Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/00059

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,285,628.84 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,185,028.84 төгрөгийг тус тус хувааж төлөхөөр эвлэрлсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,520 төгрөгийн 50 хувь болох 25,760 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 25,760 төгрөгийг хариуцагч *** гаргуулж нэхэмжлэгч ****-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ ****