Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 116/ШШ2024/0032

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.*******т холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0711372 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.*******д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Б.******* гэснийг Дорнод ******* ******* ХХК болгож, өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дээрх дүгнэлтэд тусгасан шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтыг буруу бичигдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...Дорнод ******* ******* ХХК-ийн тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.******* уг зөрчилд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хүн эсхүл хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгахаар заасан байхад холбогдогч Дорнод ******* ******* ХХК-ийн нэрийг бичилгүй хүнд шийтгэл оногдуулсан мэтээр Б.******* гэж тус компаний менежерийн нэрийг бичсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0711372 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0711372 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* хяналтын улсын байцаагч Ч.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ