Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00158

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2024/02002/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хэсэг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: *******/-ы хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1963 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 1980-1984 онд цэргийн алба хааж, 1984 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 15-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Цог нэгдэлд сүү тосны заводод сүү машиндагч, тос шахагч хийж байсан. 1992 онд манай нэгдэл тарж ажилгүй болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа. Энэ байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын тамгын газрын лавлагаа гаргаж өгөх боломжгүй тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн лавлагаа гаргаж өгөх боломжгүй тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай Гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхийн журмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн архивын тасаг зэргээс лавлагаа гаргуулж, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч Д.*******ы гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.    Хүсэлт гаргагч Д.******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

 

4. Хүсэлт гаргагч Д.******* нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай Гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолд Тус нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ардын аж ахуйтан болохоор өргөдлөө ирүүлсэн нэр бүхий гишүүдийг нэгдлийн гишүүнээс чөлөөлсүгэй ..., ... 58. ******* ******* ... гэсэн бичилт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад ... ажилладаг газар ... худалдаа бэлтгэлийн анги ..., оршин суух район Цагаан үүр ... гэсэн бичилт, Иргэний хаягийн хуудаст ... Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын 3 дугаар бригад ачигч ... гэсэн бичилт, гэрч өгсөн ...1985 онд Д.******* нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар багийн сүүн заводод сүү машиндагчаар ажиллаж байсан. Тэгээд намайг сургуульд яваад ирэхэд Д.******* нь тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Д.******* нь үхэр малладаг байсан. Манай нэгдлийн даргаар гэж хүн байсан. Д.******* нь шагнал авч байсан талаар нь мэдэхгүй байна. Манай нэгдлийн 3 дугаар багийн дарга нь Лонжид гэж хүн байсан юм гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн ...Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. *******ы аав манай нэгдлийн 3 дугаар бригадад үхэр малладаг байсан. Ээжийг нь гэж хүн байсан. Бид айл аймаг байсан улсууд байгаа юм. Д.******* цэрэгт явж ирээд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдлийн 3 дугаар бригаддаа малчнаар ажилласан ... гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 15-ны өдөр хүртэл малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, Д.*******ы гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Цог нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01-р сарын 15-ны өдөр хүртэл малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА