| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00071/И |
| Дугаар | 316/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 316/ШШ2025/00091
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 316/ШШ2025/00091 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт байрлах, ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
Б.Б******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б.Б******* нь Х******* Банкны ******* тооцооны төвтэй 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр онлайн цалингийн зээл авах гэрээ байгуулан зээл авсан, гэрээ байгуулах үед БТЕГ ХХК-д ажиллаж байсан, оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч Б.Б******* нь Х******* банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/53****** тоот зээлийн гэрээ, БГ/536****** тоот барьцааны гэрээ байгуулан 12,410,126.03 төгрөгийн онлайн цалингийн зээл аваад 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9,142,418.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 634,145.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,198.26 төгрөг буюу нийт 9,787,762.14 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл 9,787,762.14 төгрөг болно. Б.Б******* нь Х******* Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг, т******* гудамж **-*** тоот хаягт оршин суудаггүй, ар гэрээр очих, эцэг эхтэй холбогдоход хаана явааг нь мэдэхгүй, манай хаяг дээр амьдардаггүй гэсэн тайлбар өгсөн, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 118 хоног хугацаа хэтэрч, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Б.Б******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Б.Б******* нь ******* банк ******* тооцооны төвөөс 2023 оны 11 сарын 11-ний өдөр №ЗГ/53** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 12,410,126,03 төгрөгийн зээлийг авсан. 2025 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 93,142,418,16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 634,145,72 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,198,26 төгрөг нийт 9,787,762,14 төгрөг төлөөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг Т******* гудамж, **-*** тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Б.Б******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг Т******* гудамж, 1*-*** тоотод бүртгэлтэй Х овогт Б Б******* /РД:**************/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Б******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ