Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01101

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 197/ШШ2025/01101

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,337,151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7105031951 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,290,924 төгрөг, 7105818873 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 539,116 төгрөг, 7106544142 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 498,611 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 2,337,151 төгрөгийг хариуцагч С.Гэрэлмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,337,151 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 550,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл дүн болох 1,787,151 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах болно. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 287,151 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч С.Гэрэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,337,151 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,337,151 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 550,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл дүн болох 1,787,151 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 287,151 төгрөгөөр тус тус төлж барагдуулна тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гэрэлмаад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,337,151 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 550,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл дүн болох 1,787,151 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 287,151 төгрөгөөр тус тус төлнө гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,344.42 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 26,172.21 төгрөгийг улсын төсвөөс, 26,172.21 төгрөгийг хариуцагч С.Гэрэлмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН