| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 184/2024/09518/И |
| Дугаар | 197/ШШ2025/00008 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/00008
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлага 6,034,414.93 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,034,414 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрлсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,501 төгрөгийн 50 хувь болох 55,750 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 55,750 төгрөгийг хариуцагч **** гаргуулж нэхэмжлэгч ***-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ ***