Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00760

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00760

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,699,392.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Цэрэнмягмар нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №2031004706 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээ-г 8,900,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар зээлсэн. Банк нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгчийн 2031004706 дугаартай дансанд 8,900,000.00 төгрөгийг шилжүүлсэнээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийн зээлийн төлбөр төлсөнөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Б.Цэрэнмягмар нь зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй байсан тул банкны зүгээс 2019 онд зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд хандан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 131/ШШ2019/00198 дугаартай шийдвэр гарч тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Цэрэнмягмарыг эрэн сурвалжилж оршин байгаа газрын хаягыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасан бөгөөд тус цагдаагийн газраас 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.Цэрэнмягмарын оршин суугаа хаягыг олж тогтоон 33г/5313 дугаартай албан бичиг ирүүлсэний дагуу шүүхэд хандаж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Т.Дэлгэрхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Цэрэнмягмарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,699,392.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэрэнмягмарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,699,392.17 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                              Э.ДОЛГОРСҮРЭН