| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0038/З |
| Дугаар | 116/ШШ2024/0035 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 116/ШШ2024/0035
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.*******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0218303 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.*******гийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Хүрэлбаатарт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Б.Хүрэлбаатар” гэснийг “******* ачлал” ХХК гэж, хуулийн зүйл, заалт болон торгох шийтгэлийн хэмжээг хууль, журам, шийтгэлийн хуудасны маягтад заасны дагуу бүрэн зөв бичиж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Дорнод аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2024.01.22-ны өдөр “*******-*******” ХХК-нд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хуулийн этгээдийн нэр бичих байтал Хүрэлбаатар гэж хүний нэрийг бичсэн, 7.10-4.4 дэх хуулийн зүйл заалтыг шийтгэл ноогдуулах хуудасны хуулийн заалт бичих хэсэгт бичээгүй мөн 3 сая төгрөг гэж мөнгөн дүнгээ тодорхой тусгаагүйг хүлээн зөвшөөрч байна. Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...“******* ачлал” ХХК нь газрын хэвлий хөндөж ахуйн хог хаягдлаа байршуулсан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.******* уг зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...шийтгэлийн төрөл, хэмжээг бичнэ гэж ...заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “шийтгэлийн төрөл, хэмжээг тусгана” гэж заасныг тус тус зөрчин хуулийн зүйл, заалтыг бичвэл зохих хэсэгт “7” гэж, шийтгэлийн төрөл, хэмжээг тусгавал зохих хэсэгт “10,4.4” гэж хуулийн зүйл, заалтыг салган ойлгомжгүй байдлаар буруу бичиж, торгох шийтгэлийн хэмжээг тусгалгүй орхигдуулснаас гадна шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хүн эсхүл хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгахаар заасан байхад холбогдогч “******* ачлал” ХХК-ийн нэрийг бичилгүй, хүнд шийтгэл оногдуулсан мэтээр /холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч/ Б.Хүрэлбаатарын нэрийг бичсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0218303 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0218303 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч Х.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ