Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00756

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00756

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,613,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Тера анлимитед БЗГ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээг дуусгавар болгон цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 3,931,595 төгрөг, зээлийн хүү 584,261 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 97,682 төгрөг, нийт 4,613,538 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Ц.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тера анлимитед БЗГ ХХК-аас хэрэглээний зориулалтаар гар утас лизингээр авсан нь үнэн. Биеийн байдал тааруу эмнэлэгээр явсанаас шалтгаалаад төлбөрөө төлж чадахгүй хоцорсон. 4,613,538 төгрөгөөс хийсэн нь 1,287,634.88 төгрөг. Одоо үлдсэн нь 3,325,903.12 төгрөг, үлдсэн энийг 5 сарын хугацаанд 2-17ны өдрөөс 6-17-ний өдөр хүртэл хугацаанд сар бүр 655,180.6 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тера анлимитед БЗГ ХХК нь хариуцагч Ц.Соёлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,613,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Ц.Соёлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,613,538 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 1,287,634.88 төгрөгийг төлж, үлдэх 3,325,903.12 төгрөгийг 2025.02.17-ны өдрөөс 2025.06.17-ны өдөр хүртэл сар бүр 665.180.6 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Тера анлимитед БЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Соёлмаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,613,538 төгрөгийг хариуцагч 1,287,634.88 төгрөгийг төлж, үлдэх 3,325,903.12 төгрөгийг 2025.02.17-ны өдрөөс 2025.06.17-ны өдөр хүртэл сар бүр 665.180.6 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,767төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 44,383.5 төгрөгийг улсын төсвөөс, 44,383.5 төгрөгийг хариуцагч Ц.Соёлмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН