| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/10254/И |
| Дугаар | 197/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/00037
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******-ийн нэхэмжилсэн 3 337 562 төгрөгийг хариуцагч Т.Т**** Т.О***** нар нь 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 5 сарын хугацаанд сар бүрийн 17-ны өдөр 557 000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 552 562 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Х*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 400 төгрөгөөс 34 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 34 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 34 200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Х******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН