Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00763

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00763

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,520,899.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...7102079394 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 421,453.34 төгрөг, 7102018612 төгрөг, цахим зээлийн гэрээний үүрэгт 287,958.06 төгрөг, 7102467933 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 243,671 төгрөг, 7101549221 тоот цахим гэрээний үүрэгт 477,747.30 төгрөг, 7101719796 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 297.41 төгрөг, 7103025789 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 81,272.26 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,520,899.37 төгрөгийг хариуцагч Х.Пүрэвдуламаас гаргуулна гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-иас 1,520,899.37 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл болох 1,520,899.37 төгрөгийг бүхэлд нь төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Пүрэвдуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,520,899.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,520,899.37 төгрөгийг хариуцагч Х.Пүрэвдулам нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ашид капитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Пүрэвдуламд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,520,899.37 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,284 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 19,642 төгрөгийг, хариуцагч Х.Пүрэвдуламаас 19,642 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН