| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02039/И |
| Дугаар | 197/ШШ2025/00800 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00800
2025 02 07 197/ШШ2025/00800
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,579,955.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...үндсэн өр 5,297,145.13 төгрөг, үндсэн хүү 275,347.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,462.85 төгрөг, нийт 5,579,955.74 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Баянтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Голомт банкаас нэхэмжилсэн 5,579,955.74 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.3.10нд 1 сая төгрө, 2025.04.10-нд 1 сая төгрө, 2025.05.10-нд 1 сая төгрөг, 2025.06.10-нд 1 сая төгрөг, 2025.7.10-нд 1.579.955.74 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Баянтуулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,579,955.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Баянтуул нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,579,955.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.03.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,579,955.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баянтуулд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 5,579,955.74 төгрөгийг хариуцагч нь 2025.03.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,579,955.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 52.115 төгрөгийг улсын төсвөөс, 52,115 төгрөгийг хариуцагч Б.Баянтуулаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН