Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/00754

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 197/ШШ2025/00754

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,387,127.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.Ууганбаатараас зээлийн гэрээний үүрэгт төгрөгийг 5,387,127.01 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Хариуцагч М.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...5,387,127.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Уг төлбөрийг 2.20-ноос 7.20-ны хооронд сар бүр 897,854.05 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч М.Ууганбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,387,127.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ууганбаатар нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, сар бүр 897,854.05 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ууганбаатарт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,387,127.01 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 897,854.05 /сүүлийн төлөлт 897,857/ төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,144.03 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 50,572 төгрөгийг, хариуцагч М.Ууганбаатараас 50,572 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН