Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01393

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “***” СӨХолбооны нэхэмжлэлтэй Х.Тд холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,400 төгрөгөөс 6700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 6700 төгрөг, хариуцагчаас 6700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***” СӨХолбоонд олгосугай.

 

            3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         ШҮҮГЧ                                 Б.БЯМБААБААТАР