| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00084/И |
| Дугаар | 316/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 316/ШШ2025/00103
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 316/ШШ2025/00103 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг,* дүгээр хороо, ж*******, 9/1, * давхарт байрлах С******* л******* б******* з******* г******* ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, С******* сум, * дугаар баг, с******* * дүгээр хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, Х овогт Э Д /РД: ********** утас: **********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,038,034.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* л******* б******* з******* г******* ХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан 1,038,034.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
С******* л******* б******* з******* г******* ХХК нь Э.Д нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БЗГ22-2073 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байна. Хариуцагч Э.Д нь гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 1,038,034.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,038,034.81 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* л******* б******* з******* г******* ХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан 1,038,034.81 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,500 төгрөгийн тал хувь болох 14,750 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 14,750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ