Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2024/0027

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, ******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.*******ад холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0262847 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Х. гэснийг ******* ******* ******* ХХК болгож, өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дэслэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-ний гаргасан зөрчилд 2024.01.19-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. ...прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ... ******* ******* ******* ХХК нь гал улсын хяналтын байцаагчийн өгсөн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба ******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.******* уг зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хүн эсхүл хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгахаар заасан байхад холбогдогч ******* ******* ******* ХХК-ийн нэрийг бичилгүй, хүнд шийтгэл оногдуулсан мэтээр тус компаний ******* бүс хариуцсан захирал Х.ын нэрийг бичсэн байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад ******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0262847 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0262847 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч ******* ******* ******* Дорнод аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           В.ДАВААНЯМ