Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00808

 

 

 

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/00808

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,939,500.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Анхбаяр нь манай Есөн шижир Инвест ББСБ ХХК-тай 2021.01.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан цахилгаан бараа худалдан авахтай холбогдуулан 1,899,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Анхбаяр нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.Анхбаяраас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан утл цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд зээлдэгч Б.Анхбаяраас 3,939,500.85 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Есөн шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Анхбаярт холбогдох 3,939,500.85 төгрөг гаргуулах тухай хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. 2025.02.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.03.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.04.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.05.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.06.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.07.30-ны өдөр 656,583.475 төгрөгийг тус тус төлөхөөр тохиолцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,939,500.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,939,500.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 2025.02.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.03.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.04.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.05.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.06.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.07.30-ны өдөр 656,583.475 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Есөн шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Анхбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,939,500.85 төгрөгийг хариуцагч нь 2025.02.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.03.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.04.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.05.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.06.30-ны өдөр 656,583.475 төгрөг, 2025.07.30-ны өдөр 656,583.475 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,983 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 38,991.5 төгрөгийг улсын төсвөөс, 38,991.5 төгрөгийг хариуцагч Б.Анхбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН