| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0029/З |
| Дугаар | 116/ШШ2024/0031 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 116/ШШ2024/0031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.*******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0665345 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Авто******* хяналтын улсын байцаагч Э.*******гээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдогч Т.*******д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...“Нэг зуун тавин нэгж” ...гэснийг ...“150,000 төгрөгөөр торгох” ...болгож, шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад тусгасан мэдээллийг хасч, өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дээрх дүгнэлтэд тусгасан шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалт болон 6 дахь заалтад буруу бичигдсэнийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...Т.******* нь ******* хэрэгслийн ачааны даацыг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* уг зөрчилд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад шийтгэлийн төрөл, хэмжээг тусгана гэж заасныг тус тус зөрчин Т.*******д шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад торгох шийтгэлийн төрөл, хэмжээг “150,000 төгрөгөөр торгох” гэж мөнгөн дүнгээр тодорхой бичилгүй “Нэг зуун тавин нэгж” гэж бичсэн, мөн шийтгэлийн хуудасны 6 дахь заалтад үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар заасан байхад торгуулийн мөнгийг төлөх талаар тусгасан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0665345 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0665345 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймаг дахь Авто ******* ******* Авто ******* хяналтын улсын байцаагч Э.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ