Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/01190

 

 

 

 

 

 

 

 

2025 02 13 197/ШШ2025/01190

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,131,026.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Хандармаа нь манай Есөн шижир ХХК-тай 2022.06.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авто машин барьцаалан 10,800,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч А.Хандармаа нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч А.Хандармаагаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд зээлдэгч А.Хандармаагаас 7,131,026.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Есөн шижир ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 7,131,026.43 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 2,131,026.43 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь хариуцагч А.Хандармаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,131,026.43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Хандармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,131,026.43 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 2,131,026.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Хандармаад холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,131,026.43 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 2,131,026.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,047 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 64,523.5 төгрөгийг, хариуцагч А.Хандармаагаас 64,523.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН