| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/02090/И |
| Дугаар | 307/ШШ2025/00192 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 307/ШШ2025/00192
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/02090/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хорооо, ******* гудамж, ******* өөрийн байранд байрлах, ******* ХК /утас*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
10,757,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... зээлийн гэрээний үүрэгт 10,757,844 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч тал ******* ХК-аас хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,757,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож доорх нөхцөлийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн үлдэх хэсэг болох 10,757,844 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө.
1. 2025.02.25-890,000, 2. 2025.03.25-890,000, 3. 2025.04.25-890,000, 4. 2025.05.25-890,000, 5. 2025.06.25-890,000, 6. 2025.07.25-890,000, 7. 2025.08.25-890,000, 8. 2025.09.25-890,000, 9. 2025.10.25-890,000, 10. 2025.11.25-890,000, 11. 2025.12.25-890,000, 12. 2026.01.25-967,844 гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан 10,757,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ Нэхэмжлэлийн шаардлага 10,757,844 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө. 2025.02.25-890,000 төгрөг, 2025.03.25-890,000 төгрөг, 2025.04.25-890,000 төгрөг, 2025.05.25-890,000 төгрөг, 2025.06.25-890,000 төгрөг, 2025.07.25-890,000 төгрөг, 2025.08.25-890,000 төгрөг, 2025.09.25-890,000 төгрөг, 2025.10.25-890,000 төгрөг, 2025.11.25-890,000 төгрөг, 2025.12.25-890,000 төгрөг, 2026.01.25-967,844 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд зохигчдын доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө. 2025.02.25-890,000 төгрөг, 2025.03.25-890,000 төгрөг, 2025.04.25-890,000 төгрөг, 2025.05.25-890,000 төгрөг, 2025.06.25-890,000 төгрөг, 2025.07.25-890,000 төгрөг, 2025.08.25-890,000 төгрөг, 2025.09.25-890,000 төгрөг, 2025.10.25-890,000 төгрөг, 2025.11.25-890,000 төгрөг, 2025.12.25-890,000 төгрөг, 2026.01.25-967,844 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох 10,757,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэлийн шаардлага 10,757,844 төгрөгийг хариуцагч тал 2025.02.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 890,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 890,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 967,844 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,076 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 93,538 төгрөгийг, хариуцагчаас 93,538 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА