Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/769

  2023              7              27                                       2023/ДШМ/769

Д.К, Т.Б, Н.Б,

Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Б.Г, түүний өмгөөлөгч Л.Г,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Бны хууль ёсны төлөөлөгч С.Х,

иргэний нэхэмжлэгч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч С.Э,

цагаатгагдсан этгээд Д.К,

цагаатгагдсан этгээд Д.К, Т.Б нарын өмгөөлөгч Ж.О, Г.Б, Э.Э,

цагаатгагдсан этгээд Б.Цийн өмгөөлөгч М.Э, С.М,

цагаатгагдсан этгээд Н.Бгийн өмгөөлөгч Ө.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч Б.Лгийн төлөөлөгч Х.Э, хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Эын өмгөөлөгч Э.Б, Л.Д нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ү овгийн  Д.К, 19.. оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсын гавьяат тамирчин, ял шийтгэлгүй, /РД:......./;

2. Б овгийн Т.Б, 19.. оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, “Сакура” сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсын гавьяат жүжигчин, урьд ял шийтгэлгүй, /РД:................./;

3. М овгийн Б.Ц, 19.. оны 7 дугаар сарын 22-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, “Сайхан Ордос Туурь” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, .....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5.616.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;

4. Б овгийн Н.Б, 1974 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........./,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Д.К, Н.Б нар нь бүлэглэн “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү, орчуулагч Б.Сэцэн нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э , Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн Вүийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.К, Б.Ц нар нь бүлэглэн “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вүаас 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.К, Т.Б нар нь бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “....” ХХК-иар “М...” бизнес бутик зочид буудал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Бгийн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Кын төрсөн дүү Д.Агийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан “Г” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө" ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “Н” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших "Арцатын ам”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т" ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “Г” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лд 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лгийн дүү Д.Эийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,

аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,

“Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,

“Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,

“Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,

“Toyota land cruiser 100” загварын 78-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 71.890.000 төгрөг,

“BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,

“Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,

“Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,

“Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.К, Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х” ХХК болон “Ө” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б, Д.К нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн,

тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв          талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 14.693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Кын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кт холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Ц, Н.Б нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч Д.К, Н.Б, Б.Ц нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг сидиг хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Кын эзэмшлийн

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамжны 301-200 тоот орон сууц,

33-33 УНГ улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

88-88 УБС улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

00-09 УНЦ улсын дугаартай, “Роллс ройсе пантом” загварын тээврийн хэрэгсэл,

28-55 УБЗ улсын дугаартай, “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл,

16-66 УБП улсын дугаартай, “Бэнтлье флайнг спур” загварын тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Н.Бгийн эзэмшлийн

МСU100051304 арлын дугаартай, “Тоёота харрьер” загварын тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн

Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-0156069 улсын бүртгэлийн дугаартай “Хорикава металл” ХХК-ийн алтны орд газар,

Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-010882 улсын бүртгэлийн дугаартай, “Хорикава металл” ХХК-ийн алтны орд газар зэргийг битүүмжилсэн,

Шүүгдэгч Т.Бгийн эзэмшил, өмчлөлийн

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1341 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1340 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1313 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1312 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1302 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1392 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1384 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1351 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол,

“Блэйк маунт майнинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй MV-021108 дугаартай, Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Хэнтий аймаг, Баянхутаг сум “Заан ширээ”, “Дундгоулд” ХХК-ийн бүртгэлтэй XV-017799 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Цагаанхайрхан сум, “Нарийн”,

XV-019217 бүртгэлийн дугаартай, Хэнтий аймаг, Баянхутаг сум, “Баянхутаг”,

MV-020666 бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Дөргөн, Мянган сум, “Шаргатын уул”,

XV-017747 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Хяргас, Цагаанхайрхан сум, “Урд борц”,

XV-020256 бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг, Баяндун сум, “Сумтын хоолойн адаг”,

XV-017739 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Шаргатын уул”,

XV-019773 бүртгэлийн дугаартай, бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайхандулаан сум, “Цагаан дөрвөлжин”,

XV-020259 бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Алтанширээ сум, “Хамар толгой”,

XV-017954 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Алаг улаан толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг  хязгаарласан,

Шүүгдэгч Т.Бгийн

27-28 УБА улсын дугаартай, “Газ М-1” загварын тээврийн хэрэгсэл,

28-78 УНА улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

47-00 УБИ улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

40-94 ХӨА улсын дугаартай, “УАЗ” загварын тээврийн хэрэгсэл,

72-30 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,

72-50 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,

99-99 УНД улсын дугаартай, “Ландровер ренжрөвер” загварын тээврийн хэрэгсэл,

Худалдаа хөгжлийн банкны 461001159 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нар нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Эын өмгөөлөгч Э.Б, Л.Д нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 тоот цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

Цагаатгах тогтоолд тусгагдсан шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй тухайд:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 62-65 дугаар хуудсанд “Е” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох БНХАУ-ын иргэн -ыг залилсан үйлдлийн талаар дүгнэлт хийсэн байна. Ингэхдээ “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.К, Н.Б нарыг, мөн Д.К, Б.Ц нарыг Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вүийг залилсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдснийг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн объект гэдэгт бусдын өмчлөх эрх буюу хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг, объектив тал гэдэгт бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлийг тус тус ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн улмаас өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зөрчигдсөн, хохирол учирсан байдлыг залилах гэмт хэрэг гэж тодорхойлж болох бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсанаар шүүгдэгч Д.К, Б.Ц, Н.Б нарын үйлдлийн улмаас "Е" ХХК-ийн өмчлөх эрхэд хохирол учирснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн хангагдаж залилах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно. Гэтэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар "Е" ХХК-ийн өмчлөх эрхэд ямар байдлаар хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна...” гэжээ.

Шүүхийн дээрхи дүгнэлтээс харвал “Е" ХХК-ийн өмчлөх эрхэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэргийн шинжтэй харин бусад этгээдийн өмчлөх эрхэд хохирол учирсан бол гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байна. Компани гэдэг нь Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тодорхойлсон хуулийн этгээдийн нэг төрөл бөгөөд эрх зүйн харилцаанд оролцохдоо мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хүрээнд оролцдог. Өөрөөр хэлбэл компани эрх зүйн харилцаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд (хувь хүн)- ээр дамжуулан оролцдог. Е ХХК-ийн хувьд уг этгээд нь БНХАУ-ын иргэн Bү, тэрээр тус компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд үүнээс үзвэл Е ХХК болон БНХАУ-ын иргэн Вү нар нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд юм. Тийм ч учраас Монгол Улсын хууль сахиулах байгууллагад Е ХХК анх гомдол гаргахдаа ч Вү гарын үсэгтэйгээр гаргасан. Иймээс тухайн нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн чухам хэнийх нь өмчлөх эрхэд хохирол учирсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй байна. Гагцхүү Залилах гэмт хэргийн объект гэдэгт бусдын өмчлөх эрх буюу хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх байх бөгөөд Е ХХК-ийн өмчлөх эрхэд хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байгааг шүүх асуудалд хэт өрөөсгөл хандаж байна гэж үзэхээр байна.

Зүйрлэвэл, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн, цогцос олдсон бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсоор атал шүүхээс хохирогч хэн болохыг тогтоох боломжгүй байгаа гэсэн үндэслэл зааж тухайн гэмт хүнийг алсан этгээд тодорхой, хамтарч үйлдсэн хүн нь мөн хэргээ бүрэн дүүрэн хүлээж, энэ нь бусад баримтаар нотлогдож байхад л уг хүн амины хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгаж байгаатай адил үйл явдал болжээ.

Мөн цагаатгах тогтоолд “...мөрдөгч нь БНХАУ-ын иргэн Вү, "Е" ХХК хоёрын хоорондын харилцан хамаарлыг тодорхойлж ирүүлээгүй нь талуудын мэтгэлцээний үндсэн шалтгаан болж байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үеэс уг асуудал буюу хохирогчийг зөв тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх талаар маргасаар иржээ. Хэдийгээр улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Вү "Е" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн мөнгийг Н.Б, Б.Ц нарт итгэж өгсөн гэж мэтгэлцдэг боловч хэрэгт авагдсан БНХАУ-ын иргэн Вү 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдер мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... Дээрх бүх мөнгө миний хувийн мөнгө юм. Хүнээс зээлж авсан мөнгө биш. Дээрх бүх мөнгө Хонконг дахь банкнаас Монгол дахь үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлэн авч байсан..." /23хх 44-48/, “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Энэ мөнгөний тал нь Вү-ийнх тал нь бусад компанийн мөнгө юм..." /23хх 23-32/, “...шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Вү даргаас дандаа бэлэн мөнгө авдаг байсан..." /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн "... Би Вүаас мөнгө авсан. ..."Е" ХХК-ийн талаар шүүх дээр анх сонсож байна..." гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Ц, Н.Б нарын Вүаас авсан гэх мөнгө нь "Е" ХХК-ийн хөрөнгө биш иргэн Вүийн мөнгөн хөрөнгө болох нь тогтоогдож байна..." гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээс харвал шүүгдэгч нарын гэмт үйлдэл бүрэн тогтоогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн тухайн хөрөнгө нь Е ХХК-ийн хөрөнгө биш, иргэн Вүийн мөнгөн хөрөнгө болох нь тогтоогдож байна гэсэн нь шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэсэн өөрийнх нь хийсэн дүгнэлтийг бүрэн үгүйсгэж байна. Тодруулбал Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Е ХХК-ийн өмчлөх эрхэд бус тус компанийн захирал Вү өмчлөх эрхэд хохирол учирсан болохыг мэтгэлцээний явцад тогтоосон байна. Энэ тохиолдолд хэрэв хохирогч нь компани биш, Вү гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хохирогчоор тогтоох захирамж гаргах хууль зүйн бүрэн боломжтой. Хэдий тийм ч дээр дурьдсанчлан Е ХХК болон Вү нар нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд тул энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нар болон хохирогчийн эрх зүйн байдалд ямар нэг нөлөө үзүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт ач холбогдолгүй юм. Шүүгчийн дээрхи дүгнэлтийн үндэслэл болж буюу шүүгдэгч нарын Е ХХК-ийг анх удаа сонсож байна тус компанитай ямар нэг эрх зүйн харилцаанд орж байгаагүй гэх агуулгатай мэдүүлгүүд нь тэд залилах гэмт хэргийг үйлдэх явцдаа Вү гаргаж өгч байсан Е ХХК-д гэж хаяглаж илгээж байсан төрийн өндөр албан тушаалтануудын хуурамч албан бичгүүд болон Монгол Улсын Засгийн газар, Е нарын хооронд байгууллагдсан гэх хуурамч тогтвортой байдлын гэрээ зэрэг баримт бичгүүдээр бүрэн няцаагддаг. Иймд Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх сурвалжаар нотлогдоогүй мэдүүлэг нотлох баримт болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхээс "...Е" ХХК болон Вү нарын холбоо хамаарлыг тогтоосон баримт хэрэгт огт авагдаагүй буюу Вү нь уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй, хуулийн этгээдийн захирал залилуулсны улмаас компани хохирсон гэх боловч тухайн байгууллагын нэрээр шүүгдэгч нарт мөнгө шилжүүлсэн баримт буюу хуулийн этгээдийн санхүүгийн анхан шатны маягт, баримтууд, мөн тус компанийн данснаас бусдад хууртагдаж хэн нэгэн иргэн, хуулийн этгээд рүү мөнгөн гүйлгээ хийгдсэн талаарх ямар нэгэн баримт хэрэгт огт авагдаагүй, зөвхөн хувь хүмүүс хоорондын мөнгө өгсөн, авсан бичмэл баримтууд байх тул уг хэрэгт "Е" ХХК-ийг хохирогч гэж үзэн компанийн өмчлөх эрх зөрчигдсөн буюу залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм...” гэж дүгнэжээ. Шүүгдэгч нар хэзээ хэрхэн яаж мөнгө хүлээж авч байсанаа мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралд тогтвортой мэдүүлдэг бөгөөд мөнгө хүлээн авсан баримтуудыг Н.Б болон Б.Ц нар гараараа бичиж өгч гарын үсэг зарим тохиолдолд гарын хээгээрээ баталгаажуулж өгсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогддог. Шүүгдэгч нар ч энэ талаар маргадаггүй. Тухайн баримтуудыг санхүүгийн анхан шатны баримт биш гэж үзэх хууль зүйн болоод бодит байдлын боломжгүй юм. Аливаа иргэн аж ахуйн нэгж нь санхүүгийн анхан шатны баримтыг өөр өөрийн тогтсон арга барилаар үйлдэн хадгалдаг. Энэ нөхцөл байдалд үндэслэн “залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм" гэсэн дүгнэлт нь хэт өрөөсгөл болжээ.

Д-ын тухайд залилах үйлдэлд оролцоогүй гэж мэдүүлж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно. Тодруулбал, тэрээр хохирогч Вүтай хэд хэдэн удаа биечлэн уулзсан, итгэл үнэмшил төрүүлсэн, мөн туузан дамжуургын төсөл гэх “үлгэр”-ийг ярьж итгүүлсэн, хохирогч ч түүнд итгэснээр өрийн их хэмжээний мөнгийг хууртан өгсөн байдаг. Б.Ц Бээжин хот руу барилгын зураг төсөл хийж өгсөн компанийн захирал М.Б , тус компанийн инженер Г.Д нарыг дагуулан явж тэднийг Д.К онгоцны буудалд тоссон, мөн БНХАУ-ын иргэнтэй уулзуулсан. Тэр Хятад улсын иргэнийг “Манай хөрөнгө оруулагч” гэж танилцуулсан, мөн хяналт хийгдээгуй учраас барилгын зургийн дагуу ажил хийгдээгүй гэсэн агуулгатай мэдүүлгийг М.Батбаяр гэрчээр өгсөн /23хх 206-209/, үүнийг нь гэрч Г.Д баталж мэдүүлсэн /23хх 206-209/ байдаг. Хохирогч Вү ч бас К тай удаа дараа уулзсанаа, мөн тэр зуучилж төрийн өндөрлөгүүд, сайдууд, өндөр албан тушаалтнуудтай уулзуулсан, түүнд нь итгэл төрж их хэмжээний мөнгөө алдсан нь баримтаар нотлогдсон.

Шүүхийн тогтоолд "... “....” ХХК-ийг "Е" ХХК-ийн охин компани нь юм гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас мэтгэлцэх боловч эдгээр иргэн, хуулийн этгээдүүдийн харилцан хамаарлыг хэрэгт тогтоож ирүүлээгүй, энэ талаарх баримтуудыг шинжлэн судлуулаагүй болохыг дурдах нь зүйтэй...” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгч “...” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хохирогчийн өмгөөлөгч нар шинжлэн судлуулсан бөгөөд нотлох баримт шинжлэн судлуулсантай холбоотойгоор тухайн компанийн үүсгэн байгуулагч нь By Сен Чанг байсан бүртгэлийн байгууллага техник алдаа гаргаж, нэг үсэг алдаж бичсэн талаар хангалттай мэтгэлцсэн. Гэтэл шүүх талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийхийн оронд баримтыг шинжпэн судлуулаагүй гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Цагаатгах тогтоолд тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-д оршдог. Гэтэл анхан шатны шүүх дээрх зорилтыг хэрэгжүүлэхээс, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зүйл болох хэргийн үйл баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийхээс үндэслэлгүйгээр зайлсхийсэн шинжтэй байна. Нэгэнт хэргийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн л бол шүүх тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийх ёстой атал хэргийн агуулга руу орж дүгнэлт хийх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь буруу юм.

Аливаа хэргийг хянан хэлэлцээд гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй тохиолдолд л шүүх “цагаатгах тогтоол" гаргах ёстойг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан. Энд “хохирогч нь өөр хүн байвал” цагаатгах агуулга огт байхгүй. Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 тоот цагаатгах тогтоолд шүүгч залилах гэмт хэрэг гарсаныг үгүйсгээгүй, мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирол учирсан, бүр хэн хэрхэн хохирсныг тогтоолоороо дүгнэсэн атлаа дээр дурдсан, цагаатгах тогтоол гаргах гол үндэслэлд хамаарахгүй, “хохирогчийг зөв тогтоогоогүй” гэх үндэслэлээр хэргийг цагаатгасанаараа “онцлог”-той, мөн хэргийн бодит байдлыг тогтоох болон шударга ёсны зарчмуудад илэрхий харш болжээ.

Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдэл ямар нотлох баримтаар гэмт хэргийн шинжгүй болох нь, мөн ямар баримтуудаар шүүгдэгч нар хэрэгт оролцоогүй болох нь нотлогдож байгаа талаар огт дурдаагүй, дүгнээгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зарим шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн, уг мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан хэдэн арван баримтаар давхар нотлогдсон, уг хууль бус үйлдэлд бусад шүүгдэгч нар санаатай нэгдэн оролцсон нь илэрхий байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн” гэж магадлалын агуулга санаанд төөрөлдөж, илт гуйвуулан тайлбарлаж, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, шүүгдэгч нарыг үндэслэлгүйгээр цагаатгасан. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянаж 659 дугаартай магадлал гаргахдаа энэ хэрэгт хохирогч буруу тогтоогдсон гэж дүгнээгүй, мөн хохирогчтой холбоотой асуудлаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг зөвтгөөгүй, харин ч хавтаст хэргийн материалаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн ба магадлалаар хийсэн энэ дүгнэлт нь анхан шатны шүүхийн шүүгчид хууль буруу хэрэглэх замаар гэм буруутай этгээд хариуцлагаас зайлсхийж, ял завших боломж олгосон хэрэг яавч биш.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэдгийг үндэслэх шаардлагатай талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжид маш тодорхой тусгасан. Гэтэл хууль болон зөвлөмжид заасан дээрх хоёр нөхцөл байдал нотлогдож байгаа эсэх талаар шүүх тогтоолоороо дүгнээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 тоот цагаатгах тогтоолоор хэргийг илт хууль бусаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаартай цагаатгах тогтоолоор прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хохирогчийг зөв тогтоогоогүйгээс болж гэмт хэргийн агуулгыг дүгнэх боломжгүй болсон, залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй, мөн Төрийн байгууллагуудаас олгосон зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Дээрх цагаатгах тогтоолыг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогчийг тодорхойлсон ба гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ, шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана, хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно гэж тусгайлан заасан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Е” ХХК-ийг үүсгэн байгуулсан тухай гэрчилгээ хэрэгт авагдсан, тухайн гэрчилгээнд зааснаар уг компани нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг-д байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт тусгагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Е” ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон.

Мөн шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь БНХАУ-ын иргэн Вүаас бэлнээр мөнгө авсан талаарх баримтыг хэрэгт эх хувиар гаргаж өгч хавсаргуулсан ба “Сайхан ордос туурь” ХХК-ийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогддог ба бэлэн мөнгө хүлээн авсан талаарх баримтуудад бичсэн бичвэр, гарын үсгүүдийг Н.Б, Б.Ц нар бичиж, зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн энэ талаар шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт маргадаггүй тул тэдгээрт өгсөн мөнгөний эх үүсвэр, мөнгөний хохирогчийг зөв тогтоогоогүй гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрзг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна.

БНХАУ-ын иргэн Вү нь дээрх мөнгийг “Е” ХХК-ийн “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”- ийн бүтээн байгуулалт, “Сайхан ордос туурь” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын төсөл”-д хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулсан тогтвортой байдлын гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн байдаг тул “Е” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э нь Вүийн үүсгэн байгуулсан “Оуяатоуки” ХХК-ийн дансаар дамжуулан 5.000.000 ам.долларыг шилжүүлсэн байдаг бөгөөд гүйлгээний утга дээр нэрийг зөрүүтэй бичсэн, мөн “Дунфа Ми Еэ” ХХК болон “Оуяатоуки” ХХК нь “Е” ХХК-ийн хамаарал бүхий охин компани болох талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг ба шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ зөвхөн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтэд үндэслэн хохирогчийг буруу тогтоосон гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Д.К, Т.Б нарын өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан “Т” ХХК нь Марриот бизнес бутик зочид буудал барих төслийг, “Н” ХХК нь Амралт, аялал жуулчлалын цогцолбор барих төслийг, “З” ХХК нь Ахмадын амралт сувилал барих төслийг, “Н” ХХК нь Ахмадын сувилал барих төслийг, “Г” ХХК нь Жирэмсэн эхчүүдийн сувилал барих төслийг, “Ө” ХХК нь Усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих төслийг тус тус хэрэгжүүлэх газрыг Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын ам, Ташгайн ам, Чулуутын амнаас ашиглах эрхийг авах тухай хүсэлтийг Богдхан Уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт өгсөн.

Дээрх хүсэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337, А-339, А-340, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 дугаартай тушаалуудаар шийдвэрлэж, улмаар Хан-Уул, Баянзүрх дүүргийн газар нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай Хязгаарлалтын бүсэд Д.К, Т.Б нарын болон хамаарал бүхийн хүмүүсийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-д “Арцатын ам”-нд 5.0 га газрыг, Тэгээн Талбай” ХХК-д “Ташгайн ам”-нд 21.8 га газрыг, “З” ХХК-д “Чулуутын ам”-нд 10.0 га газрыг, “Ө” ХХК-д “Арцатын ам”-нд 12.0 га газрыг, “Т” ХХК-д “Арцатын ам”-нд 8.7 га газрыг, “Н” ХХК-д “Чулуутын ам”-нд 8.0 га газрыг, нийт 65.5 га газрын 5 жилийн хугацаагаар, аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрх олгогдсон үйл баримт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Дээрх үйл баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь Төрийн өмч болох Тусгай хамгаалалттай газрын ашиглах эрхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авснаар бүрэн төгсөж байгаа юм.

Гэтэл шүүх залилах гэмт хэргийн үгүйсгэхдээ, тус гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийн эрхийг өөрчилсөн, ашигласан гэмт хэргийн шинжид тусгасан буюу Төрийн байгууллагуудаас барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон, Байгаль орчин ногоон хөгжпийн яам, Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газар, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг төрийн байгууллагууд хуульд заасан үүргээ биелүүлж зохих хяналтаа тавиагүй үйлдлээс бий болсон үр дагаварт Д.К, Т.Б нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

Д.К, Т.Б нар нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, “Т” ХХК-ийг Д.Кын төрсөн дүү Д.Агийн нөхөр Д.Анхбаярын нэр дээр, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, “Н” ХХК-ийг Д.Кын төрсөн дүү Д.Агийн нэр дээр, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, “Н” ХХК-ийн Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн нэр дээр, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, “З” ХХК-ийг Т.Б өөрийн нэр дээр, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Д.Жүгдэрноров гэх хүний үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийг 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Т.Бгийн төрсөн эх Ж.Жын нэр дээр, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гадаад худалдаа эхлэх чиглэлтэй, 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, “Ө” ХХК-ийн Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Ж-гийн нэр дээр тус тус үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба тус хуулийн этгээдүүд нь үүсгэж байгуулагдаад 1 жил ч болоогүй, ажлын туршлагагүй, ажиллах хүчгүй, татвар, нийгмийн даатгалын түүхгүй, өөрийн болон бүтээн байгуулалт хийх хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй байсан болох хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Д.К, Т.Б нар нь өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн нэр дээр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших газрын ашиглах эрхийг Төрөөс шилжүүлэн авах үедээ гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь хууль, дүрэм, журам, гэрээнд заасан зориулалт бусаар ашиглаж, ашиг олох зорилготой байсан, мөн тус сэдэлт, санаа зорилго нь бүрэн хэрэгжиж, төрд их хэмжээний хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэгдсэнээр бүрэн нотлогдож байна.

Мөн урьд 2 удаагийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь энэ талаар өөрөө тодорхой мэдүүлж “газар авсан байхад, үнэд хүрнэ гэдэг" талаар тодорхой мэдүүлэг өгсөөр байхад, анхан шатны шүүх төр, төрийн байгууллага зохих ёсоор хяналтаа тавиагүй учир, нэр, төр, алдар хүндтэй хүмүүс Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн эрхэд халдаж, төр, нийтийн эрх ашиг, эд хөрөнгөнд хохирол учруулж болох мэтээр дүгнэсэн байгаа нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна” Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч мөн” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно...’’, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, ...өмчлөгч мөн”, 102 дугаар зүйлийн 102.4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх журмыг хуулиар тогтоох хүртэл энэ хуульд заасан “газар өмчлөгч” гэснийг “төр” гэж ойлгоно”, Газрын тухай хуулийн 5.2 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрын зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж тус тус заасан байгаа нь Улсын тусгай хэрэгцээний газар нь төрийн өмч, өмчлөгч нь төр болохыг бүрэн тодорхойлсон байдаг.

Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрөө үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан байгаа нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөх эрхийн бүрэлдэхүүн болохыг тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч Д.К, Т.Б нарын ашиглах эрхийн гэрчилгээг гаргуулан авсан Баянзүрх, Хан-Уул дүүргийн газар нутгаар дамнасан Богдхан уулын Арцатын ам, Ташгайн ам, Чулуутын ам гэх газрууд нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1 дэх заалтад заасан Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт багтах Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Тусгай хамгаалалттай газрын Дархан цаазат газарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно:

Байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ,

Байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно,

Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх,

Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх,

Ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах,

Рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах,

Байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах,

Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах,

Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах,

Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх;

Нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах гэж явуулж болох үйл ажиллагааг тодорхой хуулиар зохицуулсан байна.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр бариас өөр барилга байгууламж барих, 6 дугаар хэсэгт Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах, 9 дэх хэсэг Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслагийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх, 11 дэх хэсэгт Хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах”-ыг тус тус хориглосон байна.

Мөн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт “Газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж,

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дахь заалтад “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж тодорхойлсон буюу Монгол Улсын Их Хулаас баталсан дээрх хуулиудад юу нь болох, юу нь болохгүй болохыг нэг бүрчлэн тусгасан байгааг тодруулах нь зүйтэй юм.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэж, цагаатгах тогтоолыг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд эзэмших, өмчлөх гэж байгаа боловч ашиглах гэж хуульчлаагүй талаар дурдсан боловч цагаатгах тогтоолд энэ талаар огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Лгийн төлөөлөгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Э би Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Лгийн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаартай цагаатгах тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, хуулийн хугацаанд энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй
байна.

Шуүгдэгч Д.К, Т.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасанЗалилах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай тухайд:

Залилах гэмт хэргийн хувьд:

Төрийн байгууллага, албан тушаалтан нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагуудаас суурьшлын бүсийн талаар төлөвлөгөө гарч байсан тухай дурдаж “Өөрөөр хэлбэл ашиг олох зорилгоор баригдсан гэх орон сууцууд нь дээр дурдсан зөвшөөрлийн дагуу баригдсан тул төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа явуулсан дээрх компаниудыг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниар, нэг ижил цаг хугацаанд газрыг авсан, гэрээнд заасан зориүлалтын дагуу ашиглаагүй, төслийг хэрэгжүүлээгүй, тухайн төсөл анхнаасаа хэрэгжих боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг авч үзээгүй байна. Энэ тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтнаас хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч “төсөл хэрэгжүүлнэ” гэж хууль, журмын дагуу материалаа бүрдүүлэн холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг" гэж заасанд ашиглах эрх хамаарна. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг энэ зүйлд заасан арга хэлбэрээр шилжүүлэн авсан нь гэмт хэрэг болно.

Түүнчлэн суурьшлын бүсийн талаарх дүгнэлтүүд үндэслэлгүй. Учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд '‘'Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоногээд 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих’' гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлдХязгаарлалтын бүсэд байгалъ орчинд нь сөрөг нөлөөг арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараахь үйл ажиллагаа явуулж болно” гээд 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах гэж тус тус заасны дагуу Дархан цаазат газарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрнаас өөр барилга байгууламж барихыг хориглодог. Хуулийг давсан хөтөлбөр, төлөвлөгөө гэж байхгүй бөгөөд эго нь заавал хэрэгжих шинжийг агуулаагүй, хууль зөрчих үндэслэл болохгүй юм. Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тоот “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар “Г” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаал гурван шатны шүүхээр хянагдаж анхнаасаа зориулалтын дагуу газар ашиглах эрх олгогдоогүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Б.Лгийн зүгээс уг газарт үйл ажиллагаа явуулаагүй, ашиглах эрх цуцлагдаагүй, анхнаасаа олгох ёсгүй байсан гэж хүчингүй болсон байдлыг шүүх дүгнээгүй нь буруу болсон байна. Тиймээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөнгө угаах гэмт хэргийн тухайд:

Д.К, Т. Баясгалан нар нь булэглэн дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүс дэх 28.820.000.00 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Бгийн төрсөн эх Ж.Жавзавдуламын үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэр дээрх “Ташгайн ам”-д байрлах 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “Г" ХХК-ийн хамт “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лд 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр "‘Компанийн эрх шилжүүлэх, шилжүүлэн авах тухай гэрээ” байгуулж, “Г” ХХК-ийг 21.8 газрын эрхийн хамт шилжүүлэн өгсний хариуд нийт 2.965.976.000 төгрөгийн эд хөрөнгө авлага зэргийг авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн.

Дээрх 2.965.976.000 төгрөгийн эд хөрөнгийг Д.К, Т.Б нар өөрсдөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн авсан нь гэрчийн мэдүүлгүүд, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон архивын баримтууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалууд зэргээр бүрэн нотлогдож байна.

Тиймээс Д.К, Т.Б нарыг өөрсдийн залилах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, газар дээрээ барилга барьж, эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн, гэмт хэргийн улмаас олж авсан газрыг Б.Лд шилжүүлэн, түүний хариуд өөр эд хөрөнгө авч, эд хөрөнгийн хэлбэрийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, Иргэний нэхэмжлэлийн тухайд:

Шүүх Нөгөөтээгүүр Д.К нь Б.Лд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд орших газрыг компанийн хамт худалдах санал гаргаж хүсэл зоригоо илэрхийлснийг, Б.Л бусдаас авах авлага болон хөдлөх хөрөнгөөр үнийн дүнг тооцуулж, худалдаж авахаар харилцан тохиролцож, хүсэл зоригийг хүлээн авсан иргэн хоорондын хэлцлийн харилцаа байсан бөгөөд Б.Л тухайн газрыг дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд байрладаг болохыг анхнаасаа мэдэж байсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийг тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн мэдээлэлгүй байдлыг ашиглан залилан мэхэлж өөрийн хууль бусаар авсан газраа худалдаж хохироосон гэсэн нь үгүйсгэгдэж байгаагаас гадна иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох асуудал ч яригдана” гэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Л тухайн газрыг дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд байрладаг болохыг анхнаасаа мэдэж байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Д.К, Т.Б нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Б.Л нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газрын мөрдөгч Г.Мөнхбатын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1.1, 2.3 дахь заалтад тус тус заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Б.Л нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул уг хохирлыг хариуцвал зохих этгээд болох Д.Кёкүшюканбатбаяр, Т.Б нарт холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн зөв тогтоосон байна.

Нөгөөтээгүүр 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж буй атлаа “... Б.Л тухайн газрыг дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд байрладаг болохыг анхнаасаа мэдэж байсан нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна... иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох асуубал яригбана” гэж иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дүгнэж буй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж буй бол дээрх байдлаар дүгнэлт хийх ёсгүй байсан. Уг дүгнэлт нь иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд цагаатгах тоггоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “... нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж зааснаар Б.Лд учирсан 2.965.976.000 төгрөгийн үлэмж их хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнөх хууль ёсны  төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг, мөн прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх өмгөөлөгч нар оролцохдоо өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг хууль мэддэг гэдэг утгаар итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу “Е” ХХК-ийн захирал Вү Сен Чиангаас итгэмжлэл авч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ хүн нь “Е” ХХК болон “Дунфа Ми Еэ” ХХК, “Оуяатоузы” ХХК-ийн харилцан хамаарлуудыг тайлбарлаж өгсөн байдаг. Эдгээр 3 компани Вү Сен Чиангийн өмчлөлд байдаг аж ахуй нэгжүүд гэдгийг тайлбарлаж хэлсэн. Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлгийг зөрчсөн гэдгийг харуулдаг. 22 дугаар хавтаст хэргийн 110-163 дугаар хуудас, 210-233 хуудаст тухай аж ахуйн нэгжүүдийн дүрэм лавлагаа авагдсан. 23 дугаар хавтаст хэргийн 33-40 дүгээр хуудаст хохирогч хэн бэ гэдгийг тодруулж дээрх 3 аж ахуй нэгжийн эцсийн өмчлөгч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Вү Сен Чиангийн өгсөн мэдүүлэг байдаг. Тухайн мэдүүлэгтээ “Мөнгө хэний мөнгө байсан талаар тодорхой мэдүүлсэн. 18 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудаст “Сайхан Ордос тур” ХХК-ийн дансны хуулга авагдсан. Энэ дансны хуулгаар ямар хэмжээтэй мөнгө аль компаниас аль компанийн данс руу хэдэн сарын хэдний өдөр орсон гэдгийг харуулсан нотлох баримт байгаа. 19 дүгээр хавтаст хэргийн 61-65 дугаар хуудсанд энэ дансанд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Дээрх иргэн буюу хуулийн этгээдтэй холбоотой мөнгө шилжүүлсэн, авсан эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хангалттай нотолсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2023 оны 5 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Вү   даргатай хэргийн талаар уулзаж ярилцаж байгаад ирсэн. Вү   даргаас “Би Ц гэдэг хүнтэй гэрээ байгуулж мөнгө өгсөн. Би Цэ гэдэг хүнээс мөнгө өө авах ёстой. Гэтэл яагаад өөр хүмүүсийг оролцуулаад хэргийг удаашруулаад байгааг ойлгохгүй байна. Чи хэргийг хурдан шийдвэрлүүлээд “Сайхан Ордос Тур” ХХК-ийн хувьцааг аваад ир” гэсэн байр суурийг хэлсэн. Түүнээс Д.К, Н.Б гэсэн хүмүүсийг татан оролцуулаад байгаа юм байна. Өглөг авлагын асуудал шийдэгсэн хүмүүстэй асуудал байхгүй. Харин Б.Ц гэдэг хүнээс авах мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. ...” гэв.

Хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Е” ХХК анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хохирогчийг зөв тогтоох эсэх нь, мөрдөгч, прокурорын чиг үүрэг байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирлоо барагдуулж авмаар байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Түүнээс эрүүгийн эрх зүй, эсхүл иргэний эрх зүйн маргаан эсэх нь хамааралгүй. Зөвхөн компанийхаа хувьцааг авахыг хүсэж байгаагаа илэрхийлдэг. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 тоот “Цагаатгах тогтоол”-ыг үл зөвшөөрч байна. Тухайлбал Д.К, Т.Бтай бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах "Арцатын ам", "Чулуутын ам”, " Ташгайн ам" гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кын төрсөн дүү Д.Агийн нөхөр Д.Анхбаярын үүсгэн байгуулсан "Т" ХХК-аар Марриот бизнес бутик зочид буудал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан "Н" ХХК-аар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Бгийн өөрийн үүсгэн байгуулсан "З" ХХК-аар ахмадын амралт сувилал барих, Д.Кын төрсөн дүү Д.Агийн үүсгэн байгуулсан "Н" ХХК-аар ахмадын сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан "Г" ХХК-аар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан "Ө" ХХК-аар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч газар ашиглах эрх олж аван дээрх зориулалтын дагуу газар ашиглана гэж байгаль орчны үнэлгээгэз батлуулсан боловч ашиг олох зорилгоор өөр байшиг барилга барьсан мөн түүнийгээ зарж борлуулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Мөн 2023/ШЦТ/233 тоот тогтоолын 71 дүгээр хуудас 2 дахь цогцолборт “...хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй" гэж захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тогтоон шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалалд хамаарахгүй хэргийг тогтоон шийдвэрлэсэн байна.

Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эы өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Иргэн Б.Л болон Д.К, Т.Б нар нь хоорондоо 21.8 га газрын ашиглах эрхийг 3.800.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцоод үүнээсээ 2.900.000.000 төгрөгийн авлагыг гэрээний үндсэнд шилжүүлэн авсан” байна гэж дүгнэсэн атлаа “Б.Л тухайн газрыг тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсэн байна. Тийм учир тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тухай мэдлэггүй байдлыг нь ашиглаж залилсан гэж үзэхгүй. Мөн иргэний нэхэмжлэлийн тухайд зөв тогтоох эсэх асуудал яригдана” гээд өмнөх дүгнэлтээсээ өөр дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс  “Б.Л гэдэг хүн иргэний нэхэмжлэгчээр ороод 2.900.000.000 төгрөгөөр хохирсон уу, хохироогүй юу гэдгийг дүгнэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа учир гомдолтой байна. Бид маш олон баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нар Б.Л гэдэг хүнээс 2.900.000.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн байхад шүүхээс хөндлөнгийн дүгнэлт хийж Б.Лг иргэний нэхэмжлэгч биш мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйл, 62 дугаар зүйл, 64.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх гэрээг бусдаар төлөөлүүлэн хийж болдог. Гэгээнталбай ХХК-н газар эзэмших эрх нь Жавзандулам буюу Т.Бгийн төрсөн ээжид байсан. Үүнийг нь .Д.К, Т.Б нар нь Б.Лгийн төрсөн дүү Эрдэнэбилэгийн нэр шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Л гэдэг хүн 2.900.000.000 төгрөгөөр хэрхэн хохирсон тухай, яагаад энэ хүн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой тухай тодорхой ярьсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1.а заалтад “Тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг эцсийн өмчлөгч гэнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд 2.900.000.000 төгрөгийг шилжүүлж Гэгээнталбай ХХК-с 21.8га газарын ашиглах эрхийг шилжүүлэн авч хохирсон иргэний нэхэмжлэгч нь Б.Л гэдэг нь харагдаж байна. Бид дангаар бие даасан бүрэлдэхүүнтэй бие бүрэлдэхүүнтэй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хохирогч болоогүй бөгөөд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Харин суурь гэмт хэрэг нь залилах гэмт хэрэг. Шүүгдэгч Д.К, Т.Б нар нь газар эзэмших гэрчилгээг “жирмсэн эхчүүдийн сувилал байгуулна” гэж Б.Л гэдэг хүнд “Бид танд жирмсэн эхчүүдийн сувилал байгуулах эрхтэй газрыг өглөө шүү” гэсэн агуулгаар өгсөн. Гэтэл бодит байдал дээр анхнаасаа “Жирмсэн эхчүүдэд зориулсан сувилал байгуулахгүй байсан. Төрөөс тухайн газарыг залилж авсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Харин анхан шатны шүүхээс захиргааны зөрчил мэтээр дүгнэсэн. Бидний зүгээс эрүүгийн хэргийн асуудал дуусаагүй байхад иргэний нэхэмжлэлийн асуудлыг бие дааж иргэний шүүхэд хандах боломжгүй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг “эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх” гэж заасан. Эд хөрөнгнийн эрх нь өөрөө тухайн газар өмчлөх эрх байсан. Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн дээр хөрөнгийн хэлбэр хэмжээг өөрчлөх замаар иргэний нэхэмжлэгчид 2.900.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”-г зөвшөөрнө гэж заасныг зөрчиж барилга барих зөвшөөрөл олгосон байна гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолд “Анхан шатны шүүхийн тогтоолыг дүгнэж өгсөн. Уг тогтоолд, Тухайн бүс хэдий суурьшилын бус бий болсон хэдий анх авсан зориулалтыг өөрчлөхийг 1994 оны Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зөвшөөрөөгүй байна. Иймд хууль зөрчсөн учир газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн. Иргэний нэхэмжлэгч Б.Л нь 2.900.000.000 төгрөгөөр хохирсон учраас энэ хохирлыг суурь залилах гэмт хэргийг үйлдэж ашиг олсон Д.К, Т.Б нар хариуцах нь зүйтэй. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байх учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.К, Т.Б нарын өмгөөлөгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөвхөн иргэнийн нэхэмжлэлтэйгээ холбоотой асуудлаар гомдол гаргах эрхтэй байсан хэдий ч иргэний нэхэмжлэгч талаас гэм буруутай холбоотой асуудлаар давж заалдах гомдол гарсан. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлын талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хэргийн үйл баримтаас үзэхэд Б.Л гэдэг хүн тухайн газрыг 2016 онд худалдаж аваад 2019 онд газар ашиглах эрх хүчингүй болсны дараа би залилуулсан байж гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Уранган ХХК-ийн захирал Б.Л гэдэг хүн тусгай хамгаалалттай газар нутагт газар авахыг мэдэхгүй, мэдэх боломжгүй хүн байсан уу гэдгийг шүүх тогтоолдоо дүгнэн бичсэн. Тэгэхээр иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоосон эсэх асуудал нь Б.Л гэдэг хүний дүү болон Жагиймаа нарын хооронд хийгдсэн хэлцэлийн үр дүн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцэл байгуулагдсан. Шаардах эрхийг тухайн үед хэрэгжүүлж байгаагүй гэдэг асуудлыг ярьсан. Тухайн газрын эрх цуцлагдаагүй байсан бол Б.Л гэдэг ийм асуудлыг ярих байсан эсэх нь эргэлзээтэй гэж хувь хүнийхээ үүднээс үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Л гэдэг хүн гомдолтой ч юм шиг, гомдолгүй ч юм шиг мэдүүлгүүд өгч ирсэн. Хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь оролцуулая гэхэд  татгалзаж төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болсон. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаад анхан шатны шүүхэд буцах Б.Л гэдэг хүнээс “Д.Ктай хийж байсан наймаагаа үргэлжлүүлнэ. Би мөнгө өгөх ёстой” гэсэн баримт бичигүүд хэрэгт авагдсан. Ийм учраас Б.Лгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Энэ хэрэгт анхнаасаа Байгаль орчны яам хохирогчоор тогтоогдсон байсан. Гэтэл одоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг хохирогчоор тогтоож байгаа нь зөв үү, буруу юу гэдэг асуудал яригдана. Хэргийн материалтай танилцсан бол 28.000.000.000 төгрөгөөр хохирсон гэж хэлэ үндэслэл байхгүй. 5 аж ахуй нэг дээр 28 га газар олгосон гэж байгаа боловч “Ө” ХХК 8 га газрыг ашигласан асуудал яригддаг. Бусад газрууд дамжаад өөр этгээдүүдэд шилжиж, мөн зарим газрыг ашиглах эрхийг цуцласан байхад 28 га газраар хохирсон, хохирлоо барагдуулна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Мөн хүнээс худалдаж авсан газрыг залилах гэмт хэргийн тоонд оруулсан. Газартай холбоотойгоор залилах гэмт хэрэг үүсгэсэн Монгол улс дахь хамгийн анхны тохиолдол. Прокуророос “аялал зуучлалын үйл ажиллагаа явуулна гэж хэлж газар аваад үйл ажиллагаа явуулаагүй” гэж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд “Аялал зуучлал, сувилал зэргээр газар олгосон нь өөрөө хууль зөрсөн байна. Зөвхөн отоглох зориулалтаар газар олгож болно” гэж Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан. Үүнээс үзэхэд энэ газрыг олгосон албан тушаалтуудын буруутай үйл ажиллагаа харагдана. Өмнө хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахад прокуророос эсэргүүцэл бичиж хэргийг цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн өмгөөлөгч нар гомдлоо танилцуулж байх ёстой. Хэрэгт авагдсан баримтыг харахаар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өмнөх П.Э гэдэг төлөөлөгчөөсөө татгалзаад шинээр төлөөлөгч гаргасан. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б , Д өмгөөлөгч нар гомдол гаргахдаа төлөөлөх эрх дуусгавар болсон П.Эод танилцуулсан. Хэлбэрийн шаардлага хангаагүй гомдлыг хэлэлцэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болох болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хохирогчийн асуудлыг ярьдаг. Жишээлбэл, миний бие утсаа алга болгоод цагдаагийн байгууллагад хандах 1 асуудал. Харин байгууллагын эд зүйл алга болоод байгууллагаараа гомдол гаргах 1 өөр асуудал. Энэ хэрэгт хуулийн этгээд нь хохирогч уу, эсхүл Вү Сен Чианг гэдэг хүн хохирогч уу гэдгийг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан боловч шийдэгдээгүй. Б.Ц гэдэг хүнтэй гэрээ байгууллахад “Дунфа Ми еэ” ХХК-ийн нэр бичигдсэн. Харин “Майнинг Инвэсмент групп” гэсэн тамга дарагдсан. Мөн Б.Ц руу “Оуяатоузы” гэдэг компаниас мөнгө шилжүүлдэг. Прокурорын эсэргүүцэлд дурдаж байгаа энэ хуулийн этгээдийн Хон Конг улсад үүсгэн байгууллагдсан гэсэн ганцхан улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа боловч тухайн компанийг итгэмжгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Вү Сен Чианг гэсэн баримт хэрэгт байхгүй. Нөгөөтэйгүүр энэ компанийн дүрэм хэрэг огт авагдаагүй. Мөн мөнгө шилжүүлсэн компанитай Вү  гэдэг хүн холбоотой талаар баримт хэрэг авагдаагүй. Хамаарал бүхий компани дээр үсэг, нэрний зөрүү гарч ирсэн. Тэгэхээр анхан шатны шүүхээс хохирогчийг зөв тогтоогоогүй эсэх талаар яригдаж байсан асуудал өнөөдөр мөн адил яригдаж байна. П.Э гэдэг хүнээс Вүтай холбогдсон эсэх талаар асуухад “Жилийн өмнө холбогдсон” гэж хэлдэг. Хохирогч талаас энэ байдлын эргэлзээг тайлсан баримтуудаа гаргаж өгөөгүй учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй. Нөгөөтэйгүүр “Е”, “Евроази интернейшнл инвестмент холдинг” гэсэн 2 нэршил яваад байдаг. Энэ байдлыг тодруулахаар бид андуурч бичсэн гэдэг зүйлийг хохирогч талаас хэлдэг. Бид цаасан суурьтай нотлох баримтад үндэслэж ярихаас өөр арга байхгүй. Ийм учраас Бүгд Найрамдах Хятад ард улсан иргэн Вү  хүнийг залилсан талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн бичсэн гомдол зэргийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “анх гомдлыг Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Вү Сен Чианг гаргасан гэж бичдэг. Гэтэл Сэцэн, Энхтөр гэсэн хүмүүс гомдол гаргасан нь 16 дугаар хавтаст хэргийн 81-82, 84 дүгээр хуудаст авагдсан байхад гомдолдоо худал бичсэн. Газартай холбоотой асуудал нь залилах гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлгүй. Хэргийг анх шалгаж эхлэх үедээ “Төрийн албан тушаалтантай нийлж хууль бусаар газар авсан буюу Байгаль орчны сайдын тушаалд заасан шаардлагыг хангаагүй. Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгэлгүйгээр газар авсан гэж хэрэг үүсгэсэн боловч тухайн байдал нь үгүйсгэгдээд ирсний дараа залилах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Залилах гэмт хэрэгт өмчлөлийн асуудал, газар өмчлөх эрхийн асуудал яригддаг. Нөгөөтэйгүүр хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага, Хан-Уул дүүргийн засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байцаагч нар хяналтаа тавиад явах бүрэн боломжтой байсан хэдий ч хяналт тавиагүй. Ийм учраас энэ харилцааг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцэл болон талуудын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.К, Т.Б нарын өмгөөлөгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Огт зөвшөөрөлгүй газрыг миний үйлчлүүлэгч нар аваад ашигласан мэтээр ярьж байна. Монгол Улсын Их хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаартай Шинэ бүтээн байгуулалтын зорилтод хөтөлбөрийг баталсан. Энэ зорилтыг үндэслэн Засгийн газраас 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 343 дугаартай дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батласан. Уг төвлөгөөнд Улаанбаатар хотод Яармагийн орчимд буюу одоогийн ярьж байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох хэсгүүдийг дахин төлөвлөлтийн бүсийг баталсан. Мөн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх чиг хандлагын тогтоолыг Улсын Их хурлаас батлаад улсын төсвийн хөрөнгөөр Яармаг, Арцатын амны орчны бүс нутгийн инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх төслийг баталсан. Ингээд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны ерөнхий төлөвлөлтийг баталсан. Өөрөөр хэлбэл энэ бүс нутгийг “Шинэ сууршилийн бүс” гэж эрх бүхий байгууллагаас батлаж, зураг төслийг гаргасан. Миний үйлчлүүлэгчид энэ шийдвэртэй холбоотойгоор, эрх бүхий байгууллагуудаас гаргасан даалгаврын дагуу зохих ёсны зөвшөөрлийг авч барилга барьсан. Өөрөөр хэлбэл, Төр нэг гараараа барилга барих зөвшөөрөл олгож, нөгөө гараараа боомилж байгаатай агаар нэг. Энэ сууршилийн бүсэд 50.000 орчим айл өрх амьдарч сууршиж цаашилаад сургууль цэцэрлэг барихаар төлөвлөгдөөд явж байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэнийг залилсан асуудал яригддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахын тулд хэн, хэнээс юуг залилж авсан. Хэрхэн гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг хангаж байгаа гэдэгтэй зайлшгүй дүгнэлт хийдэг. Гэтэл хэн хэнээс, юу залилсан гэдэг асуултад хариулах гэхээр боломжгүй болдог. Хувьцааны эрхийг Б.Ц гэдэн хүнээс авна гэж байгаа бол энэ харилцааг иргэний эрх зүйгээр зохицуулагдана. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой Б.Л тухайн бүс нутагт Хан Түшээ гэдэг хороололыг ашиглалтад оруулаад явж байгаа. Энэ бүс нутагт газар хэрхэн авдаг талаар огт мэдэхгүй зүйл байхгүй гэдэг асуудлыг ярьдаг. Хэрэв газар цуцалсантай холбоотой асуудлыг ярих бол энэ захиргааны хэргийн маргаан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “өмчлөх болон эзэмших эрхтэй холбоотой” асуудлыг хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх” боломжгүй ашиглах эрхтэй холбоотой асуудлыг ярьж байна. Хэрэв ашиглах эрхтэй холбоотой асуудлыг хууль бусаар хэрэглэсэн гэдэг зүйлийг ярих гэж байгаа бол төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны сайд, засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд энэ газрыг “Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхтэй. Хэрэв цуцалсантай холбоотой маргаан гарвал захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгддэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тийм учраас Эрүүгийн хуулийг энэ асуудалтай холбоотойгоор төсөөтэй хэрэглэх боломжгүй учир ашиглах эрхтэй холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд тухайн газрыг ямар нэгэн байдлаар зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нарыг анх удаагаа “Тусгай хамгаалалттай газарт газар эзэмшсэнтэй холбоотойгоор яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Бидний зүгээс судалгаа хийхэд зэргэлдээ 3 барилгад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд хаасан хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан. Гэтэл зөвхөн миний үйлчлүүлэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж орж ирээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв энэ харилцааг Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэг гэж тооцох юм бол тухайн газарт оршин сууж байгаа 50.000 орчим айл өрх, аж ахуй нэгжүүд гэмт хэргийн субьект болоод явна. Ийм учраас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.К, Т.Б нарын өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хувьцаагаа Б.Ц гэдэг хүнээс авна гэж байна. Миний үйлчлүүлэгч Д.К нь Улсын Их хурлын гишүүн байх үедээ Вү   гэдэг хүнээс мөнгө зээлсэн. Тухайн зээлсэн мөнгө хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дэлгэрэнүй байдлаар мэдүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалздаг асуудал яагаад гараад байна гэхээр хуулийн фирмд итгэжлэн төлөөлөх эрхээ олсгосноос үүдэлтэй. Хуулийн фирм “Энэ асуудлыг эрүүгийн хэрэг болговол хэрэг маш хурдаг шийдэгдэх юм байна” гэсэн арга олж бүх будилааныг эхлүүлсэн. Хэргийн анхны хохирогч гэх Вү Сен Чианг гэдэг хүн Д.Кт хамааралгүй. Зөвхөн компанийхаа хувьцааг авмаар байна гэсэн асуудлыг хэлж байна. Хэргийг шийдэхээр 2 удаа 7, 8 өдөр анхан шатны шүүх дээр хуралдсан. Тэгэхэд мөрдөн шалгах ажиллагааг бүгдийг нь дутуу хийсэн. Б.Ц гэдэг хүн Вү гэдэг хүнээс мөнгө зээлсэн. Б.Ц гэдэг хүн Д.Ктай хамтран ажиллаж байсан хамааралтай гэдэг байдлаар дүгнэсэн. Харин энэ Д.К “Би улсын их хурлын гишүүн байхдаа ажлынхаа цагийн гуравны хоёрыг хүмүүстэй уулзахад зарцуулдаг байсан. Хүмүүстэй уулзах, хөрөнгө татах нь миний үүрэг. Тухайн үед нэг Хятад хүн ирээд хөрөнгө оруулна гэхээр нь Б.Цтой уулзуулсан” гэж хэлдэг. Вү Сен Чианг гэдэг хүнээс Д.К мөнгө авсан зүйл байхгүй талаар мэдүүлсээр ирсэн. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар маш тодорхой мэдүүллээ. Газар авч ашиглах эрхийг өөртөө авч төрийг залилсан гэж байна. Ашиглах эрх нь өмчлөх эрх биш бөгөөд өөр байдлаар ашиглавал тэр даруй хүчингүй болгодог. Анхан шатны шүүх хуралдаанд Д.К “Намайг тухайн үед ерөнхийлөгч байсан хүн том төсөл дээр мөнгө өг гэж хэлэхээр нь мөнгө өгөөгүй. Тэгсэн намайг оролдож эхэлсэн” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөрдөж байсан залилан мэхлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад ирэхээр газар ашиглалттай холбоотой асуудлаар хэрэг үүсгэж шалгасан. Д.К гэдэг хүн тухайн хорооллыг 100 гаруй аж ахуй нэгжүүдийг оролцуулж өөсрдийн гэсэн боломжтой зүйлээ авч ирж барьсан. Анхны Хаус хороололд баячууд биш жирийн дундаж амьдралтай иргэд амьдарч эхэллээ гэдэг зүйл тухайн үед яригдсан. Энэ асуудлыг эрүүгийн эрх зүйгээр биш захиргааны эрх зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй. Урьд хэргийг шийдвэрлэх гэхээр одоогийн ярьж байгаа асуудлууд яригддаг байсан. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн материалын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн учир хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс хэргийн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.К тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өнөөдрийн бодит байдал дээр энэ хурал маш олон удаа хойшилж, энэ асуудал маш олон жил үргэлжилж байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр Д.К 32.000.000 долларыг залилсан мэтээр ярьж, бичиж эхэлсэн. Миний бие Монгол улсынхаа нэрийг арлын Япон оронд гаргаж явснаас биш бусдыг залилж нэг ч төгрөг авсан зүйл байхгүй. Харин улс төр гэдэг зүйл рүү орсноос хойш энэ бүх зүйл эхэлсэн. Хамгийн анх 2017 онд манай дүү Батсайханыг Авилгатай тэмцэх газраас дуудаж “Та Д.Кын дүү юу, газар авч хээл, хахууль өгсөн үү” гээд баривчилсан. Маргааш нь дахин дуудахад манай дүү тухайн үед гадаад улсад байсан талаар нотлох баримт харуулж хэрэг нь хаагдсан. Дараа нь дахин эрүүгийн хэрэг үүсгэж маш том маргаан болсон. Учир нь, тухайн үеийн ерөнхийлөгч байсан Х.Баттулга, мөн С.Эрдэнэ гэдэг хүмүүстэй муудалцсанаас болсон. Сүүлд нь Авилгатай тэмцэх газраас та энэ газрыг авилга өгч авсан байна гэж шалгасан. Авилга өгсөн, авсан зүйл байгаагүй учир хэрэг нь хаагдсан. Гэтэл дахин дуудаад “Та энэ газарт нарийвчласан үнэлгээ хийгээгүй байна” гээд эрүүгийн хэрэг үүсгэж, маш том ажлын хэсэг гаргасан чинь нарийвчилсан үнэлгээг хийсэн байсан. Одоо энэ хэрэг хаагдах уу гэхэд прокуророос “Та нарийвчилсан үнэлгээг хийсэн ч гэсэн энэ газрыг залилж авсан байна” гэж хэлээд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайн үед 6 газар авсан байснаас ажил хийгээгүй газруудыг эрхийг цуцалсан. Мөн Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэнээс 100.000.000.000 төгрөгийг авсан мэтээр ярьдаг. Хамгийн анх Вү гэдэг хүн гомдол гаргаагүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхтөр гэдэг хүн гомдол гаргасан. Сүүлд Энхтөр гэдэг хүн надтай таарахдаа “Чи энэ хэрэгт хамааралгүй. Чамайг Б.Цийн найз учраас чамайг үүнд оруулсан шүү уучилаарай” гэж хэлэхээр нь би “Чи үүнийг нотлож чадах уу” гэхэд чадна гэсэн. Тэгээд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ш.Нямдорж танаа гээд “Монгол хүний хувьд санаа зовоод Вү Сен Чианг даргын хэлснийг хэлж чадаагүй учраас Вү Сен Чианг дарга намайг буруугаар ойлгох болсон. АТГ-аас Д.Кыг олон удаа дуудаад ирэхээр Б.Цийн өмнөөс Д.К мөнгийг бүгдийг өгдөггүй юм аа гэхэд талыг нь өгөх байх гэж бодсон. Монгол өмгөөлөгч нар хууль бусаар буруу үйл ажиллагаа хийж байгаад харамсалтай байна. Вү дарга Н.Бгаас авах ёстой мөнгөө авсан. Харин Тийм учраас Вү дарга түрүүлж цагдаад өгсөн. Миний бие энэ хэргийн бүх зүйлийг мэдэж байгаа хүний хувьд уучлалт гуйж Н.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг бичиж, нотариатаар батлуулж өгсөн. Энэ тайлбарт Д.К гэсэн нэр ганц ч байхгүй. Гэтэл П.Э гэдэг хүн дахин төлөөлөгчөөр томилогдон орж ирээд Вү гэдэг хүнтэйгээ холбогдохгүй байж байснаа 3 дахь удаагаа солигдож орж ирж байна. Энэ хэрэг бол олон жилийн өмн авсан газартаа хүн бүр өөр өөрсдийн боломжит материалаа авч ирээд барилга барьсан асуудал. Миний хувьд Японд байсан нэр хүндээ ашиглаж барилга барьсан зүйл байхгүй. Манай барилга барьсан газрын ойр орчимд өчнөөн барилга баригдсан. Гэтэл тухайн барилгуудыг зөвшөөрөл авсан гээд шалгадаггүй. Миний бие мөн адил барилга барихдаа бүх зөвшөөрлийг авч барьсан. Одоо яармагийн дэнжид Нийслэлийн захиргаа, Үндсэн хуулийн цэц, сургууль цэцэрлэг, ажилчдын орон сууцнууд баригдаж байна. Тэгтэл зөвхөн Д.К, Т.Б нарыг гэм буруутай гэж яллаж байгаад маш их гомдолтой байсаар ирсэн. Харин анхан шатны шүүхийн шүүгч ноён нуруутай шийдвэр гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Нэг ч төгрөг хүнээс залилж авсан нь тогтоогдоогүй. Зөвхөн авсан зөвшөөрлийнхөө дагуу барилга барьсан. Намайг шалгаж байх хугацаандаа Б.Л гэдэг хүнийг дуудаад гомдол бичүүлсэн. Тэгээд Б.Л “Би залилуулсан” гэсэн гомдлыг бичиж өгсөн. Шүүх хуралдааны үеэр надтай уулзахдаа “Иргэн Д.Батбаярт урьдын гэрээний дагуу Сендвичийн үйлдвэрийг өгсөн бөгөөд уг үйлдвэр нь манай хашаанд байгаа. Эсвэл уг үйлдвэрийг зараад мөнгийг нь Д.Батбаярт өгөхөөр тохиров. 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр” гэсэн тайлбарыг бичиж өгсөн. Анхан шатны шүүгчийн туслах руу залгаад дээрх тайлбарыг бичиж өгсөн талаараа мэдүүлсэн. Гэтэл хуульч нар нь үүнээс өөр юм ярьдаг. Б.Л гэдэг хүн надтай анх уулзахдаа “Д.Батбаяраа танай газар хөрөнгө оруулая” гэж хэлэхэд нь би “Би тухай газарт ийм зүйл барихаар төлөвлөж байна. Ийм төсөл бичсэн” гэж хэлээд ярилцаж байсан газрыг хэрэг хийсэн мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна. Миний хувьд ямар нэгэн буруутай үйл ажиллагаа огт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Цийн өмгөөлөгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч нарын зүгээс прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамрсарыг удирдлага болгон өөрийн дотоод итгэл үнэмшилээр нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан эх сурвалжийг магадлан шалгаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.Цид холбогдох үйлдлийн хохирогчийг тогтоох талаар 2 удаагийн шүүх хуралдаанаар мэтгэлцсэн. Авлигатай тэмцэх газрын байцаагч Тамир Бүгд Найрамдах Хятад ард улсын Бээжин хотод очиж журмаа зөрчиж мэдүүлэг авсан боловч тухайн мэдүүлгийг шүүх хуралдаанд хэлэлцсэн. Гэхдээ хохирогч Вү Сен Чиангаас эхний мэдүүлэгтээ миний мөнгө гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгтээ “Тал нь компани мөнгө. Тал нь миний мөнгө” гэж мэдүүлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хэн нь жинхэнэ хохирогч вэ, энэ хэрэг нь эрүүгийн эрх зүйн харилцаа юу, иргэний эрх зүйн харилцаа юу гэсэн асуудал яригдана. Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газруудаас шалгасан хэрнээ хохирогчийг тогтоож чадаагүй нь шүүгдэгч нарын эрх, ашгийг хохироож байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг эргэлзээгүй нотлох баримтаар нотлох ёстой гэж заасан.  Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдлийг дүгнэхэд миний үйлчлүүлэгч Б.Цийн Вү Сен Чианг гэдэг хүнтэй байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдах авах асуудал нь иргэний эрх зүйн маргаан. Энэ нь хэрэгт авагдсан талуудын 2011 оны 5 дугаар сарын 11-ний байгууллагдсан талуудын хамтран ажиллах гэрээний агуулгаар тодорхойлогддог. Уг гэрээний агуулга нь талууд хувьцаа худалдсан, худалдан авсан байдаг. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр томилогдсон итгэмжлэгдсэн 2 төлөөлөгч “Д.К, Н.Б хоёр энэ хэрэгт хамааралгүй гэдгийг хэллээ. Хэрэв хохирогчоор Вү Сен Чианг гэдэг хүнийг хохирогчоор тогтоолоо гэхэд энэ хүн нь гэмт хэргийн гол хүн байх ёстой. Хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэж хэлэхэд Б.Ц нь “Е” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж, мөнгө аваагүй байхад энэ хуулийн этгээдийг хохироосон хүн нь Б.Ц болох үндэслэлгүй. Иймд миний үйлчлүүлэгч Б.Цийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх учир прокурорын эсэргүүцэл болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Цийн өмгөөлөгч С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч нартай байр суурь ижил байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдүүд болон өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. Учир нь, энэ хэрэгт хохирогч байхгүй, иргэний журмаар хандах ёстой гэдэг нь харагддаг. Прокурор хэлж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудтай харилцах үед Цэрэндорж байгаагүй гэдгийг ялгаж ойлгоосой гэж хүсэж байна. Өнөөдрийг хүртэл төсөл хөтөлбөр яагаад хэрэгжээгүй. Хэрэгжих боломжтой байсан бол хийхгүй яасан бэ гэсэн асуудлыг хэлж байна. Энэ гэрээний нөхцөл хэрэгжих боломжгүй нөхцлийг Вү   өөрөө бий болгосон. Учир нь, Вү Сен Чианг нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Б.Цоос “Би гэрээний дагуу төслөө хэрэгжүүлмээр байна. Хэрэгжүүлэхгүй бол мөнгөө ав” гэсэн хүсэлтийг 100 гаруй удаа гаргасан боловч Вү Сен Чиангаас “Одоохон хэрэгжүүлнэ гэж хэлээд хийдэггүй” байсан талаар мэдүүлсэн. Одоо тухайн хуулийн этгээдийн хувьцаа Б.Ц гэдэг хүний нэр дээр харагддаг боловч бусдад шилжүүлж болохгүй гэдэг гэрээтэй. Энэ гэрээг мэдэж байгаа учраас хохирогчийн өмгөөлөгч нар уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн гэж ойлголоо. Прокуророос “60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж хэрэгт нэмэлт ажиллагаа хийснээр хэргийн бүрдэл хангагдах” мэтээр ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаан 2 сар хүртлэх хугацаагаар хойшилоход хохирогч талаас энэ ажиллагааг хангуулахаар идивхитэй үйлдэл хийгээгүй. Тэгэхээр 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн бүрдэлийг хангах боломжгүй байсан гэж харж байна. Хэдийгээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоогүй боловч Д, Б өмгөөлөгч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурдсан.  Хэн гэдэг хүн хохирсон нь тодорхойгүй байгаа учраас шүүх дүгнэлт хийх боломжгүй. Ж.О өмгөөлөгчөөс “Е” ХХК-ийн баримт байгаа гэж байна. Энэ баримт нь зөвхөн хуулбар хувь хэдий ч төлөөлөх эрхийг хэрэгжүүлээд явдаг. Дээрх баримтыг эх хувиар нь авч ирэх боломжтой байсан хэдий ч авч ирээгүй учраас хэргийн хүрээнд шийдвэрлэгдэж дуусах ёстой. Анхнаасаа эрх зүйн харилцааг зөв тодорхойлоод явж байсан бол 4, 5 жилийн хугацаанд энэ асуудал яригдах байсан уу гэдгийг бодох ёстой. Тэгэхээр энэ асуудалд иргэний эрх зүйн харилцаа байсан байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Бгийн өмгөөлөгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Н.Бг нь Вү-тай 2007 оноос 2010 оны хооронд Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажил гэсэн асуудлаар хоорондоо холбогдож мөнгө өгч, авсан асуудал байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн энэ болсон асуудал 2010 онд хохирлоо барагдуулсанаар төгссөн. Үүнийг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байтал 2019 онд миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж оруулсан. Өөрөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл үүссэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Миний үйлчлүүлэгч Вү гэдэг хүнээс мөнгө авсан гэж мэдүүлдэг. Мөн Вү -аас энэ мөнгө нь миний хувийн мөнгө байсан гэж мэдүүлсэн нь мөн хэрэгт авагдсан. Тэгэхээр Н.Б “Е” ХХК-иас ямар нэгэн мөнгө авч байгаагүй. Зөвхөн Вү -гийн хувийн мөнгөнөөс зээлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Гэтэл “Е” ХХК-ийг хохирогч гэж оруулж ирсэн. Иймд хохирогчийг буруу тогтоосон гэдэг асуудалтай санал нэг байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Нийслэлийн прокурорын газраас Д.К, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кт холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Ц, Н.Б нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл боллоо.   

Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал сонгон авч үнэлсэн баримтууд нь Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад анхан шатны шүүх хохирогч тодорхойгүй гэсэн агуулгыг дурьдаж Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

            Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч байгууллагын өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Цагаатгагдсан этгээд Д.К, Н.Б, Б.Ц нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

  2023              7              27                                       2022/ДШМ/769

Д.К, Т.Б, Н.Б,

Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Б.Г, түүний өмгөөлөгч Л.Г,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Бны хууль ёсны төлөөлөгч С.Х,

иргэний нэхэмжлэгч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч С.Э,

цагаатгагдсан этгээд Д.К,

цагаатгагдсан этгээд Д.К, Т.Б нарын өмгөөлөгч Ж.О, Г.Б, Э.Э,

цагаатгагдсан этгээд Б.Цийн өмгөөлөгч М.Э, С.М,

цагаатгагдсан этгээд Н.Бгийн өмгөөлөгч Ө.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч Б.Лгийн төлөөлөгч Х.Э, хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Эын өмгөөлөгч Э.Б, Л.Д нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ү овгийн  Д.К, 19.. оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсын гавьяат тамирчин, ял шийтгэлгүй, /РД:......./;

2. Б овгийн Т.Б, 19.. оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, “Сакура” сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсын гавьяат жүжигчин, урьд ял шийтгэлгүй, /РД:................./;

3. М овгийн Б.Ц, 19.. оны 7 дугаар сарын 22-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, “Сайхан Ордос Туурь” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, .....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5.616.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;

4. Б овгийн Н.Б, 1974 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ухааны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........./,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Д.К, Н.Б нар нь бүлэглэн “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вү, орчуулагч Б.Сэцэн нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э , Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.А, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Г нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “Е” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн Вүийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.К, Б.Ц нар нь бүлэглэн “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “Е” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Вүаас 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.К, Т.Б нар нь бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Арцатын ам”, “Чулуутын ам”, “Ташгайн ам” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Кын төрсөн дүү Д.А-ийн нөхөр Д.А-ын үүсгэн байгуулсан “....” ХХК-иар “М...” бизнес бутик зочид буудал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Ж-ын төрсөн дүү Ж.Ж-гийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Бгийн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Кын төрсөн дүү Д.Агийн үүсгэн байгуулсан “Н” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан “Г” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө" ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “Н” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших "Арцатын ам”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “З” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “Ө” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Т" ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Арцатын ам”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “Н” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “Чулуутын ам”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Бгийн төрсөн эх Ж.Жын үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “Г” ХХК-ийн хамт “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лд 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “Уран Ган” ХХК-ийн захирал Б.Лгийн дүү Д.Эийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Г” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “Ташгайн ам”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,

аяллын автобус 41-82 УБМ улсын дугаартай 410,800,000 төгрөгийн,

“Toyota land cruiser 80” загварын 70-76 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 36.972.000 төгрөгийн,

“Lexus 470” загварын 40-41 УНК улсыг дугаартай тээврийн хэрэгсэл 57.512.000 төгрөг,

“Hummer” загварын 77-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus GS-350” загварын 29-63 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 31.620.000 төгрөг,

“Toyota land cruiser 100” загварын 78-78 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 71.890.000 төгрөг,

“BMW” загварын улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл 98.592.000 төгрөг,

“Bentley” загварын 06-66 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 308.100.000 төгрөг,

“Lexus 570” загварын 39-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 184.860.000 төгрөг,

“Toyota land cruiser 200” загварын 67-89 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 195.130.000 төгрөг,

“Benz” загварын 34-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 205.400.000 төгрөг, нийт 2.935.976.000 төгрөгийн эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

Т.Бгийн төрсөн эх Ж.Жын төрсөн дүү Ж.Жагиймаагийн үүсгэн байгуулсан “Ө” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.К, Ч.Б нарын хамтран эзэмшдэг “Х” ХХК болон “Ө” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын карказыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б, Д.К нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн,

тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв          талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 14.693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Кын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кт холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Ц, Н.Б нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч Д.К, Н.Б, Б.Ц нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг сидиг хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.Кын эзэмшлийн

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамжны 301-200 тоот орон сууц,

33-33 УНГ улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

88-88 УБС улсын дугаартай, “Тоёота лексус-570” загварын тээврийн хэрэгсэл,

00-09 УНЦ улсын дугаартай, “Роллс ройсе пантом” загварын тээврийн хэрэгсэл,

28-55 УБЗ улсын дугаартай, “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэл,

16-66 УБП улсын дугаартай, “Бэнтлье флайнг спур” загварын тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Н.Бгийн эзэмшлийн

МСU100051304 арлын дугаартай, “Тоёота харрьер” загварын тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн

Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-0156069 улсын бүртгэлийн дугаартай “Хорикава металл” ХХК-ийн алтны орд газар,

Увс аймгийн Хяргас суманд байрлах, MV-010882 улсын бүртгэлийн дугаартай, “Хорикава металл” ХХК-ийн алтны орд газар зэргийг битүүмжилсэн,

Шүүгдэгч Т.Бгийн эзэмшил, өмчлөлийн

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1341 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1340 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1313 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1312 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1302 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1392 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1384 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1351 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол,

“Блэйк маунт майнинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй MV-021108 дугаартай, Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Хэнтий аймаг, Баянхутаг сум “Заан ширээ”, “Дундгоулд” ХХК-ийн бүртгэлтэй XV-017799 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Цагаанхайрхан сум, “Нарийн”,

XV-019217 бүртгэлийн дугаартай, Хэнтий аймаг, Баянхутаг сум, “Баянхутаг”,

MV-020666 бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Дөргөн, Мянган сум, “Шаргатын уул”,

XV-017747 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Хяргас, Цагаанхайрхан сум, “Урд борц”,

XV-020256 бүртгэлийн дугаартай, Дорнод аймаг, Баяндун сум, “Сумтын хоолойн адаг”,

XV-017739 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Шаргатын уул”,

XV-019773 бүртгэлийн дугаартай, бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайхандулаан сум, “Цагаан дөрвөлжин”,

XV-020259 бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Алтанширээ сум, “Хамар толгой”,

XV-017954 бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Өлгий сум, “Алаг улаан толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг  хязгаарласан,

Шүүгдэгч Т.Бгийн

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 22 дугаар байр, 44 тоот хаягт байрлах, 12 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 33 тоот хаягт байрлах, 780 мкв талбай бүхий 5 давхар үйлчилгээний зориулалттай сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын гудамж, 1344 тоот хаягт байрлах, 140 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 305 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 301 тоот хаягт байрлах, 9 давхар 2 орцтой 110 айлын орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын зам гудамж, 1365 тоот хаягт байрлах, 450 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр зайсан гудамж, 53/7 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, 28 мкв талбай бүхий орон сууц,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1434 тоот хаягт байрлах, 9 давхар, 1 орцтой 18 айлын орон сууц,

27-28 УБА улсын дугаартай, “Газ М-1” загварын тээврийн хэрэгсэл,

28-78 УНА улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

47-00 УБИ улсын дугаартай, “Тоёота ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгсэл,

40-94 ХӨА улсын дугаартай, “УАЗ” загварын тээврийн хэрэгсэл,

72-30 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,

72-50 УБН улсын дугаартай, “Форд ИЗ50” загварын тээврийн хэрэгсэл,

99-99 УНД улсын дугаартай, “Ландровер ренжрөвер” загварын тээврийн хэрэгсэл,

Худалдаа хөгжлийн банкны 461001159 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч Д.К, Т.Б, Н.Б, Б.Ц нар нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч “Е” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Эын өмгөөлөгч Э.Б, Л.Д нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.