| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/00806/И |
| Дугаар | 197/ШШ2025/00813 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00813
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 197/ШШ2025/00813 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****-ын нэхэмжлэлтэй хариуцагч ****-д холбогдох хөдөлмөрийн гэрээний дагуу 10,526,886 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 10,526,886 төгрөгний 8,305,906 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч **** нь үлдэгдэл 2,220,980 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, 91,690 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ