатайгаар халдаж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул түүнийг хохирогч Т.Этэй тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.М-н 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-н цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ