| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00076/И |
| Дугаар | 307/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 307/ШШ2025/00168
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 305/2025/00076/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******** хороо, *******5, өөрийн байранд байрлах, ******* ХК /утас ******** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас ******** /-д холбогдох,
26,131,761.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... зээлийн гэрээний үүрэгт 26,131,761.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие хариуцагч Н.******* нь ******* банк нэхэмжилж байгаа 26,131,761.51 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна. Үүнд:
1. 2025.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг,
2. 2025.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг,
3. 2025.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг,
4. 2025.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг,
5. 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг,
6. 2025.07.25-ны өдөр 18,631,761.51 төгрөг гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн гаргасан тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:
... Нэргүй овогтой ******* тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа танилцлаа. Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 26,131,761.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь 26,131,761.51 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 18,631,761.51 төгрөгөөр тус тус 6 /зургаа/ сарын хугацаанд хуваан төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь танилцаж, зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага 26,131,761.51 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 18,631,761.51 төгрөгөөр тус тус 6 /зургаан/ сарын хугацаанд хуваан төлөхөөр гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрч байх тул дээрх хуульд зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох 26,131,761.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага болох 26,131,761.51 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 18,631,761.51 төгрөгөөр тус тус төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,609 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 144,304.5 төгрөгийг, хариуцагчаас 144,304.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА