Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01095

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 197/ШШ2025/01095

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-ийн холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,054,096.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02-р сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.Бямбажаваас үндсэн зээлийн төлбөрт 3,395,594.99 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 590,900.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,101.24 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 4,054,096.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,054,096.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Д.Бямбажавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,054,096.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,054,096.88 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бямбажавт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,054,096.88 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,815.55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 39,907.7 төгрөгийг, хариуцагч Д.Бямбажаваас 39,907.7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН