Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00758

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00758

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,143,982.29 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Отгонбаяраас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 4,143,982.29 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...үлдэгдэл 4,143,982.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 3 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 506,283 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,143,982.29 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 4,143,982.29 төгрөгийг хариуцагч Б.Отгонбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, сар бүр 506,283.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Отгонбаярт холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,143,982.29 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, сар бүр 506,283.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,253.72 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 40,626.86 төгрөгийг, хариуцагч Б.Отгонбаяраас 40,626.86 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН