Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00798

 

 

 

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/00798

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,245,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103382879 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,234,617 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 2,245,617 төгрөгийг хариуцагч Б.Балдандоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Балдандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,245,617 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Ч.Чинзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,245,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Балдандорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,245,617 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Балдандоржид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,245,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,879.87 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 25,439.9 төгрөгийг улсын төсвөөс, 25,439.9 төгрөгийг хариуцагч Б.Балдандоржоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН