Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00762

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00762

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,204,721.67 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Жэтфинанс ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Золжаргал нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ФГ/1501251 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай жилийн 34,8 хувийн хүүтэй Iphone 13 маркийн гар утас авах зориулалттайгаар, 4,190,000 төгрөгийн зээл авсан. Иймд зээлдэгч Э.Золжаргалаас 3,204,721.67 төгрөгийг гаргуулж, Жэтфинанс ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э.Золжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Золжаргал миний бие 3,204,721.67 мөнгөн дүнгээ 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жэтфинанс ББСБ ХХК нь хариуцагч Э.Золжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,204,721.67 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Золжаргал нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор 3,204,721.67 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Жэтфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Золжаргалд холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,204,721.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,225.55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 33,112.7 төгрөгийг, хариуцагч Э.Золжаргалаас 33,112.7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Жэтфинанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН