Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00304

 

 

 

 

 

 

   

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Б**** дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар хороолол, **-*-* тоотод байрлах, А************

Хариуцагч:Б******* дүүрэг,** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, *** тоотод оршин суух, Л******А*******,

Нэхэмжлэлийн шаардлага нь 1 702 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж*** оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

-------- нэхэмжилсэн 1 702 120 төгрөгийг хариуцагч ************** нь 2025 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 215 төгрөг гаргуулан **************д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.-------- нэхэмжилсэн 1 702 120 /нэг сая долоон зуун хоёр мянга нэг зуун хорин/ төгрөгийг хариуцагч ************** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************аас 54 215 төгрөг гаргуулан **************д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН