Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2024/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, ******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******т холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0615711 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т.*******д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн гэсний дараа 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж нэмж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие прокурорын дүгнэлт болон өөрийн алдааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...Баяндун сумын 2 дугаар багийн иргэн Т.******* нь улсын тусгай хамгаалалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр бууж мал бэлчээсэн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба ******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* уг зөрчилд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хуулийн зүйл, заалтыг бичилгүйгээр шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад ******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0615711 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0615711 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч ******* ******* ******* Дорнод ******* ******* Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           В.ДАВААНЯМ