Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00759

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00759

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,791,527 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,907,193 төгрөг, хүү 3,229,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645,889 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариатын зардалд 9,000 төгрөг буюу нийт хариуцагч нараас 5,791,527 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Уранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...зээлийн гэрээний үүрэгт 5,791,527 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Өөрийн ах Д.Болд-Эрдэнэ ахтайгаа хэрэглээний зориулалтаар авч байсан. Ах минь хэвтэрт байгаа тул 2 сарын 28-ний өдрөөс 11 сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 526,502.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Болд-Эрдэнээс татгалзаж байна. Иймд Д.Уранцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК нь хариуцагч Д.Болд-Эрдэнэ, Д.Уранцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,791,527 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Болд-Эрдэнээс татгалзаж, хариуцагч Д.Уранцэцэг нь нэхэмжлэгчийн шаардлага болох 5,791,527 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, сар бүр 526,502.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болд-Эрдэнэ, Д.Уранцэцэг нарт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч Д.Уранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,791,527 төгрөгийг хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Болд-Эрдэнээс татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,620 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 53,810 төгрөгийг, хариуцагч Д.Уранцэцэгээс 53,810 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН