Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/673

 

 

 

 

         2023            6            29                                         2023/ДШМ/673

 

А.З, Б.Б,  Х.Х, Э.Б,

Б.Б, Б.Т, Д.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Төгсгэрэл, 

хохирогч Х.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхээ,

нарийн бичгийн дарга  Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Д.Шинэхүү, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар  сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, А.З, Х.Х, Э.Б, Б.Б, Б.Т, Д.Т нарт холбогдох 1705010490173 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овогт ..-ийн З, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналтын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон,

2. ... овогт ...-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../,

3. .. овогт ...-ын Х, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... төрсөн, эмэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, /РД:............/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  

4. .. овогт ..-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, /РД:............/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 01 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

5. ... овогт ..-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, эрэгтэй, ..настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.........../,

6. .. овогт ..-ын Т, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт ..... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:............/,

7. ... цаа овогт ..-ийн Т, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:........../,

Шүүгдэгч Б.Б, А.З, Э.Б, Х.Х нар нь урьдчилан үгсэж тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47А байрны орчим иргэн Х.Н-ын биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s7 загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Х.Н-ын биед хоолойг боох, гар, гуя, нуруу, хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн орчим иргэн А.Г-ийн биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s5 загварын гар утас, 100.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж зэргийг дээрэмдсэн, мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа А.Г-ийн биед тархины ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайд доод ханын хугарал, духны зүүн хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.З, Ж.Х, Б.Т, Д.Т, Б.Б нар нь урьдчилан үгсэж тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Э-ын биед хүч хэрэглэн довтолж Самсунг А-5 загварын гар утсыг дээрэмдэн авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Х нь ганцаараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март худалдааны төвөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Пума загварын пүүз, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Жек Даниелс виски, Пума загварын малгайтай цамц, улаан өнгийн цамц, хайч тус бүр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 316.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,  

2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын замд таксигаар үйлчлүүлж явахдаа уг таксины жолооч болох хохирогч Ч.Б-ын өмчлөлийн гар утсыг “Фэйсбүүк мессенжерээр чинь орж болох уу, найз залуутайгаа маргалдчихаад гар утасгүй явж байна, найзтайгаа холбогдох гэсэн юм” гэж хохирогчийн гар утасны интернэт банкнаас бусдын Хаан банкны дансыг ашиглан 948.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын ойролцоо хохирогч М.Х-ийн автомашинаар такси үйлчлүүлж явахдаа “Та гар утсаа түр өгч байгаач, найзтайгаа холбогдох гэсэн юм” гэж хэлэн гар утсыг нь авч, улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 5027791846 дугаартай дансны интернэт банкны нууц үгийг өөрчлөн нэвтэрч, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр 320.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар Хаан банкны 5027802656 дугаартай данс руу шилжүүлж хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа “...гар утсаа хэрэглүүлээч мөнгө шилжүүлж аваад эргүүлээд өгье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Ү-ийнэзэмшлийн гар утас дээрх Хаан банкны 5050167952 дугаарын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар олж авсан мэдээллээ ашиглан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оргилболдын Хаан банкны 5000910718 дугаартай данс руу 200.000 төгрөг шилжүүлэн хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө иргэн Б.С-ын 42-07 УБК улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээгээр зорчиж байх зуураа иргэн Б.С-ын  эзэмшлийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд  гар утсыг авч, утсан дээр суурилуулсан Хаан банкны апплеикашн ашиглан эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүй нууцаар, хууль бусаар Хаан банкны 5019206303 дугаарын данснаас 170.000 төгрөг, 5068089305 дугаарын данснаас 2.700.000 төгрөг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5059521939 дугаарын  дансанд шилжүүлэн авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд авч нийт 4.654.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар центрийн 2 дугаар давхарт байрлах гар утасны лангууны худалдагч Х.С-т Хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилтай гэсэн хуулга харуулан хуурч, бодит байдлыг нуух замаар “Ай фоне 12 про” загварын гар утсыг авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

О.Мөнхнарангийн эзэмшлийн “Munhnaran Moogii” нэртэй фэйсбүүк хаяр руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түүний нэрийн өмнөөс иргэн Б.Э-тэй чатаар харилцан бусдыг төөрөгдөлд оруулан 300.000 төгрөг, н.Б-ээс 180.000 төгрөгийг Хаан банкны 5014339848 дугаартай данс руу шилжүүлэн авч 480.000 төгрөгийн хохирол учруулж нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэн нийт 2.680.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч А.З нь ганцаараа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ш.Батцэцэгийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн иргэн Л.Нарантуяагаас 70.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.А-ы фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн иргэн Б.Батчимэгээс 200.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр У.Д-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Ө.О-аас 100.000 төгрөг, С.Ариунтунгалагаас 30.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр У.Д-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн О.Э-аас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.А-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Т.Н-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ч.А-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Ө.А-аас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн  200.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Р.А-аас 100.000 төгрөг, Г.Одонтуяагаас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Б.С-аас 400.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.А-ийн “altanchimeg meejee” фэйсбүүк цахим хаягаас “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн цахим хэрэгсэл ашиглаж Б.Б-оос 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 50577086911 тоот дансаар шилжүүлэн авсан, 

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Э-ийн “Лхайсүрэн Энхжаргал” гэх Б.Б-аас 700.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.О-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж “түр мөнгө зээлээч” зурвас илгээн Б.С-аас 130.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар  шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.О-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан Бүсийн Оношлогоо эмчилгээний төвд хамт ажилладаг О.Н, Б.Г нар руу “түр мөнгө зээлдүүлээч” гэх агуулга бүхий зурвас илгээн О.Н-аас 150.000 төгрөг, Б.Г-аас 300.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар  шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр З.Э-ийн “Erdenechimeg eegii” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж Энхжин 1 дүгээр цэцэрлэгт хамт ажилладаг П.А, Д.М, Ж.Н нар руу “түр мөнгө зээлдүүлээч” гэх агуулга бүхий зурвас илгээн П.А-аас 500.000 төгрөг, Д.М-аас 400.000 төгрөг, Ж.Н-ээс 500.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ж.Ц-ийн “Цэцэгдэлгэр Жамъяансүрэн” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж “мөнгө зээлдүүлээч” гэсэн зурвас илгээн иргэн   100.000 төгрөг, Б.Э-аас 80.000 төгрөг, Т.Э-аас 70.000 төгрөг нийт 250.000 төгрөгийг Хаан банк дахь Д.Г-ийн эзэмшлийн 5619131481 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр П.Ц-ын “Tserenchunt Purev” гэх фэйсбүүк хаягаас “мөнгө зээлдүүлээч” гэсэн зурвас илгээн цахим хэрэгсэл ашиглаж М.Т-аас 200.000 төгрөгийг Хаан банк дахь Д.Г-ийн 5619131481 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Э-ийн “Erdenetuya Renchinnyam” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан Р.Т-ээс  100.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Erdenetuya Renchinnyam” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж Ж.Т-аас  400.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ш.Ц-ийн “Gerelttsog” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээж Ц.Ц-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Э-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн М.Т-аас 400.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Э-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Ц.Э-ээс 400.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ч-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Э.Т-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Э-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.О-ээс 300.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Э.Ө-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар 14.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.Б-аас 200.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.Б-аас 200.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Ц.Б-ээс 300.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Б.Г-аас 600.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Б.Б-аас 100.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.Ц-ын “Tserenchunt Purev” гэсэн фэйсбүүк хаягт нэвтрэн хохирогч И.Н-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5619131481 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Tseweenjaw Agaradiya”  гэсэн хаяг ашиглан хохирогч Л.О-ийг хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер таун байрны 70а-18 тоотод гэртээ байхад нь Хаан банкны 5057708691 дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.Э-ийн фэйсбүүк цахим сүлжээн дэх “Murun Myagmarsuren” нэртэй хаягт хууль бусаар нэвтэрч тус хаягаас мөнгө шилжүүлж өгөөч гэсэн утгатай зурвас илгээн төөрөгдөлд оруулж У.Тунгалагаас 500.000 төгрөг, М.О.аас 600.000 төгрөгийг Ц.Т-ийн эзэмшдэг Хаан банкны 5057708691 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.А-ы “tseveenjaw Ataraa” нэртэй фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тус хаягаас Ц.Б руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээн төөрөгдөлд оруулж 140.000 төгрөгийг Ц.Т-ийн эзэмшдэг Хаан банкны 5057708691 дугаарын данс руу шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Шүүгдэгч Х.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,

Шүүгдэгч Б.Б, Ж.Х, Б.Т, Д.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Э.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Х.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Ж.Х, Б.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг,

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Э.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Х.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Ж.Х, Б.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар үргэлжилсэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, Б.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, А.З нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Т нарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, эдлэх ялгүйд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус эдэлж дууссаны дараа тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр буюу шүүгдэгч Б.Б, Х.Х нарт оногдуулсан хорих болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Х, Э.Б, А.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ын цагдан хоригдсон 727 хоногийг, шүүгдэгч Х.Х-ийнцагдан хоригдсон 458 хоногийг, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 32 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 2 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч Б.Б, Б.Б, Х.Х нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу харьяа Дүүргээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б, Х.Х нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-өөс 372,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Н-д, шүүгдэгч Х.Х-гаас 8.527.200 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Н-д 1.372.000 төгрөгийг, хохирогч Х.С-т 2.200.000 төгрөгийг, хохирогч Ч.Б-д 948.000 төгрөгийг, хохирогч М.Х-т 320.000 төгрөгийг, хохирогч Б.Ү-д 200.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 2.870.000 төгрөгийг, хохирогч Б.Э-т 300.000 төгрөгийг тус тус,

шүүгдэгч А.З-аас 10.284.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Э-д 400.000 төгрөг, хохирогч М.Т-д 400.000 төгрөг, хохирогч Э.Ө-т 14.000 төгрөг, хохирогч Р.Б-д 200.000 төгрөг, хохирогч Ц.Б-т 300.000 төгрөг, хохирогч Г.С-д 600.000 төгрөг, хохирогч Б.Б-д 100.000 төгрөг, хохирогч Д.Б-д 200.000 төгрөг, хохирогч Э.Т-т 500.000 төгрөг, хохирогч Т.Э-т 70.000 төгрөг, хохирогч Б.Э-д 100.000 төгрөг, хохирогч Б.-д 80.000, хохирогч М.Т-д 200.000 төгрөг, хохирогч Б.Б-д 700.000 төгрөг, хохирогч П.А-д 500.000 төгрөг, хохирогч Д.М-д 400.000 төгрөг, хохирогч Р.Т-д 100.000 төгрөг, хохирогч Ж.Т-д 400.000 төгрөг, хохирогч Ц.Ц-д 500.000 төгрөг, хохирогч Д.О-т 300.000 төгрөг, хохирогч О.Н-д 150.000 төгрөг, хохирогч Б.Г-д 300.000 төгрөг, хохирогч Б.С-д 130.000 төгрөг, хохирогч Т.Н-д 500.000 төгрөг, хохирогч Б.Б-т 200.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 200.000 төгрөг, хохирогч О.Э-д 100.000 төгрөг, хохирогч Б.С-д 400.000 төгрөг, хохирогч Б.Б-т 500.000 төгрөг, хохирогч И.Н-д 300.000 төгрөг, хохирогч Ц.Б-д 140.000 төгрөг, хохирогч У.Т-д 500.000 төгрөг, хохирогч М.О-д 600.000 төгрөг, хохирогч Л.-өд 300.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Х.Н, А.Гг нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х, А.З нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.З нь хохирогч Л.Н-д 70.000 төгрөг, хохирогч Ө.Одсайханд 100.000 төгрөг, хохирогч С.А-т 30.000 төгрөг, хохирогч Ө.А-д 100.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч Б.Б, А.З нар нь хохирогч Х.Н-д төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б, А.З нар нь хохирогч А.Г-т төлөх төлбөргүй, шүүгдэгч А.З, Б.Т, Д.Т, Б.Б нар нь хохирогч Ч.Эрдэнэбатад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б, Х.Х, Э.Б, А.З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Т, Б.Б, Д.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Х.Н-ыг дээрэмдэх явцдаа А.З-ын хохирогчийн биед зэвсэг ашиглан дээрэмдсэн үйлдэлд нь хамжигчаар оролцсон гэж анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь, хохирогч Х.Н-ын “гарыг тавиул” гэж хэлсэн болохоос биш “хутгал” гэж хэлээгүй. Анхнаасаа хохирогчийг хутгалах санаа зорилго огт байгаагүй. Хохирогчийг ямар хутгаар хэрхэн яаж хутгалсан болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, хохирогчийн мэдүүлэг нь эх сурвалжаа заагаагүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ч хохирогчийг хутгалсан болох нь гэрч болон хохирогчийн мэдүүлгүүдээр бүрэн тогтоогдоогүй эргэлзээтэй байхад шүүх прокуророос оруулж ирсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрлээгүй. Хэрэв шүүх хутгалсан гэж үзэж байвал А.З-ын үйлдлийг бусдад нь хамааруулж ялыг хүндрүүлж шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай нийцэхгүй байна. Иймд  надад оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү.

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад надад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ миний нэрийг “Б” гэж бичсэнийг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын 12 дахь заалтад хохирогч Х.Н-д 372.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй бөгөөд миний бие 1.372.000 төгрөгийг түүнд 2 хувааж төлсөн байхад шүүх бусдад төлөх төлбөртэй гэсэн нь үндэслэлгүй байна.

Би гэр бүлтэй болж 2 хүүхэдтэй болсон бөгөөд дахин гэмт хэрэг холбогдоогүй засарч хүмүүжсэн. Мөн эрүүл мэндийн хувьд бие өвчилсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэрээр зөвхөн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт түүнд тохирсон зүйлчлэлийн талаар хууль хэрэглээний үүднээс гомдол гаргаж байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар миний үйлчлүүлэгчийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон гэх дүгнэлтийн зэвсэг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд үүнд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тухайн гэмт хэрэгт хамтран оролцож үйлдэхдээ зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох ажиллагаа хийгээгүй, тогтоогдоогүй байхад зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн байна гэж миний бие үзэж байна.

Зүй нь хэрэгт хутгалсан талаар хохирогч X.Н нь зөвхөн мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлгээс өөр хутгаар хутгалсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тогтоох ажиллагаа хийгдээгүй байдаг. Ингээд хохирогчийн хутгаар хутгалсан гэх үйл баримтыг хохирогчийн мэдүүлгээр нотолж байгаа тохиолдолд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой байхыг шаардана. Гэтэл хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгээр няцаагдаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол нотлох баримтаар тооцох боломжгүй байх тул хохирогчийн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй юм.

Харин яллагдагч Э.Б, Х, Зын мэдүүлэг зэрэгт дурдагдаж буй “З нь газраас үзүүртэй төмөр авч хохирогч X.Нын биед гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлгээр нотлогдож хохирогч X.Н-ын биед зэвсэг буюу хутгаар хутгалсан нь эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтээ байхаар хуульчилсны дагуу дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу зэвсэг, эсхүл тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл аль нь болохыг эргэлзээгүйгээр тогтоож байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох ёстой.

Гэтэл хутга байсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байж зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна бодит байдалтай нийцээгүй дүгнэлтэд үндэслэн тохирох зүйлчлэлээр зүйлчлээгүй байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2. Миний үйчлүүлэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гэм буруугаа гэмшин ухаарч хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэгт холбогдсоноос хойш ахин гэмт хэрэгт холбогдолгүйгээр өөртөө дүгнэлт хийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гэр бүл зохиож, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин Б.Б, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Б нар гэсэн 2 хүүхэдтэй болсон.

Эрүүл мэндийн хувьд нурууны нугалам хоорондын жийргэвчийг тайрах хагалгаанд 2 удаа орж, огцом хөдөлгөөн хорих, хүнд зүйл өргөхгүй байх, хүчтэй огцом дүлэх, найтаахгүй байх, 30-аас 40 минут тутамд нурууг амрааж дасгал хийж байх, даарахгүй, хагас тонгойж, удаан зогсож суухгүй байх дэглэм барьж байхаар биеийн байдал хүнд байгаа болно.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зэвсэг хэрэглэсэн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрэмдэх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б зэвсгийн чанартай зүйл огт хэрэглээгүй бөгөөд хохирогч Х.Н-ын араас нь толгойг дарж хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж оролцсон байхад дээрх нэр бүхий 4 хүнийг бүгд хутга хэрэглэн хохирогч Х.Н-ын биед гэмтэл учруулсан, хувцсыг урж гэмтээсэн гэж шүүх дүгнээд хохирогчид учирсан хохирлыг 4 тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээр 1.372.000 төгрөгийг төлүүлсэн.

Гэтэл энэ гэмт хэрэгт хэн нь яаж оролцсон оролцооны байдал, хэн нь ямар идэвхтэй үйлдэл хийснээс хохирогчид ямар хор уршиг хохирогчид учирсан, үйлдэл хор уршигийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн байдал, хувийн байдал зэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж ял шийтгэлийг гэм буруугийн хэлбэрт тохирсон ялыг оногдуулж чадсангүй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Э.Б нь өөрийн хариуцан төлөх ёстой 1.372.000 төгрөгийг төлж барагдуулсан хариуцан төлөх төлбөргүй байхад шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь заалтад Э.Б-өөс 372.000 төгрөгийг гаргуулж хохирол төлсөн байдлыг буруу тооцон 372.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал, хохирогч Х.Н-ын биед учирсан гэмтлийг А.З учруулсан бөгөөд хувцсыг урж цоолж гэмтэл учруулсан мөн гар утсыг тэр авсан, эрүүл мэндийн эмчилгээтэй холбоотой болон хувцсанд учирсан хохирлыг гэмт буруутай хүн төлөх ёстой байхад хохирогчийн толгойг араас нь дарж байсан Э.Б, хажууд нь зогсож байсан Х.Х, хэргийн газарт байгаагүй Б.Б нараар тэнцүү хувааж төлүүлсэн. Энэ дээрмийн гэмт хэргийн хувьд хутга хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр "ирмэгтэй зүйл" гэснээс болон хохирогчийн бие махбодид учирсан гэмтлүүд болох шархны хэмжээ өөр өөр хэмжээтэй байгаа зэргээс дүгнэлт хийж үзвэл хэзээ ч шинжээч хутгыг ирмэгтэй зүйл гэж дүгнэлт гаргадаггүй болохын тод илрэл юм.

Хэрэв шүүх хутга хэрэглэсэн эсэхэд эргэлзээ төрвөл яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж болох байсан бөгөөд Э.Б дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэж оролцсон хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг шүүх огт анхаарч үзээгүй болно.

Эхний дээрмийн гэмт хэргийн хувьд 2017 оны 10 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд хэргийг хэтэрхий удаан хугацаагаар буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил 5 сарын дараа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Э.Б-ийн хувьд өнгөрсөн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй ямар нэгэн зөрчилд холбогдоогүй нь гэм буруутай үйлдэлдээ зохих дүгнэлт хийж засарч хүмүүжсэн байна гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.З дараагийн дээрмийн гэмт хэргээ 2019 оны 01 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө үйлдсэн байна гэтэл 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэлгүй дахин гэмт хэрэг үйлдэхийг хүлээгээд байсан мэт байгаа нь ойлгомжгүй байна.

Үүнд шүүгдэгч нар буруугүй баймаар санагдаж байна. Аливаа гэмт хэргийг хуулийн хугацаанд нь хурдан шуурхай шийдвэрлэхэд мөрдөн байцаалтад хяналт тавьж байгаа прокурорын үйл ажиллагаатай шууд холбоотой. Анхны дээрмийн гэмт хэргийг хуульд заасан хугацаанд нь мөрдөж шийдвэрлэсэн бол дараагийн гэмт хэргүүд үйлдэгдэх боломжгүй, энэ хүмүүс ч ялаа эдлээд дуусахаар хугацаа өнгөрсөн байна.

Шүүгдэгч Э.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 2022 оны 8 дугаар сард нурууны мэс засалд орсон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл шийтгэх тогтоолд “...Э.Б нарын үйлдэлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...” гэж дүгнэсэн нь шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн бодит байдлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадсангүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Э.Б-ийн хувьд дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх” гэсэн заалтын 1.4 дэх хэсэгт зааснаар “...хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн гуравны хоёроос багагүй ял оногдуулах. ...” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан учир давж заалдах шатны шүүхээс анхааран үзэж Э.Б-д оногдуулсан хорих ялын хугацааг хасаж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгч Э.Б нь өнгөрсөн хугацаанд гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн эцэг өрхийн тэргүүн болж амьдрал зохиогоод байгаа бөгөөд эхнэр 04 сартайгаас 2 насны хоёр хүүхэд нь ар гэрт нь үлдэж хоцроод байгаа болно.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтад Э.Б-ийн цагдан хоригдсон 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг 20-ны өдөр хүртэл хойшлуулаад даалтанд байсан хүмүүсийг цагдан хорьсон бөгөөд Э.Б-ийн цагдан хоригдсон 4 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох ёстой байтал шийтгэх тогтоолд бичилгүй орхигдуулсан алдааг засаж зөвтгөх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээр дурьдсан эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй хохирол төлж барагдуулсан байдлыг буруу дүгнэсэн зэрэг хэргийн нөхцөл байдал, Э.Б-ийн хувийн байдал, хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Б-ийн ар гэрийн бага насны хоёр хүүхэдтэй, өөрийн нь эрүүл мэндийн байдлуудыг онцгойлон анхаарч үзэн түүнд холбогдох гэмт хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн үнэн зөв, бодитой байдлаар хандаж, шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасан заалтыг хэрэглэн 5 жилийн хугацаагаар хорих ялын гуравны хоёроос багагүй 3 жил 4 сараас хэтрүүлэхгүй хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б давж даалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Х.Н-ыг дээрэмдээгүй, түүнийг дээрэмдэх талаар Х, Б, З нартай тохиролцоогүй. Тухайн өдөр РС тоглоомын газарт тоглож байхдаа Б, З нартай 18 цагийн орчимд таарсан бөгөөд тоглож дуусаад гэртээ харих замдаа Хтай таарч тэднийг танилцуулсан. Тэр үед тэд бие биедээ өөрсдийгөө мундаг атаман хүн гэж онгироод байсан. Тэгээд Х “нэг залуутай уулзах гэж байгаа, мөнгөний хэрэг байна” гэхэд Б, З нар бас дэмжээд “хамт дээрэмдье” гэж хэлээд тэд хоорондоо тоглоомоор юм шиг ярилцаж байсан ба би гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал Б залгаад “Модны 2”-т хүрээд ир гэсэн. Намайг очиход “иргэний үнэмлэх чинь байгаа юу, гар утас барьцаанд тавиад өгөөч” гэж байсан. Тэгээд удалгүй Х ирсэн бөгөөд хэн дуудсаныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед тэд нарыг гэмт хэрэг хийсэн байх гэж хардаж байсан. Намайг чатаар Хтай ярилцаж, тохиролцож дээрэмдэх санаа гаргасан гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад буруутгаж байгаад гомдолтой байна. Тэд намайг гэртээ харьсан, дээрэмдэх санаа гаргаагүй гэдгийг мэдүүлсээр байхад тухайн мэдүүлгийг үнэлээгүй.

Х.Х хохирогч Х.Н-тай өдөр нь уулзахаар болсон гэх боловч хэрэгт авагдсан хоорондоо харилцсан зурваст тухайн өдрийн 22 цагт анх уулзахаар тохиролцсон байсан бөгөөд энэ үед би гэртээ байсан. Тухайн үед анх цагдаа дээр очиход биднийг айлгаж, заримыг зодож байсан. Намайг “зохион байгуулсан биз дээ” гэж дарамталсан бөгөөд би зөвхөн гар утсыг нь барьцаанд тавьж өгсөн гэдгээ хэлсэн. Гэмт хэргийн замаар олж авсан байж болзошгүй зүйлийг лавлаж, нягтлалгүйгээр барьцаанд тавьсан нь миний буруу гэдгийг би сүүлд мэдсэн.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б над руу залгаад  “гар утас барьцаанд тавиад өгөөч” гэхэд нь надад мөнгө хэрэгтээ байсан болохоор би зөвшөөрсөн. Тэднийг хүн дээрэмдсэн талаар огт мэдээгүй. Үүнийг Б, Х, З нар бүгд мэдүүлсэн атлаа сүүлд Х нь намайг зохион байгуулсан мэтээр худлаа хэлэх болсон. Үүнийг зохион байгуулаагүй, дээрэмдээгүй гэдгийг зурвасууд болон гар утсаар ярьсан эсэхийг шалгуулах хүсэлтээ байна. Намайг гэртээ байсан гэдгийг эмээ, өвөө мөн Балжиндоржоос мэдүүлэг авах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч энэ талаар огт ажиллагаа хийгээгүй. Би гар утсыг барьцаанд тавьсан үйлдэлдээ харамсаж байгаа бөгөөд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүхийн тогтоолд заасан ундэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Шүүхийн шийтгэх тогтоолын 50, 51 дүгээр талд миний үйлчлүүлэгч Б.Б-ийг “...шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу “... “Facebook messenger chat-аар мөнгө хэрэгтэй байгаа, надад дээрэм хийх хүүхдүүд байна, чи мөнгөтэй хүн олчих” гэж Хтай ярилцан тохиролцож, дээрэмдэх санааг гаргаж, улмаар Э.Б, А.З нарыг дуудаж Х.Х-г танилцуулж, харин Х.Х өөрийн зүс таних, танилын харилцаатай байсан хүмүүсийг дуудаж Э.Б, А.З нарт зааж өгч тэдгээрийг дээрэмдэхээр тохиролцсон.... үйл баримт .... тогтоогдож байна” гэх боловч дээрх үйл баримт ямар нотлох баримтаар нотлогдсон нь тодорхойгүй бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй, хэлэлцэгдээгүй, нотлогдоогүй болно. Шүүгдэгч Х.Х, Б.Б нарын хоорондоо харилцсан гэх тэрхүү Фэйсбүүк чат бүхий нотлох баримт хэрэгт байхгүй, тийм баримт шүүхэд судлагдаагүй байтал шүүх тэднийг Фэйсбүүкээр харилцсан мэтээр таамаглалд үндэслэж, эх сурвалжгүйгээр буруутгасан. Х.Х-ийнолон удаагийн зөрүүтэй мэдүүлгүүдээс фэйсбүүк чатаар харилцсан гэх мэдүүлгийг шүүх сонгон авахдаа ямар нотлох баримтаар нотлогдож байгааг нягтлаагүй, түүний уг мэдүүлэг нь үнэн эсэхийг шалгалгүй дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу өмгөөлөгч миний бие 2018, 2019 онуудад Х.Х-ийн“Фэйсбүүкээр харилцсан” гэх мэдүүлгийг шалгуулахаар мөрдөгч, прокурорт хүсэлт гаргасны дагуу шалгуулахад хоорондоо харилцсан гэх нөхцөд байдал тогтоогоогүй.

 Өөрөөр хэлбэл, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарны 19-ний өдөр Х.Х, Б.Б нар Фэйсбүүк чатаар харилцсан болох нь нотлогдоогүй. Мөн Б.Б-ийг “... дээрэмдэх санааг гаргаж, гэмт хэргийг хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэгт оролцогчдын үүргийг хуваарилж, гэмт хэргийг хэдийд, хаана, хэрхэн, яаж үйлдэх талаар төлөвлөсөн байх тул гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Гэтэл Б.Б дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санааг гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нарын зөрүүтэй, нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэсэн. Ямар нотлох баримтаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх боломж нөхцөлийг хэрхэн яаж бүрдүүлсэн, үүрэг оролцоог ямар нотлох баримтаар хуваарилсан, яаж гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөсөн нь ямар нотлох баримтаар нотлогдсон тодорхойгүй байсаар байна. Шүүгдэгч Х.Х, Э.Б, А.З нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “Б.Б-ийг хажууд зогсож байгаад яваад өгсөн” гэж мэдүүлсэн, харин гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар төлөвлөсөн гэж мэдүүлэг өгөөгүй, шинжлэн судлаагүй.

Гэмт хэрэгт хамтран оролцогч нь үйл ажиллагаа, хүчин чармайлтаа нэгтгэх замаар гэмт хэрэг үйлдсэн байхыг шаарддаг бөгөөд хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нөгөө хамтран оролцогчийн үйлдэлтэй салшгүй холбоотой байж, оролцогч бүрийн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж хуульчилсан. Гэмт хэргийн зохион байгуулагч гэж гэмт хэрэг үйлдэх ажиллагааг зохион байгуулсан, зохион байгуулалттай бүлгийн үйл ажиллагааг удирдсан, гэмт хэргийн улмаас хор уршиг учруулахад чиглэсэн буюу оролцогчдын ажиллагааг нэг зорилгод чиглүүлсэн байх зэрэг шинжийг хангасан байх ёстой байдаг. Харин Б.Б нь ямар идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэх ажиллагааг зохион байгуулсныг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй үйлдэл байгаагүй гэдгийг анхаараагүй.

Өөрөөр хэлбэл, Б.Б нь бусад шүүгдэгч нарын хоорондоо гэмт хэрэг үйлдэх талаар ярилцахыг сонсож байсан, гар утсыг ломбардад тавьсан зэрэг нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр биш юм.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х, Э.Б, А.З, Б.Б нарыг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх боловч Х.Х, Э.Б, А.З нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ үгсэн тохиролцоогүй, зэвсэг хэрэглэж эд зүйлийг авахаар тохироогүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч А.З нь шүүх хуралдаанд “...би эхлээд утсыг нь аваад цаашаа гүйсэн, тэгээд буцаж ирээд газраас төмөр олоод хатгасан”, шүүгдэгч Х.Х “...З утсыг нь аваад цаашаа гүйсэн. Тэр үед З буцаж ирээд газраас юм авсан. Би юу байсныг хараагүй, төмөр болов уу, ...хутга хараагүй”, шүүгдэгч Э.Б “...хутга бол хараагүй, ...Наас эд зүйлийг нь авахдаа зодож хүч хэрэглэж эд зүйлийг нь авна гэж тохироогүи”, гэрч Б.Дэлгэрмаа “...Тэр өгсөн юм нь төмөр байсан. ...Цаас хаях гээд харахад төмөр байсан... ишгүй байсан. Тийм үзүүртэй юм байгаагүй. Би мэдүүлэгтээ иштэй гэж яриагүй. Тэр үед бүгд баригдаад очсон байхад бүгдийг нь зодоод нэг нэг өрөөнд суулгасан байсан. Хүчээр тийм мэдүүлэг зодоод авсан. Намайг сүрдүүлж мэдүүлэг авсан. Цагдаа шууд дайраад цохих гэж далайсан. Нэг цаас өгөөд зур гэхээр нь зурсан...” гэж тус тус мэдүүлсэн байтал ямар нотлох баримтаар зэвсэг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч Н нь шүүх хуралдаанд хутгаар биед нь халдсан гэж мэдүүлээгүй байхад хутгаар халдсан гэж тогтоолд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх Б.Б-ийг 2017 оны 10 дугаар сарын 14-ний, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дээрмийн гэмт хэрэгт буруутгахдаа шүүгдэгч Х.Х-ийнмэдүүлгийг үндэслэсэн хэрнээ гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн яаж үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй, зэвсэг хэрэглээгүй гэсэн шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлээгүй.

 Өөрөөр хэлбэл, нэг мэдүүлгийн зарим хэсгийг үнэн, зарим хэсгийг худлаа гэж дүгнэсэн байгаа нь миний үйлчлүүлэгчийг хэт яллах талаас хандсан гэж үзэхээр байна. Мөн Б.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй болохыг нотолсон хохирогч Н, Г нарын мэдүүлэг, яллагдагч нарын зарим мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд хэрвээ тэрхүү нотлох баримтуудад дүгнэлт өгсөн тохиолдолд Б.Б-ийн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжгүй, өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй байсан болох нь тогтоогдох байсан.

Иймд анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтаар болон нотлох баримтаар нотлогдоогүй, зөвхөн төсөөлөл, таамаглалд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Эруүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч түүнийг зэвсэг хэрэглэж бусдыг дээрэмдсэн, эсхүл зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын 62 дугаар талд “шүүгдэгч А.З нь хохирогч Н-ыг хурц үзүүртэй зүйлээр хатгаж байгаа үйлдэл нь бусад шүүгдэгч нартай тохиролцсноос өөр гэмт хэрэг үйлдсэн гэх шинжийг агуулахгүй байна” гэсэн нь зэвсэг хэрэглэхээр үгсэн тохиролцоогүй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар зэвсэг нь аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйлийг ойлгох бөгөөд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан, хүйтэн зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгодог. Гэтэл шүүгдэгч А.З-ын хохирогчийг гэмтээсэн хурц үзүүртэй гэх зүйл нь дээрх тайлбарт заасан шаардлагыг хангахгүй байтал эрүүгийн хуулийн тайлбарыг буруу хэрэглэсэн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь шинжээрээ хэд хэдэн гэмт хэргийг агуулдаг. Хүч хэрэглэлгүйгээр бусдын эд хөрөнгийг илээр авсан бол мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон бол мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг. Харин зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг буюу тусдаа бие даасан шинжтэй гэмт хэргүүд юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч нар нь зэвсэг хэрэглэхээр үгсэн тохиролцоогүй, харин гар утсыг нь булаахаар тохиролцсон тухай Х.Х, Э.Б, А.З нар мэдүүлсэн бөгөөд тэд хохирогч Нын эд хөрөнгийг авах үед шүүгдэгч А.З нь Х.Х, Э.Б нартай тохиролцсноос өөр гэмт хэрэг буюу 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрж гүйцэтгэх шинжийг хангаж байх бөгөөд зөрж гүйцэтгэсэн үйлдэлд бусад хамтран оролцогч нар оролцоогүй бол тухайн үйлдэлд нь ял оногдуулж болохгүй юм.

Мөн Б.Б-ийг хохирогч Н, Г нарын биед гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэсэн боловч уг үйлдлийн хууль зүйн үндэслэлийг зааж өгөлгүй, Эрүүгийн хуульд заагаагүй, зохицуулаагүй асуудлаар буруутгасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь зайлшгүй бусдын бие махбодид гэмтэл учрах шинжгүй бөгөөд зарим тохиолдолд бусдын амь нас, эрүүл мэнд хохирдог, харин уг хэргийн шүүгдэгч нар нь будсыг гэмтээж дээрэмдэхээр харилцан тохиролцоогүй болохыг Х.Х, Э.Б, А.З нар мэдүүлсээр байтал ямар нотлох баримтаар үгсэн тохиролцсон гэж үзээд байна вэ?

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөдөг. 2021 онд дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд зааснаар гэм буруу дээр маргасан тохиолдолд шүүх ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлсний дараа Өршөөлийн хуулийг хэрэглэдэг. Гэтэл анхан шатны шүүх нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж ял оногдуулсан бөгөөд Б.Б-ийг тухайн гэмт хэрэгт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сард яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуульд өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалт үйлчилж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн илт тодорхой заалтыг удаа ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу хэрэглэж байгаа нь шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай:

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие хэргийн маетриалаас холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалдсан боловч шүүхийн шийтгэх тогтоолд Б.Б-ийн гэм буруугүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг судлаагүй мэтээр орхигдуулсан. Сэжигтэний мэдүүлгүүд болон 4 хх 1, 4 хх 3 дугаар талд байх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” №79 тоот прокурорын тогтоол, 2019 оны 11 дүгээр 14-ний өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” №80 тоот тогтоол прокурорын тогтоолыг шинжлэн судалсан бөгөөд энэхүү тогтоолыг хууль бусаар хүчингүй болгосон 10 хх 54 талд байх тогтоолыг шинжлэн судлаагүй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шинжлэн судалсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох байсан ч өмгөөлөгчийн судалдсан баримтыг судлаагүй гэсэн хууль зүйн үндэслэлгүй юм. Харин шүүх хуралдаанд яллагдагч нарын зарим мэдүүлгийг улсын яллагч болон хэргийн оролцогч нар нь шинжлэн судлаагүй байтал яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан бол түүнийг нотлох баримтаар тооцохгүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд шинжлэн судлаагүй яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж Б.Б-ийг яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Учир нь, яллагдагч нарын мэдүүлэг нь дангаараа бусдыг яллах үндэслэл болохгүй юм. Үнэхээр Б.Б-ийг дээрмийн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж байгаа бол ямар оролцоотой гэмт хэрэг үйлдсэн бэ? Энэ нь ямар нотлох баримтаар хөдлөшгүй нотлогдож байгаа вэ? Дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэхэд ямар боломж бололцоог гаргасан болохыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд Б.Б нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг хэрхэн яаж, хэнээс авсан тухай мэдээгүй байхдаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан зээл авч тус мөнгийг нь бусдад өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №79, 80 тоот прокурорын тогтоолыг хэргийн оролцогчид бүрэн танилцаж тус тогтоолд заасны дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч хэн аль нь ч гомдол гаргаагүй. Ингээд уг тогтоол хүчин төгөлдөр болж, үүний дагуу таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Б.Бтэй холбоотой нэг ширхэг ч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй, тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бүхий нөхцөл байдал шинээр илрээгүй байхад 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №23 тоот тогтоолоор “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол гарсан. Энэхүү тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй бөгөөд ямар хууль зүйн үндэслэлтэй, хэнд холбогдох хэргийг ойлгомжгүй бөгөөд №79, 80 тоот тогтоолд хэн ч гомдол гаргаагүй байхад гомдлын дагуу сэргээсэн. Гэтэл уг тогтоолуудтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан хэд хэдэн удаа хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж байсан бөгөөд дээд шатны прокурор нь буюу дүүргийн ерөнхий прокурор нь 2019 ондоо Прокурорын тухай хуулийн 10.1.3-д заасны дагуу хянасан байдаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.8 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл уг хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал бий болоогүй байтал 3 жилийн дараа хууль зүйн үндэслэлгүйгээр сэргээж болохгүй байсан. Энэхүү хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийн талаар өмгөөлөгч бид шүүх хуралдаанд нотлох баримт болон хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн боловч улсын яллагч шүүх бүрэлдэхүүн үгүйсгэн няцаагаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байх тул тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дахь хэсэгт тус тус заасны дагуу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэлгүй ял оногдуулсан.

1. Миний бие “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байх гэж найдаж хэлсэн билээ.

2. Шүүх хуралдааны хохирол, төлбөр барагдуулахтай холбогдуулан завсарлах хугацаанд миний нагац ах Б.У хохирогч Х.Н-д шүүхээс тогтоосон 1.372.500 төгрөгийг төлсөн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “хохирлоо төлсөн” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

3. Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.

Үүнд: Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч Х.Н-ын гар утас, А.Г-ийн монетон бөгжийг буцааж төлсөн, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд юм.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлөх тухай” заасан бөгөөд 2021 оны 7 дугаар зүйлийн 2-ны өдрийн хуулиар Өршөөл үзүүлэх тухай хуулиар “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэрэгт хамаарна” гэж заасан байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдэх үед би 18 нас 10 сартай байсан. Гэтэл шүүгдэгч Б.Т-ыг 17 нас 11 сар 26 хоногтой байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн эдлэх ялыг нь 2 дахин багасгасан мөртлөө надад энэ зохицуулалтыг хэрэглэсэнгүй.

Миний бие 4 настай охинтой бөгөөд охин маань надаар овоглодог. Цагдан хоригдсоноос хойш нагац эгч харж байгаа. Охиныхоо төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ талаар шүүхийн шийдвэр тусгаагүй.

Мөн би сэтгэцийн өөрчлөлтөд орсон бөгөөд 2017 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн төвд нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн. Энэ талаар баримт хэргийн материалд хавсаргасан байгаа. 2021 оноос хойш цагдан хоригдож байх хугацаандаа “Сэтгэл гутралын хам шинж” оношоор 2 удаа хорих байгууллагын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо ч мөн эмчилгээ хийлгэж байна. Үүнээс гадна “Тунгалагын булчирхайн сүрьеэ” өвчин туссан ба 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүзүүний булчирхай авах мэс засалд орсон боловч эгэмний дээр дахин булчирхай томорч мэс засалд орох шаардлагатай байна.

Миний бие нийт 500 хоног тус ангид хоригдож байна. Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа ойлгож, охиноо нялхаар нь өнчрүүлж байгаадаа харамсаж байна. Ээж маань намайг 9 настай байхад, аав маань 2020 онд зуурдаар нас барсан бөгөөд би айлын ганц хүүхэд юм. Эцэг, эхээсээ эрүүл төрж, ах, эгч нарынхаа халамжинд өсөж, сурч ажиллах насандаа ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Цаашид ажил хөдөлмөр хийж, сайн ээж байж үлдсэн хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна. Иймд миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийг хэрэглэж өгнө үү. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус хорихоос өөр төрлийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Х.Х-ийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм бурууд маргахгүй байгаа.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаатай санал нийлэхгүй байгаа юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Шудрага ёсны зарчим” 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” мөн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан байдаг. Хгийн хувьд хавтаст хэрэгт анх мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг нь шүүхийн хэлэцүүлэгт ч өөрчлөгдөөгүй болно. Хэргийн бодит байдал, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд Х нь хохирогчид эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Иймд өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгдэгч А.З нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

А.З нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж бүрэн барагдуулсан. Тодруулбал, хохирогч А.Ганбилэгт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1.500.000 төгрөг, хохирогч Ч.Эрдэнэбатад учирсан хохиролд 220.000 төгрөг  өгч, тэдэнд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж бүрэн барагдуулсан. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Н-д учирсан хохирол, хор уршгийн хэмжээ тодорхой бус байсан бөгөөд шүүхээс тогтоосон хэмжээнд түүнд учирсан хохирол, хор уршигт А.З нь хохирогч Х.Н-д 1.372.500 төгрөг өгч, дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж бүрэн барагдуулсан юм.

Хувийн байдлын хувьд А.З нь ам бүл 4, эхнэр, 2-оос 4 насны 2 хүүхдийн хамт байнгын тогтвортой хаягт амьдардаг, хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...учруулсан хохирлыг төлсөн” нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тухай заасан ба мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно”, 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заасан.

Шүүгдэгч А.З нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр 2-оос 4 насны бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 1.4 дэх заалтыг тус тус хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

2. Шүүгдэгч А.З нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Л.Нарантуяад 70.000 төгрөг, Ө.Одсайханд 130.000 төгрөг, С.Ариунтунгалагт 30.000 төгрөг, Ө.Амаржаргалд 100.000 төгрөг өгч учирсан хохирлыг барагдуулсан.

А.З нь залилах гэмт хэргийн бусад хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж, шүүх хуралдааны явцад хохирол барагдуулах талаар мэдүүлсэн. Өмгөөлөгч би энэ талаар байр сууриа илэрхийлж, “...Шүүх хуралдаанд А.З нь зарим хохирогч нарын хохирлыг барагдуулах тухай мэдүүлж, шүүхийн дансанд мөнгө байршуулах талаар хүссэн боловч “боломжгүй” гэсэн хариу авсан учир хохирол төлбөрийн зарим хэсгийг төлөх асуудал саатсан.” тухай шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.

Шүүх хуралдааны дараа шүүгдэгч А.З нь залилах гэмт хэргийн хохирогч нар болох хохирогч Л.О-д 300.000 төгрөг, Л.О-д 100.000 төгрөг, Т.Э-т 70.000 төгрөг, Б.Б-д 100.000 төгрөг, Т.Т-д 200.000 төгрөг, Р.Т-д 100.000 төгрөг, Б.С-д 130.000 төгрөг, Ц.Б-д 140.000 төгрөг, О.Н-д 150.000 төгрөг тус тус өгч дээрх хохирогч нарын хохирлыг нөхөн төлж бүрэн барагдуулсан.

Шүүгдэгч А.З-ын эхнэр Б.Д нь хувиараа жижиг бизнес эрхэлдэг, тэрээр өөрийн нөхөр А.З-ын үйлдсэн залилах гэмт хэргийн хохирогч нарт учруулсан хохирлыг өөрийн бизнесийн орлогоос төлж байгаа бөгөөд үлдэх хохирлыг төлөх боломжтой байдлаа нотолж дансны хуулга, тодорхойлолтоо гаргаж өгсөн.

А.З нь Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, цаг хугацааны хувьд тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах этгээд юм.Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтын талаар энэ хуулийн 1 дүгээр зүйлд хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгосон тухай заасан.

Шүүгдэгч А.З нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлж барагдуулна гэж илэрхийлж байгаагаас гадна залилах гэмт хэргийн бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах боломжтой байдлаа нотолж баримт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Төгсгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х нар нь урьдчилан үгсэж тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47А байрны орчим иргэн Х.Н-ын биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s7 загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, А.З нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Х.Н-ын биед гар, гуя, нуруу, хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн орчим иргэн А.Г-ийн биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s5 загварын гар утас, 100.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж зэргийг дээрэмдсэн, мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа А.Г-ийн биед тархины ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайд доод ханын хугарал, духны зүүн хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.З, Б.Т, Д.Т, Б.Б нар нь урьдчилан үгсэж тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Э-ын биед хүч хэрэглэн довтолж Самсунг А-5 загварын гар утсыг дээрэмдэн авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Х нь ганцаараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март худалдааны төвөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Пума загварын пүүз, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Жек Даниелс виски, Пума загварын малгайтай цамц, улаан өнгийн цамц, хайч тус бүр 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 316.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, 

2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын замд таксигаар үйлчлүүлж явахдаа уг таксины жолооч болох хохирогч Ч.Б-ын өмчлөлийн гар утсыг “Фэйсбүүк мессенжерээр чинь орж болох уу, найз залуутайгаа маргалдчихаад гар утасгүй явж байна, найзтайгаа холбогдох гэсэн юм” гэж хохирогчийн гар утасны интернэт банкнаас бусдын Хаан банкны дансыг ашиглан 948.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын ойролцоо хохирогч М.Х-ийн автомашинаар такси үйлчлүүлж явахдаа “Та гар утсаа түр өгч байгаач, найзтайгаа холбогдох гэсэн юм” гэж хэлэн гар утсыг нь авч, улмаар түүний эзэмшлийн Хаан банкны 5027791846 дугаартай дансны интернэт банкны нууц үгийг өөрчлөн нэвтэрч, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр 320.000 төгрөгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар Хаан банкны 5027802656 дугаартай данс руу шилжүүлж хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа “...гар утсаа хэрэглүүлээч мөнгө шилжүүлж аваад эргүүлээд өгье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Ү-ийнэзэмшлийн гар утас дээрх Хаан банкны 5050167952 дугаарын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар олж авсан мэдээллээ ашиглан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оргилболдын Хаан банкны 5000910718 дугаартай данс руу 200.000 төгрөг шилжүүлэн хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 7 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө иргэн Б.С-ын 42-07 УБК улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээгээр зорчиж байх зуураа иргэн Б.С-ын  эзэмшлийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд  гар утсыг авч, утсан дээр суурилуулсан Хаан банкны апплеикашн ашиглан эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүй нууцаар, хууль бусаар Хаан банкны 5019206303 дугаарын данснаас 170.000 төгрөг, 5068089305 дугаарын данснаас 2.700.000 төгрөг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5059521939 дугаарын  дансанд шилжүүлэн авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэж нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль буусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд авч нийт 4.654.700 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар центрийн 2 дугаар давхарт байрлах гар утасны лангууны худалдагч Х.С-т Хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилтай гэсэн хуулга харуулан хуурч, бодит байдлыг нуух замаар “Ай фоне 12 про” загварын гар утсыг авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

О.Мөнхнарангийн эзэмшлийн “Munhnaran Moogii” нэртэй фэйсбүүк хаяр руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түүний нэрийн өмнөөс иргэн Б.Э-тэй чатаар харилцан бусдыг төөрөгдөлд оруулан 300.000 төгрөг, н.Б-ээс 180.000 төгрөгийг Хаан банкны 5014339848 дугаартай данс руу шилжүүлэн авч 480.000 төгрөгийн хохирол учруулж нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэн нийт 2.680.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч А.З нь ганцаараа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ш.Батцэцэгийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн иргэн Л.Нарантуяагаас 70.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.А-ы фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн иргэн Б.Батчимэгээс 200.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр У.Д-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Ө.О-аас 100.000 төгрөг, С.Ариунтунгалагаас 30.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр У.Д-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн О.Э-аас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.А-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Т.Н-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ч.А-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Ө.А-аас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Ц.Б-аас200.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Р.А-аас 100.000 төгрөг, Г.Одонтуяагаас 100.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ч-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн Б.С-аас 400.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.А-ийн “altanchimeg meejee” фэйсбүүк цахим хаягаас “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн цахим хэрэгсэл ашиглаж Б.Б-оос 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 50577086911 тоот дансаар шилжүүлэн авсан, 

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Э-ийн “Лхайсүрэн Энхжаргал” гэх Б.Б-аас 700.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.О-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж “түр мөнгө зээлээч” зурвас илгээн Б.С-аас 130.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар  шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ц.О-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан Бүсийн Оношлогоо эмчилгээний төвд хамт ажилладаг О.Н, Б.Г нар руу “түр мөнгө зээлдүүлээч” гэх агуулга бүхий зурвас илгээн О.Н-аас 150.000 төгрөг, Б.Г-аас 300.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 тоот дансаар  шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр З.Э-ийн “Erdenechimeg eegii” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж Энхжин 1 дүгээр цэцэрлэгт хамт ажилладаг П.А, Д.М, Ж.Н нар руу “түр мөнгө зээлдүүлээч” гэх агуулга бүхий зурвас илгээн П.А-аас 500.000 төгрөг, Д.М-аас 400.000 төгрөг, Ж.Н-ээс 500.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ж.Ц-ийн “Цэцэгдэлгэр Жамъяансүрэн” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглаж “мөнгө зээлдүүлээч” гэсэн зурвас илгээн иргэн Б.Э-аас 100.000 төгрөг, Б.Э-аас80.000 төгрөг, Т.Э-аас 70.000 төгрөг нийт 250.000 төгрөгийг Хаан банк дахь Д.Г-ийн эзэмшлийн 5619131481 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр П.Ц-ын “Tserenchunt Purev” гэх фэйсбүүк хаягаас “мөнгө зээлдүүлээч” гэсэн зурвас илгээн цахим хэрэгсэл ашиглаж М.Т-аас 200.000 төгрөгийг Хаан банк дахь Д.Г-ийн 5619131481 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Э-ийн “Erdenetuya Renchinnyam” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан Р.Т-ээс  100.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Erdenetuya Renchinnyam” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээж Ж.Т-аас  400.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ш.Ц-ийн “Gerelttsog” гэх фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээж Ц.Ц-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Л.Э-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн М.Т-аас 400.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Э-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Ц.Э-ээс 400.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн  5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ч-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Э.Т-аас 500.000 төгрөгийг Хаан банк дахь Ц.Т-ийн 5057708691 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Э-ийн фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.О-ээс 300.000 төгрөгийг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Э.Ө-ын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 дугаартай дансаар 14.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.Б-аас 200.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Д.Б-аас 200.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Ц.Б-ээс 300.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Б.Г-аас 600.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бусдын фэйсбүүк хаягаас цахим хэрэгсэл ашиглан зурвас илгээн Б.Б-аас 100.000 төгрөг Хаан банк дахь Р.Э-ийн 5021671220 тоот дансаар шилжүүлэн авсан,

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.Ц-ын “Tserenchunt Purev” гэсэн фэйсбүүк хаягт нэвтрэн хохирогч И.Н-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5619131481 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Tseweenjaw Agaradiya”  гэсэн хаяг ашиглан хохирогч Л.О-ийг хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер таун байрны 70а-18 тоотод гэртээ байхад нь Хаан банкны 5057708691 дугаарын данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.Э-ийн фэйсбүүк цахим сүлжээн дэх “Murun Myagmarsuren” нэртэй хаягт хууль бусаар нэвтэрч тус хаягаас мөнгө шилжүүлж өгөөч гэсэн утгатай зурвас илгээн төөрөгдөлд оруулж У.Тунгалагаас 500.000 төгрөг, М.О.аас 600.000 төгрөгийг Ц.Т-ийн эзэмшдэг Хаан банкны 5057708691 дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ц.А-ы “tseveenjaw Ataraa” нэртэй фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тус хаягаас Ц.Б руу мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас илгээн төөрөгдөлд оруулж 140.000 төгрөгийг Ц.Т-ийн эзэмшдэг Хаан банкны 5057708691 дугаарын данс руу шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1 хх 1/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 6, 9, 139, 3  хх 55, 4 хх 172, 211, 5 хх 4, 30, 69, 98, 128, 156, 199, 6 хх 6, 59, 136, 176, 7 хх 7, 57, 107, 157, 193, 8 хх 5, 9 хх 12, 66, 128/,

хохирогч Х.Н-аас Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 хх 7/,

хохирогч И.Н-гаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, хавсралт /14 хх 55-60/,

Х.Н, Х.Х нарын facebook чат болон сайт дээр тавигдсан мэдээний хуулбарууд /1 хх 10-17/,

            Х.Н-ын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1 хх 63-70, 11 хх 228-250, 12  хх 1-38/,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Э.Б-д “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 496 дугаар тогтоол /1 хх 93-95/,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б.Б-д “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 439 дүгээр тогтоол /1 хх 104-106/,

            Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Х.Х-д “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 438 дугаар тогтоол /1 хх 115-117/,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А.З-т “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 437 дугаар тогтоол /1 хх 123-125/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 490 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1446 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж /2 хх 61-67, 235-237/,

            хохирогч А.Г-ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1 хх 193, 2  хх 98-119, 127-135, 248-250/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Хангарьдын Х /ФБ98120805/ нь ялыг эдлээгүй санаатай зайлсхийсэн болно.” гэх албан бичиг /2 хх 141/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл /4 хх 114/,

Өмгөөллийн “Мон Ло” ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Т.Багахүүгээс Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт хандаж гаргасан хүсэлт /2 хх 167/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 73/,

Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 717 дугаар “Гомдлын хариу” /3 хх 179/,

Д.Т-ийн нас тоолсон тэмдэглэл /4 хх 11-12/,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 79, 80 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /4 хх 1-2, 3-4/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /6 хх 140, 222, 7 хх 33, 84, 129/,

2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай” мөрдөгчийн тогтоол /9 хх 201-202/,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 34, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар “Хэргийг хянах хугацаа сунгах тухай” прокурорын тогтоол /9 хх 203-214/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /10 хх 77/,  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /10 хх 85/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарыг 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор А-ийн З-т /УП98121439/-д хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ. Албадлагын арга хэмжээ авагдсан А.З-т холбогдох хяналтын хугацаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болно.” гэх 4/25884 албан бичиг /4 хх 137/,

2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай зөвшөөрөл /3 хх 92-95/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж /3 хх 210-211, 10 хх 61-66/, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн яллагдагчаар А.З, Х.Х нарт яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж, яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгасан захирамжууд /4 хх 71-73, 77-79, 81-83, 87-88, 10 хх 150-151/, 

хохирогч Х.Н-ын /1 хх 23-29/, А.Г-ийн /1 хх 147-155/, Ч.Э-ын/3 хх 174/, Д.Э-ын /4 хх 174/, М.Т-ын /4 хх 225/, Э.Ө-ын /5 хх 10/, Р.А-ийн /5 хх 15, 52, 83, 171/, Р.Б-ын /5 хх 47/, Ц.Б-ийн /5 хх 78/, Г.С-ийн /5 хх 107/, Б.Б-ийн /5 хх 137/, Д.Б-ын /5 хх 166/, Э.Т-ийн /5 хх 206/, Т.Э-ын /6 хх 19/, Б.Э-гийн /6 хх 24/, Б.Э-ийн /6 хх 29/, М.Т-ын /6 хх 73/, П.А-ын /6 хх 190/, Д.М-ийн /6 хх 196/, Ж.Н-ийн /6 хх 232/, Р.Т-ийн /7 хх 16/, Ж.Т-ын /7 хх 67/, Ц.Ц-ийн /7 хх 112/, Д.О-ийн /7 хх 161-162/, Б.С-ийн /8 хх 22/, Л.Н-гийн /8 хх 67/, Ө.О-ы /8 хх 123/, С.А-ийн /8 хх 127/, Т.Н-ийн /8 хх 162/, Ө.А-ын /8 хх 196/, Б.Б-ийн /8 хх 245/, Ц.Б-ын /9 хх 46/, О.Э-ийн /9 хх 70/, Б.С-ийн /9 хх 100/, Б.Б-ийн /9 хх 154/, Х.С-ийн /13 хх 16/, Ч.Б-ын /13 хх 38/, М.Х-ийн /13 хх 95-97/, Б.Ү-ийн/13 хх 117/, Б.С-ын /13 хх 154-155/, О.М-гийн /13 хх 199-200/, Б.Э-ийн /13 хх 209-210/, И.Н-гийн /14 хх 66-67/, Ц.Б-гийн /14 хх 133-134/, У.Т-гийн /14 хх 196-197/, М.О-ийн /14 хх 200-201/, Л.О-ийн /15 хх 48-49/,

гэрч Ж.А-ын /1 хх 31-32/, Б.Д-гийн /1 хх 34-35/, Б.Х-ын /1 хх 44-45/, Э.А-ын /1 хх 50/, Ч.А-ны /1 хх 156-158/, Д.Б-ийн /9 хх 245/, М.Д-ий /13 хх 40/, Э.О-ын /13 хх 123/, П.Ц-ын /14 хх 68-69/, Ц.А-ы /14 хх 135-136/, М.Э-ийн /14 хх 202-203/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13205 дугаар “...Х.Н-ын биед зүүн гарын сарвуу, баруун гарын сарвуу, нуруу, зүүн гуянд шарх, зүүн сарвуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13480 дугаар “...А.Г-ийн биед баруун гайморовын урд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, духны зүүн хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 164/ гэсэн дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар дүгнэлт /2 хх 75-78/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /1 хх 51, 160/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 хх 7-13, 41-49, 74-82, /,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /10 хх 21/,

“Скай Хайпермаркет” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/348 дугаар “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /10 хх 123/,

хохирогч А.Г-ийн “Э.Б-өөс 750.000 төгрөг авсан, А.З-аас 1.500.000 төгрөг авсан гомдолгүй” гэх хүсэлт /11 хх 188-190/,

хохирогч Ч.Э-ын нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх хүсэлт /11 хх 190-195/,

хохирогч Ч.Б-ын Хаан банкны дансны хуулга /13 хх 50/,

хохирогч М.Х-ийн Хаан банкны дансны хуулга /13 хх 87-88/, 

хохирогч Б.Ү-ийнХаан банкны дансны хуулга /13 хх 124/,

Х-гийн Э-ий Хаан банкны 5059521939 тоот дансны хуулга /13 хх 163/,

Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 29/5206 дугаартай албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 29/5062 дугаарын албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 29/5099 дугаартай албан бичиг /13 хх 84, 162, 169/,

хохирогч И.Н-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 407187855 тоот дансны хуулга /14 хх 61/,

Ц.Т Хаан банкны 5057708691 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /14 хх 140-142/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, А.З, Э.Б, Х.Х нарыг бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47А байрны орчим иргэн Х.Н-ын биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s7 загварын гар утсыг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х нарт дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “зэвсэг” хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт бүлэглэн оролцсон оролцоо хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, А.З, Э.Б, Х.Х нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдсэн боловч зэвсэг хэрэглэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Х.Х-ийн“...найз Б над руу фэйсбүүк чатаар дээрэмдүүлэх хүүхэд байна уу гайгүй утастай. Надад дээрэм хийдэг хүүхдүүд байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор зөвшөөрөөд Б-тэй хорооллын 42 дугаар байрны гадна уулзахаар тохиролцсон. Тэгээд би яваад очсон чинь Б, Б, З гэх хоёр найзтайгаа хамт байсан. Би тэр хоёртой танилцаад дээрэмдүүлэх хүүхэдтэйгээ намайг уулзаад зогсож бай бид хоёр очоод гал асууна бас айлгаад юмыг нь аваад явна. Тэгэхдээ намайг өөрөө айчихав, чи уулзах залуугаа 36 дугаар байрны сааданд авч ирээрэй гэж ярьж тохиролцсон. ...З хутгатай байдаг эсэх талаар би мэдэхгүй. Тухайн үед уг нь дээрэм хийхдээ айлгана гэж л ярьж байсан. Тэгэхээс биш ямар нэгэн хутга болон зэвсгийн чанартай зүйл ашиглана гэж ярилцаж тохиролцоогүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 хх 120, 191, 226/,

шүүгдэгч Э.Б-ийн “...Бийн байр руу явж байх замдаа Б найз Х-тай тааралдаар З бид хоёрыг танилцуулаад бүгд тамхилангаа жоохон юм ярьж зогссон. Тэгэхдээ Х нэг залуутай уулзах гэж байгаа тэр залуугийн гар утсыг дээрэмдье З та хоёр туслах уу гэсэн. Тэгэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Б явлаа гээд бид гураваас салаад явсан. ...Хтай хамт сууж байсан залуугаас нь гал асуусан чинь Х гал гаргаж өгсөн. Тэгэхээр нь галыг нь авч тамхиа асаачихаад хажууд нь зогсоод тамхилж байсан чинь З надаас тамхи авахдаа аажуухнаар араас нь боочих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн араас сууж байхад нь очоод цамцныхан хоёр захаар хоолойг нь боож хойш татсанд тэр залуу эсэргүүцээд байж байсан чинь З Х-д хөдлөх юм болж хутгалана шүү гэж хэлсэн. Тэгээд З гартаа хальт харахад хутга мэт зүйл барьсан байсан. Тэгэхээр нь би хүүе наадах чинь юу вэ болиоч гэж хэлээд нөгөө залууг боосон чигтээ ноцолдож байсан чинь З нөгөө залуугийн гар утсыг аваад зугтсан” гэсэн мэдүүлэг /1 хх 98, 182, 219/,

шүүгдэгч А.З-ын “...Х нэг залуутай юм яриад сууж байсан, Б нөгөө танихгүй залуугаас гал асууж тамхиа асаагаад хажууд нь зогсож тамхиа татаж байгаад тамхиа дуусгаад явъя гэж хэлээд гарахдаа Б нөгөө залуугийн араар нь зөрөхдөө хоолойг нь боосон. Тэгэхээр нь би газар хэвтэж байсан үзүүртэй төмөрийг аваад би хутгатай явж байгаа шүү чимээгүй байгаарай үгүй бол хутгалана шүү гэж Хг айлгасанд Б хажуунаас гар тавиулах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би гараа тавь хутгатай явж байна шүү гэж нөгөө залууд хэлсэн. Тоохгүй Бийн гарыг барьсан чигтэй байгаад байхаар нь гарыг нь тавиулах гээд нөгөө үзүүртэй төмрөөрөө хоёр гар руу нь ээлжилж хатгасанд гараа тавиад над руу өшиглөхөөр нь зүгээр байхгүй бол хутгалана шүү, би хутгатай явж байгаа шүү гэж дахин хэлсэн чинь зүгээр байхгүй байхаар нь би гуя болон нуруу хэсэг рүү нөгөө үзүүртэй төмрөөрөө хутгалсан. Нөгөө залуу хойш унахаар нь  би газар унасан гар утсыг нь аваад Б бид хоёр зугтаасан” гэсэн мэдүүлэг /1хх 128, 199, 208/ зэргээр шүүгдэгч Э.Б, А.З, Х.Х нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон боловч хутга, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэхээр тохиролцсон байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.З-ын хохирогч Х.Н-ын биед гар, гуя, нуруу, хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х нартай бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр харилцан тохиролцсоноос зөрж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчилж, Б.Б, Э.Б, Х.Х нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж,

түүнчлэн шүүгдэгч Б.Б, А.З, Э.Б, Х.Хыг урьдчилан үгсэж тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47А байрны орчим иргэн Х.Н-ын биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s7 загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Х.Н-ын биед хоолойг боох, гар, гуя, нуруу, хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов,   

шүүгдэгч А.З-ыг давж заалдах шатны шүүхээс дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхдээ хамтран оролцсон этгээдүүдээс зөрж гүйцэтгэсэн гэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэнийг хэвээр үлдээж,

мөн шүүгдэгч А.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэнийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болгон зөвтгөж шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.З-ыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа 4 дэх заалтаар дээрх хуулийн зүйл хэсгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.З-ыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа хэдий ч анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь 16 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн доод талаас 8-9 дүгээр мөрд тусгагдсан байна.

Иймд шүүгдэгч А.З-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Ж.Х-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь, 15 дугаар хавтаст хэргийн 236 дугаар талд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШТ/199 дүгээр Шүүхийн тогтоолоор шүүгдэгч Ж.Х нь 2021 оны 12 сарын 16-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн Ке-868 дугаар аялалын онгоцоор Монгол Улсын хилээр гарсан гэж түүнд холбогдох хэргийг тусгаарласан байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн хэсгийг шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Х.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж, хохирол төлбөр төлөөгүй үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь буруу болсон ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Х.Х нарын үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн орчим иргэн А.Г-ийн биед хүч хэрэглэн довтолж 576.000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy s5 загварын гар утас, 100.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж зэргийг дээрмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа А.Г-ийн биед тархины ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайд доод ханын хугарал, духны зүүн хөндийд өмнөд ханын цөмөрсөн хугарал, 2 нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох,

Мөн шүүгдэгч А.З-ын үйлдсэн гэмт хэргийг шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж буруу бичсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж зөвтгөв.

Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Э.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Х.Х-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч А.З-ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор” үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б, Б.Т, Д.Т нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэж тус тус дүгнэж анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Э.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

 Х.Х-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” үйлдлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.З-ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт зааснаар, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор” үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б, Б.Т, Д.Т нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэв.

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Т, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Т нарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Шүүгдэгч Б.Т, Д.Т нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар эдлэх ялгүйд тус тус тооцож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.З-т оногдуулсан хорих ял болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх,

шүүгдэгч Б.Б, Э.Б нарт оногдуулсан 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Төгсгэрэл нарын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү.

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ нэрийг “Б” гэж бичсэнийг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын 12 дахь заалтад хохирогч Х.Н-д 372.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй бөгөөд миний бие 1.372.000 төгрөгийг түүнд 2 хувааж төлсөн байхад шүүх бусдад төлөх төлбөртэй гэсэн нь үндэслэлгүй байна” гэсэн давж заалдах гомдол,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын хамтран гаргасан Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч түүнийг зэвсэг хэрэглэж бусдыг дээрэмдсэн, эсхүл зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан гэх нөхцөл байдал нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн“ гэсэн давж заалдах гомдол,

Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэлгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэлгүй ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлөх тухай” заасан бөгөөд 2021 оны 7 дугаар зүйлийн 2-ны өдрийн хуулиар Өршөөл үзүүлэх тухай хуулиар “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэрэгт хамаарна” гэж заасан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол,

Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Б.Дамбын гаргасан “Шүүгдэгч А.З нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт, нэмэлт оруулж шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүгдэгч Х.Х  нийт 101, шүүгдэгч Э.Б-ийн нийт 105, Б.Б-ийн нийт 101, А.З-ын нийт 101  хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/336 дугаар:

Шийтгэх тогтоолд: “А.З-ыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай” гэсэн,

Б овогт А-ийн З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд” гэсэн,

Шүүгдэгч Ж овогт Б-ийн Б, Ш овогт Э-ын Б, Т овогт Х-ын Х нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж,

Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад: -“Б.Б, Ж.Х, Б.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг

“Б.Б, Б.Т, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад: “Шүүгдэгч Б овогт А-гийн З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйдсэн гэм буруутайд” гэснийг

“Шүүгдэгч Б овогт А-гийн З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэн үйдсэн гэм буруутайд” гэж өөрчлөх,

- “Т овогт Х-ын Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан”

“Ш овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан”

“Ж овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан” гэм буруутайд гэснийг,

“Т овогт Х-ын Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан”

“Ш овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан”

“Ж овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан” гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, А.З нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,  шүүгдэгч А.Б, Х.Х, Б.Б, А.З нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг: “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,” гэж,

 Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,” гэж

Шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,” гэж

Шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж” гэж тус тус өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,” гэж,

шүүгдэгч А.З-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр буюу шүүгдэгч А.З-т оногдуулсан хорих болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад: “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл нийт 563 хоног цагдан хоригдсон ба түүний 1 жил 6 сарын хугацаагаар эдлэх хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 18 хоногийн цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 3 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.” гэж өөрчлөх,

шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 2 жил 5 сар 26 хоногийн хугацаагаар,

Э.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийн, Б.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон, тэдгээрт оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасч тооцсугай.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг: “Шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Б, Х.Х нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу харьяа Дүүргээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б, Э.Б, Х.Х нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 12 дахь заалтад: “Э.Б нь бусдад төлөх төлбөргүй” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 13 дахь заалтыг: “Хохирогч Х.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.З-аас, хохирогч А.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Б.Б, Э.Б, Х.Х, А.З нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчлөх,

Шийтгэх тогтоолын 16 дахь заалтад: “Шүүгдэгч А.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Б.Б, Х.Х нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ын 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ийн нийт 101, Э.Б-ийн нийт 105, Б.Б-ийн нийт 101  хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, тэдгээрийг нэн даруй сулласугай.

5.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

                                                                   ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

             ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР