| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/03262/И |
| Дугаар | 197/ШШ2025/01395 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01395
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***” ХХКомпанийн нэхэмжлэлтэй И.Уд холбогдох гэрээний үүрэгт 432,273.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,620 төгрөгнөөс 6,810 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 6810 төгрөг, хариуцагчаас 6810 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХКомпанид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР