Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00805

 

 

 

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/00805

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

1,418,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Яармаг шинэ өргөө СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу Яармаг шинэ өргөө СӨХ-ны ашиглалт засвар үйлчилгээний зардал 1 148 220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Энхтүшиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Яармаг шинэ өргөө СӨХ-ийн нэхэмжилсэн 1,418,220 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024.11.11-ний өдөр 300.000 төгрөг, 2024.12.10-ны өдөр 300.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 818,200 төгрөгийг 2025.03.01-ний өдөр төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Яармаг шинэ өргөө СӨХ нь хариуцагч Д.Энхтүшигт холбогдуулан 1,418,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Д.Энхтүшиг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,418,220 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 600.000 төгрөгийг төлж, үлдэх 818,200 төгрөгийг 2025.03.01-ний өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Яармаг шинэ өргөө СӨХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Энхтүшигт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,418,220 төгрөгийг хариуцагч 600,000 төгрөгийг төлж, үлдэх 818,200 төгрөгийг 2025.03.01-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,641.52 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 18,820.76 төгрөгийг улсын төсвөөс, 18,820.76 төгрөгийг хариуцагч Д.Энхтүшигээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН