Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2024/0023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.*******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0771903 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Авто******* хяналтын улсын байцаагч Э.*******гээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр холбогдогч Б.*******т шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Нэг зуун тавин нэгжээр торгох ... гэснийг ... 15,000 төгрөгөөр торгох ... болгож, шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад тусгасан мэдээллийг хасч, өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дээрх дүгнэлтэд тусгасан шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалт болон 6 дахь заалтад буруу бичигдсэнийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...******* ХХК-ий жолооч Б.******* нь хуульд заасан тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* уг зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад торгох шийтгэлийн төрөл, хэмжээг мөнгөн дүнгээр тодорхой бичилгүй Нэг зуун тавин нэгжээр торгох гэж бичсэнээс гадна Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад ... хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад хуулийн этгээдэд оногдуулвал зохих хэмжээгээр шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар заасан байхад торгуулийн мөнгийг төлөх талаар тусгасан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0771903 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0771903 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           В.ДАВААНЯМ