| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 184/2024/10355/И |
| Дугаар | 197/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/00258
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А***********-ийн нэхэмжилсэн 2 191 172 төгрөгийг хариуцагч О.С***** нь 2025 оны 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 200 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 318 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 318 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 318 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 318 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 318 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 319 172 төгрөгөөр хуваан төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 008 төгрөгөөс 25 004 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 25 004 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 25 004 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А*********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН