| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/07738/И |
| Дугаар | 197/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 197/ШШ2025/00063
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,096,190 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,096,190 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,490 төгрөгийн 50 хувь болох 64,245 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 64,245 төгрөгийг хариуцагч С.Баярцэнгэлээс гаргуулж нэхэмжлэгч ****-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ ***