| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09632/И |
| Дугаар | 197/ШШ2025/00799 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00799
1
2025 02 07 197/ШШ2025/00799
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 728,249 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюун-Эрдэнэ нь цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийн хүлээн зөвшөөрч 2021.06.23-ний өдөр 140000641117 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны 99480736 дугаараас хүсэлт гарган Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан. Д.Оюун-Эрдэнэ нь уг гэрээний үндсэн дээр 2022.05.21-ний өдөр 400,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. 2024.08.05-ны өдрийн байдлаар Д.Оюун-Эрдэнэ үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, 2022.05.21-ний өдрөөс 2024.08.05-ны өдрийг хүртэл 807 хоногт тооцогдсон зээлийн хүү 275.367 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,881 төгрөг, нийт 728,249 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...харуицагч нь нэхэмжлэлийн шаардалга болох 728,249 төгрөгийг Мобифинанс ББС-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Оюун-Эрдэнэ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 728,249 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Оюун-Эрдэнэд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 728,249 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,028 төгрөгийн 11,014 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН