Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01377

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01377

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: У  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,269,269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрээ эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,255,269 төгрөг, хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатрын зардалд 14,000 төгрөг буюу нийт хариуцагч нараас 3,269,269 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .нэхэмжилсэн 3,269,269 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О.Энхтүвшин нь нас барсан тул хариуцагч О.Энхтүвшингээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Ц.Оюунчимэг, О.Энхтүвшин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,269,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч О.Энхтүвшингээс татгалзаж, хариуцагч Ц.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,269,269 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оюунчимэг, О.Энхтүвшин нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,269,269 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч О.Энхтүвшингээс татгалсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,260 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 33,630 төгрөгийг улсын төсвөөс, 33,630 төгрөгийг хариуцагч Ц.Оюунчимэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН