Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00092

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00092

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар багт байрлах, ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;

Н.Б*******, Б.С******* нарыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Т******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Б.С*******, Н.Б******* нар нь 2018.03.07-ны өдөр ******* банктай ЗГ*********** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 24%-ийн хүүтэй, 2018.06.25-ны өдөр ******* банктай ЗГ**********-2 тоот "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр 5,4000,000 төгрөг, 2018.10.01-ний өдөр ******* банктай ЗГ************-3 "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр 3,0000,000 төгрөг, 2021.09.22-ны өдөр ******* банктай ЗГ**************-4 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр 18,7000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 2024 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 20,647,476.78 төгрөг. Зээл авах үедээ зээлдэгч Б.С******* нь Сэлэнгэ аймаг С******* сум А******* ХХК болон ******* ХХК-д ажиллаж байсан. Хамтран зээлдэгч аав Н.Б******* нь Сэлэнгэ аймаг С******* сум *-р баг Ц******* ******* *-р хэсэг ** байр ** тоот хаягт оршин суудаг.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсан тул банкны зүгээс 2023 оны 12-р сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт зээл төлүүлэх талаар өргөдөл гарсан. Үүнд үндсэн зээлдэгч Б.С******* болон хамтран зээлдэгч Н.Б******* нар нь тухайн хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй болох нь 2-p багийн дарга Ц.А тодорхойлсноор нотлогдож багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажиллагаа явуулахаас татгалзсан тухай 2024-03-19-ний өдрийн 33 дугаартай тэмдэглэл гарсан.

Иймд хамтран зээлдэгч Б******* овогт С******* /***********/, Н овогт Б******* /**********/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Н.Б*******, Б.С******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Б.С*******, Н.Б******* нар нь ******* банк ХК-аас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ЗГ******** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг авсан байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* банктай ЗГ***********-4 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр 18,7000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн улмаар 2024 оны 11-р сарын 21-ний өдрийн байдлаар 20,647,476.78 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нар нь зээл авах үедээ Сэлэнгэ аймаг С******* сум *-р баг Ц******* ******* *-р хэсэг ** байр ** тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, одоо тэдний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Б.С*******, Н.Б******* нарын эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг С******* сум *-р баг Ц******* ******* *-р хэсэг ** байр ** тоотод бүртгэлтэй М овогт Б*******ын С******* /РД: ************** /, М овогт Нн Б******* нарыг /РД: **********/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.С*******, Н.Б******* нарын эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ